Spread the love Бурханы гурван эрчим Бурхан хязгааргүй эрчмийг агуулдаг боловч тэдгээр нь гурван гол хэсэгт хуваагдана. 1. Бахиранга-шакти: гадаад эрчим (материаллаг ертөнц) Бүх зүйл Кришнагийн эрчим болж түүнд холбогддог уу? Материаллаг ертөнц яагаад Кришнагийн гадаад эрчим юм уу эсвэл түүний тусдаа (бхинна-пракрити) эрчим гэж нэрлэгддэг вэ? Сэтгэшгүй, ялгаатай нэгэн: (ачинтяа-бхедабхеда-таттва) Нарны гэрэл болон үүл нь нарнаас ирдэг. Түүний хамт тэдгээр нь нарнаас ялгаатай. Үүнтэй ижил, амьд оршнолууд болон Кришнагийн бүтээлүүд нь Кришнатай адил бөгөөд түүнээс ялгаатай билээ. 2. Таташтха-шакти: Завсрын эрчим (амьд оршнолууд) Штха гэдэг нь байршил, байдал гэсэн утгатай. Тата нь далайн эрэг дээр хуйлран байх давалгааны үзүүр бөгөөд ус болон эрэг хоёрын зааг юм. Бурханы завсрын эрчим амьд оршнолууд нь тэнгисийн давалгаанд дайвалзаж, эсвэл эргийг угааж байдаг далайн ургамалтай адил юм. Үүнийг мэдэх нь яагаад чухал вэ? Маяаг давах Материаллаг мөн чанарын гурван шинжээс бүхдэр Миний энэхүү бурханлаг эрчим нь гэтлэн туулахад маш хэцүү. Гэхдээ Надад өөрийгөө бүрэн даатгаач хэн бүхэн түүний нөлөөллөөс хялбархан гарч чадна. (Бхагавад-гита 7. 14) Оршин
Үндсэн Цэс
Ведийн зурхай
Нэвтрэх Хэсэг
Verify Your Email
We have sent a 6-digit verification code to your email. Please enter it below to continue.
Статистик
0
5
4
5
9
0
Users Today : 53
Users Yesterday : 119
Total Users : 54590
Views Today : 56
Views Yesterday : 160
Spread the love Нэгэн удаа чинээлэг авхай тотиндоо зориулж гоёмсог алтан тор худалдан авчээ. Тэгээд авхай маань өөрийн авсан гоёмсог торондоо бүх анхаарлаа хандуулан тотио хооллохоо мартсанаас болж тоть нь турж үхэх дээрээ тулсан байна. Энэ үлгэрт гарч буй тор бол бидний бие махбод, харин тоть бол бидний сүнс юм. Хэрэв хэн нэгэн дээрх жишээ шиг тороо л анхааран арчиж зүлгээд байвал дотор нь амьдарч буй тотинд тавих анхаарал халамж мартагдан орхигдоход хүрнэ. Есүс “Ямар хүн баян чинээлэг хийгээд дэлхий ертөнцийг бүхэлд нь эзэгнэсэн атлаа мөнхийн сүнсээ таниагүйн улмаас зовж шаналдаг вэ?” гэж асуусан байдаг. Өнөөгийн нийгэм хэн нэгний хэрэгцээг хангах цахилгаан тоног төхөөрөмжүүд дээр л төвлөрч байна. Хүмүүс төсөөлөхийн аргагүй нарийн хийцтэй зүйлсийг өөрсдийн тав тухыг хангах зорилгоо хийж байдаг боловч сүнслэг амьдралынхаа хувьд бүгд өлсгөлөн байж, түүнээсээ болон зовж байдаг. Машинд шатахуун, жолоочид нь хоол хэрэгтэй байдагтай адил бидний бие махбодод хоол харин сүнсэд маань сүнслэг тэжээл болох сүнсний тухай мэдлэг болон
Spread the love Хүний биеийг шашны ном судруудад маш ховор, хосгүй аз завшаанаар олж авдаг тухай өгүүлсэн байдаг. Буддын сургаалд шуудай дүүрэн арвайг ганц ширхэг зүүн дээр асгахад тэр зүүний үзүүрт нэгэн арвай тогтож үлдвэл үүнийг хүний төрөл олж авахтай зүйрлэсэн оновчтой зүйрлэл бий. Энэ ховор төрлийг авч төрснөө ёсоор нь ухамсарлах хүн өнөөгийн цаг үед даанч цөөн. Хэдийгээр хүний төрөл нь ховор нандин ч гэлээ түүний үнэ цэнийг ухааралгүйгээр, түүнийг зохих журмаар нь ашиглалгүй байсаар хорвоог орхиж буй хүнийг харамч хүн гэж ведийн судар номонд тэмдэглэсэн байдаг. Яагаад ? Юуг харамласан гэж? Амьдралын хуулийн дагуу л явсан гэж эсэргүүцэх хүн олон байх. Хэрэв та хэдэн үеэрээ эдлэж хэрэглээд барахгүй мөнгө хөрөнгөтэй байтлаа түүнээсээ хэрэглэж чадахгүй нарийлсаар, гуйлгачны амьдралаар амьдарсаар хорвоог орхивол тэр хүнийг харамч, нарийн хүн байжээ гэж тооцно. Яг үүн шиг бид хүний алтан сайхан бие махбодийг авч төрчихөөд түүнийгээ Бурханы ухамсрыг олоход зориулалгүй дуусгах аваас энэ нь эмгэнэлт төгсгөл болно. Бурханы ухамсар
Spread the love 1968/11/23 Лос-анжелес, Бхагавад-гита 2.8-12 Прабхупада: Хэн нэг нь гарч ирээд Бхагавад-гитаг унш. Чи унших уу? Нааш ир. Макмиллан компаниас гаргасан манай хэвлэл Бхагавад-гита. Чин бишрэлтэн: Хаанаас унших вэ? Прабхупада: Оршил Чин бишрэлтэн: Бхагавад-гита анх айлдсан төрхөөрөө номын оршил. нама ом вишну падаяа кришна-прештхаяа бху-тале шримати бхактиведанта свамин ити намине “Бхагавад-гита нь мөн Гитопанишад гэж алдаршсан. Энэ бол Ведийн мэдлэгийн охь нь бөгөөд Ведийн утга зохиол дахь хамгийн чухал Упанишадуудын нэг. Бхагавад-гитад өгсөн маш олон тайлбарууд байдаг бөгөөд өөр нэг хувилбарыг дараахь шаардлагын улмаас гаргах болсон юм. Нэгэн америк эмэгтэй надаас Бхагавад-гитагийн англи орчуулгыг гаргахыг санал болгосон юм. Ингэснээр тэр түүнийг уншиж чадна. Энэ сайхан санааг би дагаж чадахгүй байлаа. Мэдээж маш олон орчуулгууд байдаг ч Америкт төдийгүй Энэтхэгт миний үзсэн орчуулгуудын алийг нь ч жинхэнэ баттай гэж хэлэх аргагүй байлаа. Учир нь бараг бүх тайлбарлагчид Бхагавад гита анх айлдсан төрхөөрөө номын жинхэнэ мөн чанарыг нь хөндөлгүйгээр өөрсдийн хувийн үзэл санаагаа оруулсан байсан юм. Бхагавад-гитагийн амь сүнс нь Гитад
Spread the love1968/11/23 Лос-анжелес, Бхагавад-гита 2.8-12 Чин бишрэлтэн: “Үүнийг Шанкарачарйа болон Шри Чаитанйа Махапрабху гэх мэт аугаа багш нар зарлан мэдэгдсэн байдаг. Энэтхэгт Ведийн мэдлэгийн олон нэр хүндтэй хүмүүс байдаг хийгээд тэд бүгд Шри Кришнаг Бурханы Дээд Бодгаль гэж жинхэнэ ёсоор хүлээн зөвшөөрдөг. Тийм болохоор бид Бурханы Дээд Бодгалийн заан чиглүүлсэн Бхагавад-гита байгаа төрхөөрөөг хүлээн авч байна…”. Прабхупада: Энд чухал сэдвийг хөнджээ. Нэгэн удаа би алхаж яваад жуулчны баазын нэгэн зарлалыг харсан. Энэтхэгт. … тийм гайхамшигтай газар нутгийг олж харж чадна. Гайхамшигтай газар нутаг. Ямар ч гэлээ би Картиккйеагаас асуулаа. “Энэтхэгийг маш гайхамшигтай гэдэг үү? ” гэхэд тэрээр “Тиймээ” гэж хариулсан юм. Ямартай ч гэлээ Энэтхэг бурханлаг соёлын өлгий нутаг гэж тооцогддог. Тэр ч байтугай Хятадын нэгэн зохиолч хэрэв та шашныг судлахыг хүсэж байвал Энэтхэгийг зориорой гэж бичсэн байдаг. Тэр үнэнч шударга хүн аж. Тэр бол Энэтхэг ч биш, Америк ч биш. Өөр ямар нэг орон биш. Тэр бол Хятад. Хятад бол коммунист улс. Гэвч тэрээр маш шударгаар, хэрэв та шашны