Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 5 4 5 8 8
Users Today : 51
Users Yesterday : 119
Total Users : 54588
Views Today : 54
Views Yesterday : 160
Spread the loveМөнхийн мэргэн цэцэн Ведийн эрдэм ухаан Ведийн сургаал нь орчин үеийн  материалист эрдэмтдийн  хүлээн зөвшөөрсөнөөр  манай гаригийн хамгийн  эрт дээр үеийн  сургаал номлол юм. Тухайлбал, Риг-Ведийн  анхны сурвалж нь МЭӨ 6500 жилийн үед, дээр нь 2000 жилийг  нэмбэл, нийлээд  8500 жилийн өмнө бий болсоныг баталж байгаа юм. Гэтэл Ведийн өөрийн нь бичээс  5000 жилийн өмнө бичигдсэнийг тодорхойлж байгаа юм. Харин энэ цаг үеийг хүртэл  брахма-шабдын  хэлбэрээр буюу брахмануудын хүрээнд амаар дамжин ирсэн байна. Брахман  гэдэг нь  оюун ухааны хувьд гэгээрсэн   хүмүүсийн дээд хүрээ юм. Энэхүү  брахманууд  нь  тодорхой авьяас чанарыг эзэмшсэн бөгөөд  ведийн бүх сургаалыг  зөвхөн нэг удаа  сонсоод л цээжлэх чадвартай байжээ.  Орчин цагт бид энэ чадвараа алдсан бөгөөд бага хэмжээний текстийг ч амархан цээжлэх чадваргүй болжээ. Та бүхэн  ийм цээжлэх  ойтой /феномен/  гоц хүмүүсийг  их үнэлдгийг  мэдэх байх. Жишээлбэл, бүтэн хэвлэлийн хуудас бичлэгийг  2-3 удаа  уншаад бүх үсэг, тэмдэгт, цэг, таслалыг хүртэл цээжлэх чадвартай  хүмүүсийг феномен  буюу гоц ойтой гэж
Spread the love Эхийн хэвлийдээ залран байгаа Бурхан Кришнад хандан сахиулсан тэнгэрүүд залбиралаа өргөсөн нь Камса хаан зөвхөн Йаду, Бходжа болон Андхака удмынхныг болон Шурасена хааны эзэнт гүрнийг түрэмгийлэн эзэлсэн төдийгүй бусад бүхий л демон хаад Праламба, Бака, Чанура, Тринаварта, Агхасура, Муштика, Аришта, Двивида, Кеша, Дхенука болон Путана шуламтай холбоо сүлбээ тогтоосон. Тэр цаг үед Джарасандха Магадха (одоогийн Бихар муж улс)  мужийн хаан байв. Ийнхүү Камса Джарасандхагийн ивээлийн доор өөрийн чадварлаг бодлогын ачаар тухайн цаг үеийнхээ хамгийн хүчирхэг хаант улсыг байгуулан бэхжүүлэв. Тэрээр хамгийн хүчирхэг нь болох хүртлээ Банасура болон Бхаумасура зэрэг хаадтай холбоотой болж хэлхээ сүлбээгээ өргөжүүлэн тэлсэн. Тэгээд дараа нь Кришнагийн төрөх ёстой Йаду удмынхны эсрэг ихээхэн дайсагнасан үйл ажиллагаагаа явуулж эхэллээ. Камсагийн мөрдөлт мөшгөлтөнд нэрвэгдсэн Йаду, Бходжа болон Андхака удмын хаад Куругийн, Панчалагийн болон Кекайа, Шалва, Видарбха, Ниршадха, Видеха болон Кошала зэрэг янз бүрийн улс орнууд руу аврал эрэн зугатахаас өөр аргагүй болсон. Ийнхүү Камса Йадугийн хаант улс, мөн тэрчлэн Бходжа болон
Spread the loveБхакти йогийг хэрхэн хэрэгжүүлэх вэ Одоо би Та бүхэнд бхакти-йогийг бодит байдалд хэрхэн хийж гүйцэтгэх талаар ярья. Энэ бол онцгой мэдлэг ухаан юм гэдгийг үүнийг анх удаа уншиж байгаа болон, энэ талаар урьд өмнө бага сага сонирхож эхэлсэн хэн бүхэн мэдэх нь чухал. Юуны өмнө – энэ туйлын төгс эрдэм ухаан юм. Хүн бүхэнд өөрийн гэсэн мэдээллийн талбар байдаг. Хэрвээ Та хэн нэгний мэдээллийн ийм талбарт өөрийн мэдээллээр нэвтрэн орохыг оролдон хандвал тэд хоорондоо эс тохирч, зохицохгүй байдал бий болно. Үүний үр дүнд юу болох вэ? Тэнд нэг ёсондоо “ Тэсрэлт “ бий болно. Еүсүсийг цовдлох үед чухамдаа яг ийм тэсрэлт болсон юм. Би юуны тухай яриад байна вэ? Эд бүгд тоглоом наргиан биш ээ. Надад, заримдаа лекцийн үед энэхүү тэсрэлтүүдээс зайлсхийхийн тулд инээдэмтэй, наргиантай зүйлс ярих тохиолдол олонтоо гардаг. Ер нь нөхцөл байдал хүндэрч ирэхийг мэдэрмэгцээ элдэв асуудал гаргуулахгүйн тулд шог хошин зүйл ярьж эхэлдэг. Энэ мэдлэг ер бусын учир хүмүүсийн
Spread the loveЯаж “зүгээр л уншаад сонсох вэ?” Шрила Прабхупада “Мантраг магтан дуулахад юу нь хэцүү байх билээ? Зүгээр л уншаад, сонсох хэрэгтэй” хэмээн айлдсан байдаг.  Энэ  ийм амархан байхад хүмүүсээс тийм их хүчин чармайлт шаардана гэж үү? Цэвэр чин бишрэлтэнд мантра магтан дуулахад, сонсох нь мэдээж хэрэг маш амархан. Тийм ч учраас Жапаг сүнслэг амьдралын барометр гэлцдэг. Энэ юу гэсэн үг вэ? Зүрх сэтгэлдээ бид хэр ариуссанаас хамааран тэр хэмжээний аз жаргал, баяр цэнгэл, хүсэл тэмүүлэлтэйгээр Ариун Нэрэнд ойр очдог. Тодорхой хэмжээний ариусалд хүрээгүй нэгэнд мантраг магтан дуулах нь маш хэцүү даалгавар болж, томоохон сорилт болдог байна. Ариун нэрсийг магтан дуулах, Түүнээс өмгөөлөл эрэх хүсэл дээрээ үндэслэн бид сүнслэг амьдралын хаана байгаагаа ойлгож болно. Тийм ч учраас “зүгээр л уншаад сонс” гэж биднийг хэлэхэд энэ нь тийм ч амар биш, хүнд байдаг. Бид үүнийг амьдрал дээрхи дадал туршлагаасаа мэднэ. Тэгвэл үүнийг хэрхэн сайжруулах вэ? Бидний систем Ариун Нэрийг яаж нөлөөлдгийг мэдсэний дараа л бид Түүн рүү үнэхээрийн чин сэтгэлээсээ тэмүүлэх урмыг авч болно.
Spread the love Бурханы өршөөлт Чайтанйа Чаран Прабху  ярьж байна.   2008 оны 9-р сарын 1 Шуналыг хянах нь насан туршийн тэмцэл гэж Кришна Бхагавад Гитад айлдсан билээ. Тэр ч байтугай чин бишрэлтэнгүүдийн хувьд ч шуналыг хол чулуудан хаяагүй; бид шуналын эсрэг шийдэмгийгээр үгүй гэж хэлэхэд түүний дайралт буурдаг; гэвч оршсоор л байдаг. Шрила Прабхупада үүнийг гэрийн тэжээвэр нохойны жишээн дээр тайлбарласан байдаг: чи түүнийг дандаа эрхлүүлж; хайрлаж; тоглож хүслээр нь байдаг байж; гэтэл нэг өдөр эмч ирээд энэ нохой чинь галзуу юм байна, хэрэв таныг хазвал та үхэх болно гэж л дээ; тэгээд та түүнээс салахын түүс болж,  өшиглөн гаргахыг оролдоно. Гэтэл харин нохой маань сүүлээ шарвалзуулаад л буцаад ирнэ. Бид түүний унжсан хэл, дуулгавартайгаар шарвалзаж буй сүүлийг нь хараад “энэ ч тийм муу нохой биш шүү, ийм хөөрхөн гөлөг шүү дээ, миний хөөрхөн гөлөг” гэж хэлэхэд тэр бидний хажууд дахин ирээд суудаг. Гэнэт бид түүний галзуу гэдгийг нь санамагцаа дахиад л  хөөж тууж эхлэнэ;
Scroll to Top