Spread the love Парвати хэлсэн нь:”Хайрт нөхөр минь ээ, Та бүхий л трансцендент үнэнийг бүрнээ мэдэх билээ. Таны өршөөл ивгээлээр би Дээд Бурханы Бодгаль- Бурхан Кришнагийн тухай сонссон. Ай, ивээлт Эзэн минь ээ, харин одоо би Танаас “Шримад Бхагавад гита”-ийн суу алдрын талаар сонсохыг хүсэж байна. Энэ түүхийг нэгэнтээ Бурхан Кришна Өөрөө айлдсан хийгээд үүнийг сонссон хүн бүр Бурхан Кришнад чин бишрэлээр үйлчлэн зүтгэх чин сүсэг бишрэлийг өөртөө хөгжүүлдэг”. Шива Тэнгэр хариу айлдсан нь: “Би вээр бие нь хар бараан борооны үүл мэт өнгөтэй, жигүүртний хаан Гарудыг унаа болгон хөлөглөдөг, мянган тэргүүнт Ананта-Шеша могойн дээр залран байх суу алдарт нь хэмжээ хязгаар үгүй Бурхан Вишнуд мөнхөд мөргөн залбирнам ”. Миний хайрт Парвати минь ээ, нэгэнтээ Вишну Бурхан айхтар хүчит шулам Мураг даран устгаад Ананта-Шеша дээр тайван амарч байлаа. Тэр цагт бүхий л орчлонд аз хийморийг бэлэглэгч Шри Лакшми гүн хүндэтгэлтэйгээр Түүнээс: “Бхагаван минь ээ, Та бүхий л орчлон ертөнцийг удирдан залдаг хийгээд тогтоон барьж
Үндсэн Цэс
Ведийн зурхай
Нэвтрэх Хэсэг
Verify Your Email
We have sent a 6-digit verification code to your email. Please enter it below to continue.
Статистик
0
5
4
5
8
9
Users Today : 52
Users Yesterday : 119
Total Users : 54589
Views Today : 55
Views Yesterday : 160
Spread the loveВедэд Гималай уулын гурван түвшин байдаг тухай өгүүлсэн байдаг. Бид Эверестийг дэлхийн хамгийн өндөр цэг гэж тооцдог ч харин энэ нь Гималайн нэгдүгээр түвшинд л хамаарах цэг юм. Ариуслын өндөр түвшинд хүрсэн, сайн карма бүхий хүмүүс нь Гималай уулын хоёр ба гуравдугаар түвшинг мэдэрнэ. Пуранд ийм нэгэн түүх байдаг. Мити хэмээх энэтхэгийн нэгэн их хаан бясалгал хийн, өөрийн дотоод чичирхийллийн талбарыг өөрчлөн /өөрийн дотоод чичиргээний талбарыг өөрчлөхийг санскритаар биджа гэдэг./ Гималай уулын хоёрдугаар түвшинд хүрч очсон байдаг. Гималай уулын хоёрдугаар түвшний хамгийн намхан уул нь л 16 мян.800 м өндөртэй ! Махараджа Мити Гималайн энэ түвшинд хүрээд тэнд нэгэн гэрэлтсэн, цагаан хувцастай садхутай уулзжээ. Садху нь санскритаар “Бурханы цэвэр чин бишрэлтэн” гэсэн утгатай. Мити хаан тэр садхугаас “Садху минь, чи хэн бэ?” гэж асуужээ. Тэрээр хариуд нь: “ Иша путра мам веди кумари гарбхи самбавам… ” гэж хариулж л дээ. Иша нь Эзэн захирагч,Бурхан, путра нь хүү, мам – намайг, веди – мэдэх, кумари – Деви/Мария/, гарбхи -жирэмслэлт, самбава – төрөх гэсэн утгатай болно. Орчуулвал: “Намайг Девигээс төрсөн Бурханы хүү гэдгийг мэдэгтүн. ” цааш нь “..би Калийн галвын энэхүү уналт, доройтлыг
Spread the love Өлсгөлөн, өвчин тахал, алан хядлага, хүчирхийлэл, дайн дажин, амиа хорлолт, цунами, усны үер, газар хөдлөлт, галт уулын дэлбэрэлт, гол усны бохирдол, хоол унданд хордох, ой хээрийн түймэр – Гариг эрхэс газар дэлхий маань олон олон ноцтой өвчний шинж тэмдгийг бидний мах цусанд шингэтэл мэдрүүлж та биднийг эргэцүүлэн тунгаахыг эрхгүй бодоход хүргэж байна. Дээр дурдсан бүх зүйл олон янзын зовлон зүдгүүрийг дагуулдаг. Орчин үеийн ямар ч хүний хувьд жирийн л нэг зүйл болон хувирсан дүр төрх гэлээ ч эдгээр нь ямар нэг материаллаг мөн чанартай бус харин цаанаа нарийн утга учиртай бурханлаг, оюунлаг мөн чанартай юм. Эдгээр проблемууд нь бидний бусдыг хайрлаж мөн бусдаар хайрлуулж чадахаа байсны харгай. Ямар ч технологи, бүр хамгийн хөгжингүй, боловсронгуй техник технологи ч энэхүү хамгийн нарийн нандин хүслийг, хэрэгцээг гүйцэлдүүлж чадахгүй. Бид өдөр өдрөөр, аажим аажмаар шинжлэх ухааны, техник технологийн гайхалтай хөгжил дэвшлээр урагшилж байна. Хэдий тийм ч бидний энэ соёл иргэншил, хөгжил дэвшил нь хайр гэж
Spread the love Кришна Бурханы морилон залрахуй Газар дэлхий дээр хаанчилж байсан хаад манай гариг— дэлхийн дааж тэсвэрлэх хир хэмжээнээс хэтэрсэн их цэргийн хүчинг хуралдуулсан тийм цаг үе байлаа. Тэдгээр хаад бол үнэн хэрэгтээ хааны хувцас өмсгөл бүхий демонууд байсан. Тэр цаг үед дэлхий бүхэлдээ тайван бус байдалд орсон тул газар дэлхийг удирдан захирагч охин тэнгэр Бхуми тэдгээр хаадын зүгээс өөрт нь учруулж байгаа аюул занал, гай зовлонгийн талаар мэдүүлэхээр Брахма тийш зорин одов. Бхуми үнээний дүр хэлбэрт хувирч ороод нүдэндээ дүүрэн нулимс цийлэгнүүлсээр Брахма-гийн өмнө хүрч очив. Тэрээр маш их гунигтай байсан бөгөөд өөрийгөө нь өрөвдөх сэтгэлийг түүнд төрүүлэхийн тулд уйлж байлаа. Газар дэлхий дээрх гай зовлонтой хүнд хэцүү байдлын талаар түүнээс сонсоод Брахма тэнгэрийн сэтгэл маш ихээр зовж эхлэв. Тэгээд тэр Шри Вишнугийн залран байгаа сүүн далайг зорихоор шууд шийдсэн. Шива тэнгэр тэргүүтэй бүхий л сахиулсан тэнгэрүүд түүнийг дагалдсан. Мөн Бхуми ч гэсэн тэдэнтэй хамт явлаа. Сүүн далайн эрэг дээр ирээд Брахма тэнгэр өнө
Spread the love Дахин төрөл олох ба Кармын хууль Өнөөдөр би Та бүхэнд “Бхагавад Гита” болон “Шримад Бхагаватам” зохиолуудаас зарим нэг шүлгийг сонирхуулъя .”Бхагавад Гита ” бол бурханлаг амьдралын цагаан толгой юм.Энэ зохиолыг олон эрдэмтэд сайшаан үзэж гүн ухааны ихэд алдаршсан аугаа суурь шастир гэж хүлээн зөвшөөрдөг .Альберт Эйнштейн өөрийн бүхий л нээлт , бүтээлүүдээ энэхүү шастир дээр тулгуурлан хийж байсан байна. Л.Н.Толстой мөн л энэ бүтээлийн нөлөөн дор “Дайн ба Энх ” алдарт романаа туурвисан юм.Энэ тухай өгүүлсэн олон гар бичмэл тэдний өдрийн тэмдэглэлүүдэд хадгалагдан үлджээ. Нобелийн шагнал гардан авах ёслолын ажиллагаан дээр Эйнштейнээс үг хэлэхийг хүсэхэд , тэрээр эхлээд , “Би юу гэж хэлэхээ мэдэхгүй байна ” гэснээ өөртөө авч явсан “Бхагавад Гита”- г гаргаж ирээд :”Би бүх хүмүүст энэ номыг уншихыг зөвлөж байна. Энэ бол орчлон ертөнцийн Библи судар юм. Хэрвээ Та өөрийгөө эрдэмтэн гэж хүндэтгэн үздэг л бол “Бхагавад Гита”-ын гүн ухааныг зайлшгүй танин мэдсэн байх ёстой.” хэмээн хэлжээ.