Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 3 0 6 5 5
Users Today : 18
Users Yesterday : 34
Total Users : 30655
Views Today : 22
Views Yesterday : 45
Бурхан Вишну айлдсан нь: “Эрхэм хайрт Лакшми минь ээ, одоо Би чамд “Шримад Бхагавад гита”-гийн Дөрөвдүгээр Бүлгийн яруу алдрын тухай өгүүлье”. Ганга мөрний эрэг дээр Каси(Бенарас) хотод Вишванатхийн сүмд Бхарата нэрт аугаа мэргэн амьдардаг байжээ. Тэрээр өдөр бүр маш их бишрэл сүсэгтэйгээр “Шримад Бхагавад гита”-гийн Дөрөвдүгээр Бүлгийг уншдаг байв. Эрт дээр нэгэн цагт тэрээр ариун мөргөлийн газар орноор аялан явахдаа Бурхан Кришнагийн Дүр Шүтээнийг харахаар Таподан хотод хүрчээ. Хотыг дайран гарч яваад тэрээр үр жимс нь сагсайсан хоёр байер модтой таарав. Сүүдэрт нь амарч тухлая гэж шийдээд тэрээр нэг модны үндсийг дэрлэн, нөгөө модны үндэс дээр хөлөө тавин хэвтэв гэнэ. Бхарата тэдгээр моддыг орхин явсны дараа хэсэг хугацаа өнгөрөхөд нөгөө модод хатан хувхайрч эхлэжээ. Тав, зургаа хоногийн дараагаар бүр хатан гандаж, эцэс сүүлд нь бүр үхэж гэнэ. Үүний дараагаар энэ хоёр модонд шингэн амьдарч байсан хоёр сүнс дараагийн төрөлдөө нэн их буянт брахманы охид болон төржээ. Нэгэн удаа долоон настай ахуйдаа тэд мөргөл үйлдэхээр
Бурхан Вишну айлдсан нь: “Хайрт Лакшми минь ээ, Жанастхан нэрт хотод Каушикын удмын Йада хэмээх нэгэн брахман амьдардаг байлаа. Энэ брахман нь брахман хүний хийх ёстой судар шастирт заасан шашин номын үйлийг хийж гүйцэтгэхээ больж, янз бүрийн буруу үйлийг үйлдэх болжээ. Тэрээр мөнгөөр мөрий тавьж тоглох, архи дарс уух, ан хийх, биеэ үнэлэгч худалдан авах нэн дуртай нэгэн байв. Энэ бүхэнд тэрээр өөрийн хамаг эд хөрөнгөө үрж дуусгаад арилжаа наймаа эрхлэхээр умард зүгийг зорин оджээ. Тэнд тэрээр багагүй хөлжиж чинээлэгжээд Жанастхан хот руугаа буцах болж гэнэ. Аяны урт замыг туулж явсаар тэрээр нэгэн нэн их элсэн цөлд хоноглох болжээ. Нар шингэж эргэн тойрон үзэгдэх бараагүй харанхуй болсон тул модны нөмрт хоноглох болжээ. Шөнө дундын үест хэсэг дээрэмчид довтлон ирж түүнийг үхтэл балбаад хамаг л бараа таваарь, мөнгө хөрөнгийг нь тонон дээрэмдээд аваад явчихав. Йада нь шашин номын ямар ч үйлийг үйлдэхээ байж, нүгэлт амьдралын мөр хөөдөг байсан тул үхсэнийхээ дараагаар биегүй сүнс буюу буг
Бурхан Вишну айлдсан нь: “Хайрт Лакшми минь ээ, Чи “Бхагавад гита”-гийн Нэгдүгээр Бүлгийн яруу алдрыг сонслоо. Одоо Миний өгүүлэх Хоёрдугаар бүлгийн гайхамшгийг анхааралтайгаар сонсогтун. Нэгэн цагт өмнө зүгийн Пандхарпур хэмээх нэгэн хотод Девашйама нэрт их эрдэмт брахман амьдардаг байжээ. Тэрээр бүхий л төрлийн галан тахилгыг үйлдэх болон зочин гийчнийг хүлээж авахын чухлыг сайтар мэддэг нэгэн байв. Өөрийн үйл хэргээр тэр бүх сахиулсан тэнгэрийн тааллыг хангаж чадсан байлаа. Гэвч зүрх сэтгэл болон ухааны хувьд тэрээр аз жаргалтай, амар амгалан бус байсан тул сүнс болон Дээд сүнс, Параматма хоёрын хоорондын харьцааг ойлгон ухаарахыг ихэд чармайдаг байжээ. Үүний тулд тэрээр йогчид, тэвчил наминчлал үйлдэгчдийг урин залж, тэдэнд үйлчлэн Туйлын Үнэний тухай асуун лавладаг байсан байна. Тийнхүү олон ч жилийг ардаа орхижээ. Нэгэн удаа тэрээр зугаалж яваад, завилан сууж, харцаа хамрынхаа үзүүрт төвлөрүүлэн гүн бясалгалд автсан нэгэн йогчийг харж л дээ. Девашйама, энэ йогч нь бүрнээ амар амгалан, материаллаг хүсэл сонирхол үгүй болсон хүн юм гэдгийг сайтар ойлгож
Scroll to Top