Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 3 0 6 4 9
Users Today : 12
Users Yesterday : 34
Total Users : 30649
Views Today : 14
Views Yesterday : 45
1 – СҮҮ Сүү нь зүгээр л хайрын ундаа юм. Учир нь үхэр бол тодорхой зорилготойгоор буюу хүмүүсийг хайрлаж сургахын тулд илгээгдсэн.  Ийм учраас сүүг жирийн нэг хоол хүнсний бүтээгдэхүүн гэж тооцдоггүй. Энэ бол хайрын хүнс юм. Сүүг ууснаар бидний нарийн бие хайраар дүүрдэг. Нэг зүйл онцолж хэлэхэд сүүг амтлагчтай уух нь илүү ач тустай. Гоо үзэсгэлэнг сайжруулахад хамгийн зохимжтой амтлагчуудын нэг нь шафран буюу гүргэм юм. Шафран нь маш онцгой амтлагч бөгөөд тэрээр эмэгтэй хүний эмэгтэйлэг чанарыг хүчтэй нэмэгдүүлдэг ургамал. Та сүүн дээр эмэгтэй хүний организмд ач тус бүхий ямар нэг ургамал нэмбэл энэ нь катализатор шиг сүүний ач тустай чанарыг арав дахин нэмэгдүүлдэг. 2 – ШАР ТОС Шар тос нь эмэгтэй хүний аура буюу гэрлэн бүрхүүлийг цацарсан гэрэлтэй болгодог. Шар тосыг хэрэглэхдээ халуун сүүнд дусаах байдлаар хэрэглэх хэрэгтэй ба энэ нь гоо сайхны жинхэнэ коктейль болно. Халуун сүүн дээр бага зэрэг шафран, жаахан шар тос, үл ялигхан зөгийн бал болон ямар нэг
Ихэнхи өвчин өвчлөл  өчигдрийн буюу хүмүүний урьд амьдралын буруу үйлийн үр дүн байдгийн зэрэгцээ өнөөдрийн зан чанарын сөрөг байдал, оюуны хөгжлийн сул дорой байдал, сэтгэл зүйн эрүүл биш байдлаас үүсдэг тухай Вед судруудад сургажээ. Бид доор гол гол өвчнүүд хийгээд түүний үүсэх болсон өнөөдрийн шалтгааны талаар товч дурдая. Архинд донтох өвчин – Сэтгэлийн гүн хямрал, хоосон хийгээд бардамналын мэдрэмж, бусдыг үл хайрлах сэтгэл, өөртөө хайр гамгүй хандах хандлагаас Аллерги буюу харшил –  Өөрийгөө хүч чадлыг үл үнэлэхүйгээс Ангина буюу хоолойн өвчин – Өөрийгөө илэрхийлэх чадвар сулаас Цус багадах өвчин – Амьдралаас айх айдас, өөрийгөө үнэлэх хүндлэх үнэлэмж сулаас Артрит – Гомдомтгой зан, амархан дүрсхийн уурладаг авир, өөрийгөө үгүйсгэх, өөрийг чинь хайрлаж хүндлэхгүй байна гэж бусдад гомдохоос Астма- Дарамт, өөрийн мэдрэмжээ илэрхийлэхээс айх айдас, амьдралаас айх айдсаас Геморрой – Айдсаас үүсэн бий болсон мэдрэмж, өнгөрч улирсан үйл явдалд уурлах, хорсон санах, бүтэхгүй байх гэж айх Дүлийрэх, сонсгол муудах – Тэвчээргүй зан, аливааг таатай бишээр хүлээж авах, чамлах,
Хүүхдүүд Орчлонгийн янз бүрийн түвшингээс нааш ирдэг. Тэднийг гурван төрөлд хувааж болно: доод, дунд, дээд ертөнцийн гэж. Амьд бодгалиудыг ямар түвшнээс ирснийг нь хэрхэн  тодорхойлох вэ? Хэрэв түүний ухамсар “Бүх зүйл таагүй муу байвал би аз жаргалтай байна” хэмээх үзэл дээр суурилж байвал энэ нь доод ертөнцийн. Хэрэв хүмүүсийн амьдралын хэв маяг “Би таны аз жаргалтай байгааг үгүйсгэхгүй байна. Гэхдээ миний аз жаргал эн тэргүүнд байх ёстой. Миний сонирхлыг гэр бүл, үр хүүхэд маань л татдаг. Таны гэр бүл надад хамаагүй. Энэ бол таны л асуудал” хэмээх үзэл дээр суурилж  байвал энэ нь дунд ертөнцийн.. Хэрэв  “Та л аз жаргалтай байвал,  бүгд аз жаргалтай байвал би аз жаргалтай” хэмээх ухамсар бүхий хүн нь дээд ертөнцөөс ирсэн гэсэн үг юм. Сергей Серебряков ૐ  “Ведийн гэр бүл” семинараас ૐ Орчуулж бэлдсэн: Балабхадра дас
Scroll to Top