Үндсэн Цэс
Ведийн зурхай
Нэвтрэх Хэсэг
Статистик
0
3
0
5
2
6
Users Today : 6
Users Yesterday : 40
Total Users : 30526
Views Today : 6
Views Yesterday : 52
Бурханы туслалцаагүйгээр ангижрал, гэгээрэлд хүрэх нь ямар хэцүү болохыг Бурхан Будда, Мял Богд, Хираньякашипу гэх мэт агуу бодгалиуд бидэнд өөрсдийн биеэр үлгэрлэн харуулж өгсөн. Харин Дээд Бурханы тусламжтайгаар ангижрал гэгээрэл ямар хялбар болохыг, тэр байтугай ангижралын дээд түвшинд хялбараар хүрч болохыг Кхатванга Махараж, Прахлад Махараж, Дхрува Махараж, Парикшит хаан гэх мэт агуу бодгалиуд харуулж өгсөн. Бурхан Буддагийн, Мял Богд нарын гэгээрлийн түүхийг та бүгд биднээр хэлүүлэлтгүй мэдэх байх. Агуу бурхангүй үзэлт Хираньякашипу тэнгэрийн тооллоор 100 жил маш хатуу тэвчил хатамжлалыг хийж байж, төгс төгөлдрийн доод түвшинд хүрсэн байдаг. Юу ч идэж уухгүй, хоёр гараа дээш өргөөд, хөлийн хоёр хуруун дээрээ зогсох тэвчлийг хийж тэнгэрийн тооллоор 100 жил зогсож байж төгс төгөлдрийг олсон. Тэнгэрийн 1 өдөр нь манай дэлхийн 6 сартай тэнцэнэ гэж тооцвол энэ нь маш урт удаан хугацаа болно. Тэгвэл Кхатванга Махараж ердөө 1 мухуртад буюу 48 минутанд, Парикшит хаан 7 хоногт, Дхрува Махараж 12 хоногт гэгээрэлд хүрсэн байдаг. Энэ жишээнүүдээс төгс төгөлдөрт
“Зөв хооллолтын тусламжтайгаар бид өөрсдийн ухамсрыг маш хүчтэйгээр цэвэрлэж чадна. Энэ бол ухамсрыг цэвэрлэх хамгийн эхний алхам юм. Мантрагаар, залбирлаар биш харин зөв хооллох дэглэмийн тусламжтайгаар. Эхлээд бид цэвэр ариун хоол идэх хэрэгтэй. Яагаад гэвэл бидний хоол хүнс бидний биемахбодь болдог. Хоол хүнс бидний ухамсарт нөлөөлдөг. Хэрэв бид загас идсэн аваас бидний ухамсар муурны ухамсар болж хувирна. Юуных нь залбирал, юуных нь мөргөл байх вэ ? Эдгээрийг тань сонсохгүй. Бидний амнаас загас, сармис л үнэртэнэ. Энэ нь зүгээр л боломжгүй. Өөрийн хоол хүнсний мэдрэмжээ хянаж сурах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл энд өдрийн дэглэмийн тухай яригдаж байна. Хэрхэн зөв хооллох талаар суралцах хэрэгтэй. Энэ нь бүхэл бүтэн урлаг юм. Харин бид залхуурах аваас бид хэзээ ч, юу ч сурахгүй. Дараагийн зүйл бол юуг идэж болох, юуг идэж болохгүйг мэдэх хэрэгтэй. Цааш нь, хэрвээ та өвчтэй бол хувийн хоолны дэглэм заавал байх ёстой. Хэрэв та эрүүл бол хойшдоо өвдөхгүйн тулд ямартай ч дэглэмийг даган мөрдөх хэрэгтэй. Ингээд
Вишну нь материаллаг байгаль руу зүгээр л харц чулуудаад майяад үр тогтоож чадсан. Энэ бол сүнслэг арга… Зүгээр л эгэл жирийн харц илгээснээрээ Дээд Эзэн тоо томшгүй олон амьд бодгалиудыг материаллаг байгалийн хэвлийд бий болгож чаддаг. Брахма-самхитад, Дээд Эзний сүнслэг бие нь маш хүчирхэг тул Түүний биеийн дурын хэсэг, өөр бусад ямар ч хэсгийн үүрэг функцийг гүйцэтгэж чадна хэмээн батлан өгүүлсэн байдаг. Бид зөвхөн гараараа эсвэл арьсаараа хүрэлцэж чадах ч Кришна зүгээр л харц илгээгээд л хүрэлцэж чаддаг. Бид зөвхөн нүдээрээ л харж чаддаг. Бид нүдээрээ хүрэлцэж эсвэл үнэрлэж чадахгүй. Харин Кришна нүдээрээ үнэрлэж чадна, мөн нүдээрээ идэж чадна. Кришнад хоол хүнс өргөхөд бид Түүний хэрхэн идэж буйг харж чаддаггүй. Гэвч Тэр хоол хүнс рүү зүгээр л харц илгээгээд л идэж чаддаг. Бид бүхий л зүйлс нь сүнслэг мөн чанар бүхий сүнслэг ертөнцөд амьдрал хэрхэн өрнөдгийг төсөөлж чадахгүй. Хэргийн учир нь гэвэл Кришна өргөсөн хоолыг иддэггүй гэдэг тухай биш эсвэл Тэр түүнийг идэж байгаа