Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 3 0 6 3 5
Users Today : 32
Users Yesterday : 42
Total Users : 30635
Views Today : 43
Views Yesterday : 55
Шукадева Госвами хэлсэн нь: “Брахма, Шива тэргүүтэй Индра, Чандра, Варуна гэх мэт сахиулсан тэнгэрүүдийг маш хялбархнаар баярлуулж, тааллыг нь хангаж болдог. Түүнчлэн тэд өөрсдөдөө мөргөгч, бхакта нарынхаа сайн муу зан төлвийн байдлаас болж маш түргэнээр уурлан хилэгнэдэг. Гэвч Бурханы Дээд Бодгаль буюу Вишнугийн хувьд тийм биш билээ”. .. Сахиулсан тэнгэрүүдэд мөргөснөөр хүмүүн материаллаг эд баялагт хялбархан хүрч болох ч заримдаа энэ нь сүйрүүлэх үр дагаврыг авч ирэх нь бий. Ийм ч учраас төдийлөн ухаалаг биш хүмүүс нь сахиулсан тэнгэрүүдийн илгээсэн адислалыг оройн дээд шүтээнээ болгодог. Сахиулсан тэнгэрүүдээс адис хишиг хүртэгсэд аажмаар өөрсдийн материаллаг эд баялагаар бардамнан сайрхаж эхлэх ба өөрт нь ач тус хайрлагчийг хайхрахаа болидог. …Брахма бурхан болон Шива бурхан зэргийг маш хялбархнаар баярлуулж болохын зэрэгцээ маш хялбархан уурлуулж болно. Тэд баясан сэтгэл ханах аваас бодож эргэцүүлэх зүйлгүйгээр адислалаа хайрладаг ба хэрэв уурлах юм бол мөн л бодож төдөх зүйлгүйгээр өөрийн бхакта буюу мөргөн бишрэгчээ харааж орхидог. Харин Бурхан Кришна буюу Вишну нь
Шрила Прабхупада: Өнөө өглөө намайг өглөөний аялал хийж явах үед нэг шавь маань: “Хэрэв хэн нэгэн хүн “Би Бурханд огт итгэдэггүй ээ” гэж хэлвэл би юу гэж хариулах вэ?” гэж надаас асуусан юм. Энэ асуултын хариулт нь гэвэл ийм: Та өөрийгөө гудамжаар явж байна гэж төсөөл. Тэгээд та баруун тийшээ явах ёстой байтал зүүн тийшээ явж. Гэтэл цагдаа гараад ирж. Тэр бол таны Бурхан. Тэрхэн даруйд тэр таныг баривчлан авах ба таныг олон янзын байдлаар түгшээн сандраах болно. Тэгвэл та яаж өөрийгөө Бурханаас хамааралгүй гэж ярьж чадах билээ?Шүтэх Бурхан бүх хүмүүст байдаг. Харин Бурханы байр байдал нь янз бүр. Хэн нэгэн цагдаад яг л Бурхан мэт айж мөргөж болох юм. (инээв.) Бас хэн нэг нь өөрийн ажил олгогч эзнээ Бурхан мэт мөргөж тахиж болно. Өөр хэн нэг нь өөрийн удирдагчид Бурхан мэт мөргөж болно. Ийм маягаар бүгд л ямар нэг бурханд мөргөж байдаг. Гэвч бид Дээд Бодгальд мөргөдөг. Ялгаа нь ердөө л энэ. Бишрэлтнүүд: Жая Прабхупада! (алга ташилт)
Маяпурт би Шрила Прабхупадын амьдардаг байсан өрөөний цонхон доор байнга очдог байлаа. Тэнд очоод түүнийг намайг анхаараасай гэсэндээ жапа-уншлагаа (эрхин дээр мантра унших аргачлал) чанга чангаар уншдаг байв. Тэр надад их сайнаар ханддаг байсан бөгөөд цонхон доорх чангаар жапа унших дууг сонсоод “Тэнд хэн байна?” хэмээн асууна. Би ч баяр хөөртэйгөөр: “Шрила Прабхупада, би байнаа!” хэмээн хариулна. Тэгээд л тэр намайг өөр дээрээ ирэхийг дуудна: “Гурудас, нааш ир!” гээд л. Нэг удаа тэрээр намайг цонхныхоо тагтан дээр дуудаж аваачаад гараараа тариан талбай тийш зааж: “Тариачид сайн ургац авахын тулд бороо оруулаасай гэж Кришнад залбирч мөргөцгөөдөг”  гэв. Ингэж хэлээд Прабхупада гараа дээш өргөн: “Тэгэхэд нь Кришна тэдэн рүү хур бороо илгээдэг!” гэв. Талбай руу түүнийг гараараа зааж байх тэрхэн үес Шрила Прабхупадын гартай хамт нэгэн зэрэг тэнгэрээс цахилгаан цахилан газарт буусан агаад шууд бороо орж эхлэсэн юм. Үгээ хэлж дуусаад Шрила Прабхупада гараа буулган өрөө рүүгээ орсон билээ. Затокт болсон фестиваль дээр Гурудас Прабхугийн ярьсан түүхээс Орчуулж, бэлдсэн: Балабхадра
Scroll to Top