Үндсэн Цэс
Ведийн зурхай
Нэвтрэх Хэсэг
Статистик
0
3
0
6
2
5
Users Today : 22
Users Yesterday : 42
Total Users : 30625
Views Today : 31
Views Yesterday : 55
Чакра нь хүний биед оршдог энергийн эргэлт явагдаж байдаг долоон төвийн нэр юм. Чакранууд нь бидний биеийн энергийн системээр дамжин энергийн урсгалыг зохицуулж байдаг. Чакран дахь энергийн тэнцвэр зөв байх аваас эрүүл мэнд сайн байх үндэс болно. Хэрэв чакра хаагдаж эсвэл тэнцвэр нь алдагдвал өвчин хийгээд эрүүл мэндийн байдал муудах шалтгаан болдог. Чакра буюу хүрд Сэтгэл санааны хувьд Бие махбодийн хувьд Материаллаг байдлын хувьд Сахасрара Сэтгэлийн баясал, гэгээрэл Эрүүл үс, арьс, уураг тархи Аз хийморь Бурханлаг адислал Ажна Шийдвэр гаргах Эрүүл нүд Оюун ухаан Зөн совин Вишуддха Харилцах чадвар Шуурхай байдал Эрүүл чих Хамар Хоолой Итгүүлж үнэмшүүлэх чадвар Нөхцөл байдлыг хянах чадвар Анахата Хайр Итгэл Уучлан өршөөх чадвар Эрүүл зүрх Уушги Хүсэл мөрөөдөл Түүний биелэлт Манипура Өөртөө итгэх итгэл Нэр төр Эрүүл элэг Нойр булчирхай Хоол боловсруулах эрхтэн систем Нэр төр, алдар гавьяа, байр суурь Сватхистхана Хувийн хайр сэтгэл Баяр цэнгэл Эр зориг Эрүүл булчин Бэлгийн чадвар Бүтээлч чанар Сайн харилцаа Муладхара Тусламж
Хүний хувь тавиланд нөлөөлж, түүний амьдрал зам мөрийг тодорхойлж байдаг үндсэн 9 гариг бий бөгөөд эдгээр есөн гариг бүр өөр өөрсдийн харгалзах эрдэнийн чулуудтай. Тухайн гариг бүр өөрөөсөө тодорхой хэмжээний диапазон, өнгөний давтамжтай цацраг туяаг ялгаруулдаг ба энэ нь тухайн өнгийн чулуунд олон мянган жилээр хуримтлагдан тэр гаригийн энерги, нөлөөллийг өөртөө хүчтэй шингээдэг ажээ. Ингэснээр хувь хүний төөрөг зурлага дээрээс ямар гаригийн хүч сул байгаа, ямар гаригийн хүч их байгаа эдгээр нь хувь тавиланд ямар сөрөг нөлөө үзүүлэхийг тодорхойлон тухайн гаригсын чулуудын тусламжтайгаар асуудал проблемыг шийдвэрлэж болдог. Есөн гаригийн чулууд ба тэдгээрийн ач тусын талаар товч дурвал: Шар индранил(Бархасвадь гаригийн чулуу) – Бурханлаг мэдлэг, харилцаа, амжилт, ашиг орлого, алба карьер ахиц дэвшил, элбэг дэлбэг байдал Цэнхэр индранил (Санчир ) – Зөн совин, шийдвэр гаргах чадвар, амжилт, бурханлаг гэгээрэл Шүр(Ангараг) – Биемахбодийн болон сэтгэлийн хүч, биеийн ерөнхий чалх, амьдралын эрч хүч, дайчин чанар Бадмаараг(Нар)– Эрүүл мэндийн ерөнхий байдал, эд баялаг, хүч чадал, нэр төр, алдар суу Сувд(Сар) –Ухаан буюу сэтгэл санааны
“Брахма-пуранд” Нарада Муни Брахма бурханаас Ганга нь хоёр дүр хэлбэртэй тухай сонсож мэдсэн тухай өгүүлсэн байдаг. Брахма бурхан өгүүлэхдээ: “Шива бурханы задгай тавьсан үсэнд тус тусдаа орших, басхүү тэднийг буулган ирж буй бодгалиудтай харгалзсан хоёр урсгал оршдог. Түүний нэг хэсэг нь олонд алдартай билээ. Тэрээр брахман Гаутамын ачаар энэ ертөнцөд буун заларсан буюу. Гаутама нь өөрийн ариун үүргээ нэр төртэйгээр биелүүлж, буяны үйл, бясалгал зэргийг үйлддэг байсан мэргэн юм. Харин нөгөө хэсгийг нь Шива бурханаас хүчирхэг Бхагиратха Махараджа хүлээн авсан ажгуу” гэжээ. Бхагиратха-Ганга “Ай хүндэт мэргэн Нарада минь, Сатья галавт Нарны удамд заларсан их хаан Сагара гэж амьдардаг байжээ. Тэрбээр Шайбья, Вайдарбхи нэрт хоёр эхнэртэй байсан ба тэд гоо үзэсгэлэнтэй, дур булаам бүсгүйчүүд байв. Шайбья нь Асаманьяса нэрт нэгэн хүүг төрүүлсэн бөгөөд харин Вайдарбхи нь Шива бурханы адислалаар хүч чадал, алдар нэрэнд нь хязгаар үгүй, бас тэднээс цацрах гэрэл туяа нь зуны нарыг ч давж гарахаар жаран мянган хүүг төрүүлжээ.Харамсалтай нь эдгээр гэрэл