Үндсэн Цэс
Ведийн зурхай
Нэвтрэх Хэсэг
Статистик
0
3
0
6
2
5
Users Today : 22
Users Yesterday : 42
Total Users : 30625
Views Today : 31
Views Yesterday : 55
Шани гаригсын дунд хүндтэй байр сууринд хүрэхийг хүсч үүний тулд тэвчил наминчлал үйлдэхээр шийджээ. Тэрээр өөрийн эцэг, Нарны бурхан Суръяад хандан сургаал зөвлөгөөг хүсэв. Суръя түүнийг ариун газар нутаг болох Кашиг зорин очоод тэнд Шива Бурханд хандан мөргөл үйлдэхийг зөвлөжээ. Шани Каши тийш яаран зорьж, тэнд Шива-лингаг залаад мөргөлийн зан үйлээ эхлэжээ. Урт удаан мөргөл наминчлалын дараагаар тэрээр хоолноос татгалзаж зөвхөн усаар амь зогоож байв. Дараа нь бүр ус ч уухаа больсон. Шива бурханд түүний тэвчил хатуужил нэн ихээр таалагдсан тул Шанигийн өмнө өөрийн гэгээн дүрээр заларчээ. Тэрээр түүн дээр хэдэн дусал үхэлгүй мөнхийн рашаан амритаг цацав. Шива ч Шанигаас ямар хүсэл зорилго байгааг нь асууж, хүссэн зүйлийг биелүүлжээ. Ийнхүү Шани гаригс эрхсүүдийн дотроо маш чухал байр суурийг эзлэх болсон агаад Санчир нэрээр алдаршсан. Шива хэлэхдээ, Санчир гариг тэнгэрийн эрхсийн тэргүүн шүүгч байх ба түүний ач тусаар хүмүүс ариусан цэвэрших болно гэжээ. Шива бурханд хандан мөргөл, тэвчил үйлдсэнийхээ үрээр Шани буюу Санчир гаригийн удирдагч
Болливуд, Вишну Бурханы хувилгаан дүрийн яруу алдар, дэлхий дээр морилж асан түүхийг өгүүлэн хүүрнэсэн 5 мянган ангитай цуврал кино хийхээр ажлаа эхэлж байна. Энэтхэгт тун удахгүй Вишну Бурханы аватар буюу хувилгаан дүрийн нэг болох Парашурамын тухай түүхэн цувралын ажил эхлэх ажээ. Ерөнхийдөө цуврал киноны анги нь ойролцоогоор 5 мянга байх юм байна. Цуврал ирэх жилийн намраас эхлэн дэлгэцэнд гарах ба энэ үеэр Энэтхэгт шашны маш том баяр болох Галын баяр буюу Дивалийг тэмдэглэн өнгөрүүлдэг. Яг одоогоор киноны багийнхан дэлхийн бүх улс орноор явж, Парашурамын түүх намтрыг цуглуулж яваа. Түүнчлэн тухай домог яриа зэргийг судлаж, цуглуулж байна. Үүний дараагаар багийнхан Энэтхэгийн Тхан хэмээх хотод очиж кино бүтээх ажилдаа орох ажээ.
.. Бид хьюстонын сүмд 2 өдрийг өнгөрөөсөн ба энд байх үедээ Бурхан Раамачандрын илэрсэн өдөр болох Рама Навамийн баярыг тэмдэглэн өнгөрүүлсэн билээ. 4 сарын 4нд бид Далласын хойд хэсгээр зорчсон ба тэнд биднийг Тамал Кришна Махараджийн анхны шавь нарын нэг энэтхэг бишрэлтэн, сүмийн тэргүүн Нитьянанда дас баяртайгаар угтан авсан юм. Хуульч мэргэжилтэй, маш их туршлагатай бишрэлтэн болох Нитьянанда дас Кришнагийн Ухамсрын Олон Улсын хэд хэдэн сүмүүдэд үнэнчээр үйлчлэн зүтгэдэг. Үдийн хоолны үеэр би түүний Кришнагийн ухамсарт анхлан ирсэн сонирхолтой түүхийг сонссон юм. 1978 онд тэрээр бизнес эрхэлдэг байсан ба гэр бүлийнхээ хамтаар Фиджи арал дээрхи Лауток хотод амьдардаг байжээ. Нэгэн удаа зэргэлдээ байшинд нь бишрэлтнүүд нүүн ирж амьдрах болжээ. Тэд тэр даруйд өөрсдийн шинэ “сүмийн” дөрвөн буланд том том чанга яригчдыг байрлуулж, өдөр бүр, өдөр тутмын бүх 7 аратийг(шүтээнд мөргөх ёслол) шууд дамжуулах болов. Ингэснээрээ тэд хөршүүдээ залхаан нүүлгэж, тэдний байшин сууцыг эзэмшихийг хүссэн байна. Гэвч Нитьянанда бишрэлтнүүдийн санаснаар болсонгүй, тэдэнд бууж өгөхгүйгээр шийдэж, тэднийг