Үндсэн Цэс
Ведийн зурхай
Нэвтрэх Хэсэг
Статистик
0
3
0
6
1
8
Users Today : 15
Users Yesterday : 42
Total Users : 30618
Views Today : 23
Views Yesterday : 55
Та бүхэндээ сэтгэл хөдөлгөмөөр нэгэн бяцхан түүхийг толилуулж байна. “Уг сармагчингийн барьж яваа бяцхан гөлөгний амьдарч байсан байшингийн дээвэр нь нурж үхлийн ирмэгт тулсан байхад нь тэрээр аварч, тэврэн гаргаж ирж” буй юм. Хэн амьтдад хайрлах, энэрэх сэтгэл байхгүй гэж хэлдэг билээ ? Энэ сармагчин нэг амьтны амьдралыг өөрчлөхийн тулд баатарлаг үйл үйлдсэн байна. Энэ дэлхий дээр маш их зовлон шаналал оршин байх боловч энэ сармагчинтай адил буянлаг шинж чанартай, өршөөнгүй хүмүүс өдөр ирэх тутам нэмэгдэж байгаа билээ. Хамтдаа цагаан хүнс хэрэглэж, эрүүл энх, амар амгалан эх болсон дэлхий дээрээ аж төрцгөөе хэмээн бид дуу хоолойгоо нэгтгэн таныг уриалж байна. Хэнд ч өөрийн таашаал ханамжийн төлөө бусдад зовлон учруулах эрх байдаггүй. Иймээс дахин дахин энэрэнгүй зөөлөн сэтгэлээр өөрсдийн ахан дүүс болсон амьтдад хандацгаая хэмээн чин зүрхний гүнээс та бүхнээс хүсэж байна. Бэлтгэсэн: Т.Цэвэлмаа
Аялан номлогч. Бурханы Өршөөлт Индрадьюмна Свами-н бичсэн номноос 5-р боть, 27-р бүлэг ОХУ 2004. 12.24 Намайг аялах зуур миний нэг шавь, Рагалекха даси над дээр ирсэн юм. Тэрээр дөч эргэм насны итгэл бишрэл дүүрэн, намайг Орост очих үед миний программд тогтмол оролцдог эмэгтэй байлаа. Тэрээр намайг өөрийн амьдардаг байрандаа очин, Говардхан Шилаг үзэхийг урив. Маргааш нь би Жананивасатай хамт түүний байранд очлоо. Үдээс хойш хэд хэдэн уулзалттай байсан тул бага зэрэг яарч байлаа. Жананивасад – Бид нэг их удахгүй гэж хэллээ. Гэхдээ би төд удалгүй түүнд бас бурханлаг номын багш шавийнхаа үйлчлэлд болон мэдлэг хүртээхдээ завгүй байх ёсгүй гэдгийг бас түүнд сануулсан юм. Рагалекхагийн гэр нь хотын төвд байдаг нэг өрөө хуучин барилга байв. Өрөөнд нь ороход би тэрхүү гайхалтай бурханлаг уур амьсгалийг мэдэрсэн юм. Цөөхөн хэдхэн эд зүйлс- сандал, хуучин модон номны шүүгээ, гүнгэрваа , ( чин бишрэл дүүрэн чимэглэсэн). Түүний говардахан шилаг Лала гэдэг ба цэцэг болон гоёл чимэглэлээр их л хичээн гоёсон байлаа. Олон төрлийн амттан түүний өмнө өрөөстэй
Сачинандана Свами “Хурдлаарай! – түргэл, Жалди /хурдал/ Тэд ирж байна – байшиндаа ороод хаалгаа сайн түгж, тэгээд тэднийг явтал битгий гарч ир” хэмээсээр манай хөршүүд хар хурдаараа зугтав. Ийм зүйлийг би урьд нь харж байгаагүй билээ. Хэдэн хормын дараа Радхакундын зэргэлдээх тайван амгалан орших талбай 100 гаруй сармагчингаар дүүрч орхив. Тэднийг энэ удаа хөөж явуулна гэдэг бол утгатай хэрэг байлаа. Халдварт өвчин тараах магадлал бүхий олон тооны сармагчингууд тэдэнд дунд үзэгдэв. Тэднийг би хаалганы шилээр хэрхэн тэр газрыг бусниулж байхыг харж хэсэг зогслоо: Хувцасны хэцэн дээр байсан дхотиг /энэтхэгийн уламжлалт өмсгөл/ авч хэдэн хэсэг болгон тастаж, нарнаас хамгаалж босгосон сүүдрэвчийг орилолдон, бахдал дүүрэн унагаж байв. Тэдний нэг нь агуулахын өрөөний хаалгыг эвдэн орж, Итали гоймон гаргаж ирэхэд нөгөө хэд нь булаахаар тэмүүлнэ. Удалгүй гоймонгийн төлөө ширүүн тулаан өрнөж, нэгийн эсрэг арван таван дайсан этгээд гарч ирсэн байлаа. Хаа сайгүй их дуу чимээ, орилоон хашгиралдаан, бэлгийн харьцаа зэрэг бүхий л үйл нэг дор болж байлаа. Энэ бүх үзэгдэлд сармагчин бүр өөрийн