Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 3 0 6 1 2
Users Today : 9
Users Yesterday : 42
Total Users : 30612
Views Today : 12
Views Yesterday : 55
Нэгэн тосгонд ах, дүү хоёр амьдардаг байжээ. Тэд эцгээсээ дундаа өвлөж авсан ганцхан тариан талбайтай аж. Тэр талбайдаа тэд хамтран тариа тарьж, ургацаа жил бүр тэнцүү хуваан авна. Ах нь эхнэртэй, олон хүүхэдтэй. Дүү нь эхнэргүй юмсанжээ. Ах нь шөнө болгон: “Яана даа… муу дүү минь эхнэр байхгүй. Авсан ургацаа тэнцүү хуваагаад авчихдаг. Тэгэхээр дүү минь насан өтөл болох үед яахав? Түүнд туслах үр, хүүхэд гэж алга. Түүнд би авсан ургацаасаа арай ахиуг нь ав, мөнгө төгрөгөө цааш нь хийж, өтлөж хөгшрөх үедээ хэрэглэ гэж байнга л хэлэх юм. Гэвч тэр үгийг минь хэрэгсэхгүй юм…”  хэмээн бодно. Ингэж бодоод тэрээр орондоо нааш цааш эргэж хөрвөнө. Тэгээд эцэстээ тэсэхээ больж шөнө дунд сэмхэн босоод, уут авч, өөрийнхөө үр тарианы агуулахаас уутлан, дүүгийнхээ агуулахад аваачаад асгаж орхижээ. Дүү нь мөн л бүхэл шөнөжин унталгүй, эргэж хөрвөн: “Хөөрхий ах минь… тэр маань эхнэртэй, олон хүүхэдтэй. Тэгээд ургацаа надтай тэнцүү хувааж авдаг. Түүнд би ургацаасаа ахиухныг нь ав, гэр
Настай тариачин эр уулын мухарт, бяцхан ач хүүгийн хамт амьдрах ажгуу. Өглөө бүр өвөө нь эртлэн босч, гал тогооныхоо ширээний ард суун, Бхагавад-Гитаг уншина. Ач хүү нь ч өвөөгөө чадахаараа дуурайхыг хичээнэ. Нэгэн удаа ач нь өвөөгөөсөө: “Өвөө! Би Бхагавад-гитаг яг л тан шиг уншихыг хичээдэг ч бараг юу ч ойлгодоггүй. Ойлгосон жаахан зүйлээ номоо хаамагц мартчихдаг. Бхагавад-гитаг ингэж уншсаны ач тус гэж байна уу?” хэмээн асуужээ. Өвөө нь яаралгүйхэн пийшиндээ нүүрс хийгээд жаалхүү рүү эргэн: “Май, энэ сагсыг аваад гол руу явж ус аваад ир” гэжээ. Жаалхүү ч өвөөгийнхөө хэлснээр ус авахаар явсан ч сагсанд хийсэн ус  гэртээ харихаас нь өмнө асгарч орхижээ. Өвөө нь инээмсэглэн: “Дахиад явахдаа арай хурдан явах хэрэгтэй шүү” гэв. Ач хүү ч дахин оролдоод үзэхээр гол руу харайлгажээ. Энэ удаа жаал байдаг хурдаараа гүйсэн ч сагс дахиад л гэртээ хүрэхээс нь өмнө хоосорч орхив гэнэ. Тэрээр амьсгаадан байж, өвөөдөө, сагсаар ус авна гэдэг боломжгүй юм байна гээд хувин авч гол
Нэг шавь нь Шрила Прабхупадад, түүний номлол явуулахаар зэхэж буй африкийн нэг улсад төр засаг нь ном хилээр оруулахыг хориглодог, үүнийг контрабандын(тус улсын зөвшөөрөлгүйгээр бараа бүтээгдэхүүн хилээр нэвтрүүлэх) гэмт хэрэг гэж тооцдог бөгөөд ялангуяа шашны номуудыг бол бүр ч хориглодог хэмээн гомдол мэдүүлэв. Тэгэхэд нь Шрила Прабхупада түүнээс: “Тэд тэгвэл юу оруулахыг зөвшөөрдөг юм бэ? Тийш нь юу оруулвал болох вэ?” гэж асууж. Хариуд нь шавь, “Үгүй яахав, бүх төрлийн бүтээгдэхүүнүүд, жишээ нь хуурай сүү” гэж хариулав. Шрила Прабхупада: “Хуурай сүү гэнээ?! Сайн байна! Нилээд хэсэг хуурай сүү авч, сүүг нь савнаас гаргаад оронд нь хайрцаг болгонд “Бхагавад-гита”-г хийгээд тийш нь нэвтрүүл. Тэгээд тэнд түгээ” хэмээн хэлж гэнэ. Энэ үед хажууд нь байсан нэг энэтхэг хүн: “Свамижи, та шавь нараа хууль зөрчихийг сургаж байна уу даа? ! Свами хүн гэдэг чинь … байх ёстой. Ачарья, номын багш шавь нараа хууль дүрмийг дагаж мөрдөхөд  сургадаг байх ёстой баймаар” гэв. Шрила Прабхупада:  “Кришна “Бхагавад-гитад” айлдахдаа, биднийг номлох ёстой гэсэн. Энэ бол хамгийн гол
Scroll to Top