Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 3 0 6 1 2
Users Today : 9
Users Yesterday : 42
Total Users : 30612
Views Today : 12
Views Yesterday : 55
Гопи нар үргэлж Кришнагийн талаар боддог болохоор Кршна ч мөн тэдний талаар боддог байв. Тэр үед Кришна ч тэдэн дээрээ очиж чадахгүй, гопи нар ч Кришнагийн байгаа газар очих боломжгүй байлаа. Тэгэхээр яахав? Кришна хайрын захиа хүргүүлэхээр шийдэв. Харин хэнээр тэрхүү захиагаа хүргүүлэх вэ гэдэг асуудал тулгарав. Их дотно итгэлт хүн хэрэгтэй байдаг. Тэгээд Кришна Уддхаваг дуудлаа. Уддхава бол их дотны нөхөр – na tatha me priyatama atma-yonir na sankarah. Тийм учираас Кришна Уддхаваг дуудан ийн хэлсэн байна.Ай Уддхава минь миний энэхүү хайрын захидлыг аван Вражабхумид хүргэж өгөөч. Миний эцэг, эх, Вражабхумийн гопи нар намайг хол газар удаан байсанд их санаа зовж санаж бэтгэрч байна гэнэм. Энэхүү захиаг минь хүргэж тэдгээр хүмүүсийг жаахан ч болов тайвшруулаач гэжээ. Уддхава нь brihaspati-sisya буюу Brihaspati-н шавь юм. Мөн Уддхава нь Кришнагийн их дотны нөхөр. Нэмээд Уддхава нь Кришнатай төс байдал тун төстэй. Адил царайны өнгө, биеийн төрх, өндөр гэх мэт үзэгдэцээрээ маш адилхан. Харин Уддхава нь brihaspati-sisya, brihaspati-jhani буюу
Нэгэн мусульман эр муудсан мах идсэнээс ходоод  дотор нь ихээр хямарчээ.  Тэгээд бие засахаар ой руу гүйсэн ч бие зассаны дараа тун их ядарсандаа болоод өндийн босч чадахгүй суув. Түүнийг нэгэн зэрлэг бодон гахай нүд салгалгүй харж байсан ба хүний ялгадсыг дээд зэргийн гүнцэг хэмээн тооцож түүнийг амтлах боломжийг тэсч яадан хүлээж байжээ. Эцэстээ тэрээр тэсч байж чадахаа болиод, хөөрхий эр рүү дайрч, соёогоороо түүнийг нэвт хадарчээ. Амь тавих үедээ мөнөөхь мусульман эр “Харама!”  хэмээн чангаар хашгирав гэнэ. “Харама!” гэдэг нь “хараал ид” гэсэн утгатай араб үг аж. Түүнд Ариун Нэрийн нэг үе, -“Рама” багтаж байсан тул мусульман эр санамсаргүй энэ үгийг хэлснээрээ мокша буюу ангижралыг олжээ. Энэ бол Ариун Нэрийг санамсаргүй дуудсаны үр дүн юм. Эндээс Ариун Нэрийг байнгад, ухамсартай, санаатайгаар унших нь хэдий хэмжээний хүч нөлөөтэйг төсөөлж болно. Шачинандана Свами “Ариун Нэрийн рашаа далай” номоос Орчуулсан: Балабхадра дас
Нэгэн удаа шавь өөрийн номын багш дээр очин, түүнд Бурханы өлмийд хүргэх нууц мантра өгөөч хэмээн хүсчээ. Хариуд нь багш нь: “Харе Кришна, Харе Рама мантраг унш” – хэмээн зөвлөж гэнэ. Гэртээ харих замдаа шавь Ганга мөрний эрэг дээр цагаан хэрэглэл угаангаа Харе Кришна маха мантраг дуулан суух угаагч эмэгтэйг олж харав. Цааш явах замдаа тэрээр тороо усанд хаяж буй загасчидтай тааралдав. Тэд ч гэсэн мөн адил Харе Кришна маха мантраг дуулцгаах аж. Гэтэл хажуугаар нь гүйлдэх тосгоны бяцхан жаалууд мөн адил тэрхүү мантраг байдаг чадлаараа хашгиралдан дуулцгааж байв гэнэ. Гайхаж, сэтгэлээр унасан шавь буцаад багшийгаа зорилоо. Тэгээд гомдож, урам хугарсан янзаар багшаасаа:  “Таны өгсөн мантраг угаагч, загасчид тэр ч байтугай тосгоны бяцхан жаалууд хүртэл мэдэж байхад юуных нь нууц мантра байх билээ ?” хэмээжээ. Багш нь урт удаан тайлбар хэлэхийн оронд түүнд нэгэн үнэт чулуу өгөөд шавьдаа ийн хэлэв: “Угаагч, загасчин, тосгоны жаалууд дээр очоод тэдэнд үүнийг үзүүл. Тэд үүний үнэ цэнийг хэдий хир
Scroll to Top