Үндсэн Цэс
Ведийн зурхай
Нэвтрэх Хэсэг
Статистик
0
3
0
5
9
7
Users Today : 36
Users Yesterday : 41
Total Users : 30597
Views Today : 48
Views Yesterday : 48
Дэлхийн нэртэй баян хүн Билл Гейтсийн төөргийг ведийн зурхайн үүднээс товчхон тайлбарлах нь: Энэ бол дэлхийн хамгийн баян хүн Билл Гейтсийн төөргийн карт юм. Чухамхүү түүний картан дээр эд баялаг, хөрөнгө чинээг илтгэсэн цөөнгүй дхана-йог буюу гаригсын хосмог байх нь дамжиггүй. Ургах орд буюу нэг дэхь гэр нь компьютерийн технологитой холбоотой Ихрийн орд байна. Нэг дэхь гэрийн эзэн Буд гариг нь 4 дэхь гэрт, өөрийн орд болох Охины ордод оршиж байна. Энэ нь шороон махбодитой орд тул материаллаг хөгжил дэвшлийг илтгэдэг. Энд мөн өндөр ашиг орлогыг илэрхийлэгч 11 дахь гэрийн удирдагч Ангараг оршиж байна. Санхүү, мөнгө төгрөгтэй холбоотой 2 дахь гэрийн удирдагч Сар нь алдар хүндийн гэр болох 10 дахь гэрт оршихын хамт эд баялагийг баттай нотлох Ангараг болон Буд гаригийн аспектыг өөртөө авчээ. 5 дахь гэр буюу арилжаа, наймааны гэрт 9 дэхь гэрийн удирдагч хүчтэй Санчир гариг мөн өөрийн орддоо оршин буй Сугар гариг зэргийн нөлөөллөөр Нарны унах ордод оршсоны сөрөг нөлөөлөл саармагжиж
Хүн үндсэн 4 учир зорилгыг биелүүлэхийн тулд төрдөг гэж Ведэд үздэг. Харин амьтан адгуус мэт идэж, ууж, үржин олширч, үхэж, төрөхийн тулд биш. Үүний эхнийх нь дхарма буюу өөрт оноогдсон үүргүүд. Тухайн хүн энэ ертөнцөд чухам ямар үүрэгтэй ирсэн бэ гэдгийг тодорхойлох нь ведийн зурхайн эхний алхам юм. Дараагийнх нь артха буюу санхүү, мөнгө хөрөнгөний хангамжтай байдал. Өөрт оногдсон үүргээ хангалттай сайн гүйцэтгэх нь артха буюу хөрөнгө санхүү сайн байхад чухал нөлөөтэй. Хүн чухам ямар ажил эрхлэх, ямар мэргэжил сонгох, ямар төрлийн бизнес эрхлэх зэргийг тухайн хүний төөрөгнөөс хялбархан харж болно. Зарим хүмүүс ажил мэргэжлээ буруу сонгосноор өөрийн хэзээ ч амжилт үл олж чадах салбарт хамаг хүч, чадлаа бардаг. Тэгвэл ведийн зурхайд хандсанаар өөрийн цаг, мөнгө, хүчээ дэмий үрэлгүйгээр хамгийн амжилт олж чадах салбар, эсвэл мэргэжлээ сонгон амжилтанд хүрэх бүрэн боломжтой. Үүний дараагийн зорилго нь кама буюу хүсэл тэмүүлэл. Хүн үй түмэн хүсэл, мөрөөдлийг тээн орчлонд ирдэг. Тэгвэл хангалттай артха буюу санхүүгийн хөгжил дэвшилтэй
Упакхьяне Упадеша буюу Сургамжит түүхүүд Өнөөдрөөс эхлээд бид танд бүхэнд Бурханы Өршөөлт А.Ч.Бхактиведанта Свами Прабхупадын номын багш Шри Шримад Бхактисиддханта Сарасвати Госвами Тхакурын Упакхьяне Упадеша буюу Сургамжит түүхүүд номыг цувралаар хүргэж байна. Шри Шримад Бхактисиддханта Сарасвати Госвами Тхакур нь тухайн үедээ майавадийн гүн ухаанд бузартсан Энэтхэг оронд вайшнавын гүн ухааныг маш зоримог, эрч хүчтэйгээр, байх ёстой тэр л байдлаар нь номлож байсан юм. Тийм ч учраас түүнийг Симха-Гуру буюу үгчилвэл Арслан-Гуру гэж нэрлэж байсан билээ. Геометрийн хичээл Нэгэн ядуу бэлэвсэн эмэгтэй амьдардаг байжээ. Тэрээр их л ядарч зүдрэн байж ганц хүүгээ өсгөж байв. Түүнд түших тулах, найдах өөр хэн нэгэн байхгүй байсны дээр түүний цор ганц найдвар, горьдлого байсан болохоор тэр эмэгтэй хүүдээ багш хөлсөлж авжээ. Хичээлийнх нь төлбөр мөнгийг төлөхийн тулд тэрээр зээл авах ч хэрэг гарав. Цаг хугацаа өнгөрсөөр, жаалхүү долдугаар ангиа хүртэл амжилттай сурав. Нэгэн удаа геомтерийн хичээлийг англи хэл дээр орж байсан ба багш бодлогын өгөгдлийг сонсогдохоор уншиж байлаа. “Гурвалжны гурван