Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 3 0 5 9 4
Users Today : 33
Users Yesterday : 41
Total Users : 30594
Views Today : 43
Views Yesterday : 48
  Энэтхэгийн ариун газруудын нэг болох Варшанд нэр алдартай зөнч Жагадиша Баба амьдардаг. Өдөр бүр түүн рүү олон тооны хүмүүс ирдэг: өдөр тутмын энгийн зөвлөгөө авах гэсэн тосгоны энгийн оршин суугчаас аваад өөрийн зурхайн тооцооллын үнэн худлыг шалгах гэсэн ойр орчмын зурхайчид ирнэ. Тэрээр хэрэгтэй гэсэн хүндээ эмчилгээний арга хэрэгслийг хэлэх нь бий. Мөн хүнд шүглэсэн ямар нэг нарийн биет буюу ад, албин буг зэтгэрийг хөөж тусладаг. Ингэхдээ тэрээр түүний дүрсийг эхлээд толинд харуулдаг байна. Тэр бас та урьд төрөлдөө чухам хэн байсан, ирээдүй хойчид таныг юу хүлээж байгаа, хэдэн жилийн хугацаа танд үлдээд байгаа зэргийг хэлж өгнө.  Ингээд зогсохгүй тэрээр, таны нас нөгчсөн төрөл төрөгсөд хаана төрсөн, хэрэв шаардлагатай бол тэдэнд хэрхэн туслах тухайг ч хэлж өгдөг. Хальж одсон төрөл төрөгсдөөс зарим нэг нь ангижрал гэгээрлийг олж, бурханы оронд хүрсэн байх нь ч бий гэнэ. Мөн түүнчлэн тэрээр хэрхэн яаж бурханлагаар өсөх тухай зөвлөгөөг өгдөг: хэн нэгэнд нь аль болох их хэмжээгээр чаринамрита(ариуссан ус) уух, хэн
Хүн төрөлхтний хуулийн бүрэн эмхэтгэл гэж тооцогддог Ману Самхита сударт эмчилгээний 13 аргыг өгүүлсэн байдаг. Тэдгээр аргуудын нэг нь амьдран суух газраа өөрчлөх буюу өвчтөнийг төрсөн газраас нь өөр газарт нүүлгэн шилжүүлэх явдал. Нүүдэл нь хүний эрүүл мэнд хувьд эерэг ба сөргөөр нөлөөлөх боломжтой бөгөөд энэ нь тухайн хүний төрсөн цаг буюу Лагна нь өөр цагийн бүсэд шилжсэнээр хэрхэн өөрчлөгдөж байгаагаас  хамаардаг.  Лагна буюу төрсөн цаг цагийн бүсээс хамаарч өөрчлөгдсөнөөр зурхайн гэрүүд өөрчлөгдөх ба хувь тавилан сайжрах ба эсрэгээр муудах гэх мэт нь шалтгаалдаг байна. Бэлтгэсэн: Балабхадра дас
Нэгэнтээ Парист, Прабхупадыг айлчлан ирэхийн өмнөхөн манай сүмийн хаалгыг хэн нэг нь тогшлоо. Бид хаалга онгойлгон харвал үүдэнд маань арван ес, хорь орчим насны үс нь ширэлдэж, мансууруулах зүйл хэрэглэснээс болж харц нь сүүмийсэн нэгэн бохир заваан тэнүүлч зогсож байлаа. Тэрээр “Хоол” хэмээн бүгтхэн хоолойгоор хуухирлаа. Би ч түүнд: “Өгье, өгье. Чамд бид прасад л өгнө дөө” хэмээн хариуллаа. Тэр орох гэсэн боловч би түүнд: “Үгүй дээ, эхлээд явж угаал үйлд” гэсэн билээ. Бид түүнийг хооллож ундлаад, буцаав. Тэр өдрөө би Ялалтын хаалганаас холгүйхэн байрладаг парисын цэцэрлэгт гудмуудын нэгээр зугаалж явлаа. Алхах зуураа ариун нэрийг эрхин дээрээ уншиж явсан юм. Гэтэл гэнэт бутны цаана ширчигнэх чимээ дуулдлаа. Өнгийн харвал баахан хуучин сонин дээр хэвтэх мөнөөх тэнүүлчийг олж харав. Маргааш өдөр нь тэрхүү газрын хажуугаар өнгөрч явтал мөнөөхь эр тэндээс үсрэн гарч ирээд, дахиад л: “Хоол!” хэмээн шуухитналаа. Би түүнийг прасадамаар дайлахаа амлан сүм рүү очихыг урилаа. Олон ч бишрэлтнүүд түүнийг сайн мэддэг ажээ. Бид
Scroll to Top