Үндсэн Цэс
Ведийн зурхай
Нэвтрэх Хэсэг
Статистик
0
3
0
5
9
3
Users Today : 32
Users Yesterday : 41
Total Users : 30593
Views Today : 41
Views Yesterday : 48
Судаша Врата нь Нарайаны Бурханы гэргий Лакшми охин тэнгэрт зориулсан эртний зан үйл юм. Врата буюу зан үйлийг хийж эхлэх өдрийг Жаганнатха Пуригийн удам дамжсан зурхайч Санжайа Ратх маш няхуур сонгож олсон. Мригашира сарын Пүрэв гариг нь, гариг эрхсийн нөлөөг өөрчлөх төдийгүй мөн Шри Лакшмигийн адсилалаар хүний ерөнхий кармаг өөрчлөх энэ вратаг эхлэх хамгийн тохиромжтой өдөр. Энэ сарын Пүрэв гариг бүрт мацаг барьж, Лакшми тэнгэрийн залбирлын хамтаар Махалакшмид мөргөл хүндэтгэлээ өргөх хэрэгтэй. Энэ врата нь Таны санхүүгийн байдал болон амьдралын тань өөр бусад нөхцөл байдлуудыг бүрэн өөрчлөх чадвартай. Энэ нь ялангуяа эмэгтэйчүүдэд илүү таатай нөлөө үзүүлдэг гэж тооцдог. Учир нь энэ нь тэдэнд тэгш сайн гэр бүл болон амьдралын хань ижилтэйгээ сайн харьцаатай байх боломжийг хайрлана. ЛАКШМИ-МАНТРА Ом шрим хрим камале камалаалайе прасидда прасидда шрим хрим шрим ом махалакшмайе намах Энэ врата нь 45 хоногийн турш үргэлжлэнэ. Энэ хугацаан дахь Пүрэв гаригуудад биедээ тос, крем түрхэж болохгүй. Үд дунд хүртэл мацаг бариад, мацгаа амтлаг, чихэрлэг буяны
Хэл ярианы проблем ба ээрэх Карт№7.10 1965.02.16. Самбалпур, Энэтхэг. Эрэгтэй. А7 Jup Rahu A8 Sat Sun Chart 7.10 Rasi Lagna Merc Ven Moon UL A6 Ketu Mars AL Ketu Chart1 Navamsha Moon Ven Lagna Sat Mars(R) Rahu Sun Jup Merc Навамша карт дээр Матар ургах гэр байгаа бөгөөд Санчир ба Марс гариг хамт байршжээ. Мөн Кету хоёр дахь гэрт Раху 8 дахь гэрт оршин байгаа нь маш хүчтэй Кемадрума йогийг үүсгэсэн байна. Навамша Лагнагаас Кету хоёр дахь гэрт орших байх нь хэл ярианд гажиг дефект байгааг харуулж байгаа бөгөөд энэ нь ээрэх гэх мэтээр илэрнэ, мөн үс нь цагаасаа эрт цайхыг илтгэнэ. Картын эзэн хүүхэд ахуйгаасаа л ээрдэг байсан бөгөөд арван нэгэн нас хүрч байж л арайхийж ярьдаг болсон байна. Түүнээс гадна дөнгөж 20 нас хүрээд түүний үс нь цайж эхэлсэн. Хэл яриаг хоолойн чакра хариуцдаг бөгөөд хариуцсан тэнгэр нь Ади Шакти юм. Ингээд ариун
Орчлонг хувирашгүй байгалийн систем удирддаг. Бид бүгд энэ систем дотор амьдарч байгаа ба түүний хэсэг нь болдог. Эртний судар шаструудад хүн бүр өчүүхэн жаахан өвс ургамал мэт байгалийн систем дотор хөвж явдаг тухай тодорхой өгүүлсэн байдаг. Хүн бүр өөр өөрийн хувь тавилантай бөгөөд тэр нь түүний өөрийн урьд насны хийгээд энэ насны үйлээс хуримтлагдан бүрддэг. Урьд өмнөх насандаа сайн үйлийг хийж байсан хүн илүү сайн шинэ төрөлд төрдөг ба (сайн гэр бүлд, хөрөнгө чинээ, сайн хүрээлэл гэх мэт ) хэрвээ хүн энэ насандаа өөрийн сайн үйлийг үргэлжлүүлэх аваас түүний аз хийморь, аз жаргал хэд дахин өсч үрждэг. Судар шастирт өгүүлснээр, байгалийн хууль хийгээд хүн бүрийн хувь тавиланг гаригууд хянан зохицуулж байдаг гэжээ. Өөрийн төрөх үеийн төөргийн картын тусламжтайгаар хүн өөрийн амьдралд учран тохиож болох бэрхшээл саад, асуудал проблем, эерэг өөрчлөлт, таатай боломжуудыг урьдаас харж болно. Энэ системийг эртний их мэргэд Махариши нар судлан боловсруулжээ. Энэ нь заслын арга хэрэгслийн тусламжтайгаар түүний хувь төөрөгт бичигдсэн бүхнийг багасгах, саармагжуулахын