Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 3 0 5 9 3
Users Today : 32
Users Yesterday : 41
Total Users : 30593
Views Today : 41
Views Yesterday : 48
2012 оны тухай олон олон зөгнөлүүдээс харахад Европ, Ази, Америкийн нилээд хэсэг техногенийн болон байгалийн сөрөг үзэгдэлтэй тулгарах болно гэсэн байна. Энэтхэгийн алдарт зурхайч Б.В.Раманы 2012 оны тухай зөгнөсөн зөгнөлд: Юуны өмнө ведийн зурхайд сарны жилийг авч үздэг гэдгийг мэдвэл зохино. Энэ нь тухайн жилийн дөрвөн сараас дараа жилийн дөрвөн сар хүртэл үргэлжилдэг. Одоогийн явж буй жилийг “сарважит” хэмээн нэрлэдэг. Энэ жил нь бүхий л хүн төрөлхтний хувьд бүхэлдээ хэвийн тайван жил юм. Энэ он нь олон тооны хүмүүс болон улс гүрнийг хамарч болох ноцтой сүйрлийг учруулахгүй. Дараагийн жил буюу 2008 оны 4 сараас 2009 оны дөрвөн сарыг хүртэл үрэлжлэх жилийг “сарвадхари” хэмээн нэрлэнэ. Энэ жил хангалттай сайн үе юм. Гэвч хүнсний бүтээгдэхүүний үнэ өсөх магадлал тун өндөр байна. Хөдөө аж ахуй, ургац хураах, түүнийг тээвэрлэх, хадгалах гэх зэрэгт илүү их хүчин чармайлт шаардагдана. Энэ үе бүх хүн төрөлхтний хувьд сүүлчийн тайван амгалан, тааламжтай цаг үе байх болно. Үүний дараагаар дараалсан тааламжгүй гурван жилтэй
Зурхай, тоон зурхай, алганы зураас судлалыг үндэслэгч нь Бхригу муни ба эдгээр эрдэм ухаануудын үндсэн гарын авлага нь Бхригу-самхита хэмээх судар юм.       Ведийн зурхайч нь эдгээрээс хамгийн багадаа хоёр чиглэлийг эзэмшсэн байх ёстой. Мэдээжээр тэрээр аль нэг зүйлийн талаар илүү их мэдлэгтэй болох хэрэгтэй. Энэ бүх гурван салбар маань дурын ямар ч асуултанд хариу өгөх чадвартай ч цаг хугацааны тодорхой байдлын хувьд, алдаа мадгийн хувьд янз янзын түвшинтэй байдаг. Гэвч туршлагатай зурхайч нь чухам ямар арга нь тухайн тавьсан асуудалд хамгийн тохиромжтой болохыг шууд тогтоодог байх ёстой. Хэрэв асуултыг түүний сайн мэдэхгүй тийм чиглэлд тавьсан бол тэрээр тухайн асуултыг тэр чиглэлд мэргэшсэн өөр хүн рүү шилжүүлэх хэрэгтэй. Энэ зорилгоор ведийн янз бүрийн салбарууд болох аюурвед, зурхай, тоон зурхай, палмистри зэргийн мэргэжилтнүүд түншилж ажиллах нь муугүй байдаг. Ведийн эрдэм ухааныг даган баримтлагсад аз хийморь нь өрсөлдөгчийг бий болгоход бус харин найз нөхдийг болгосон цагт ирдэг гэдгийг мэдэж байх хэрэгтэй. Танд хандагчийн бурханлаг өсөлт хөгжлийн талаар санаа
Нарны байршлыг гараар, математикийн хүнд хэцүү томъёоны тусламжтайгаар тооцоолох нь хийхэд бэрх ажил юм. Гэвч аз болоход Нар ба Дэлхийн хөдлөх хурд нь нэг нэгэнтэйгээ харьцуулахад бараг өөрчлөгддөггүй болохоор Нарны байршлыг ойролцоогоор тогтоох нь математикийн толгой эргэм томъёогүйгээр тодорхойлчихож болох зүйл. Ведийн зурхайд Нар нь доор өгүүлсэн хоногуудын хооронд харгалзах ордод оршино. Дөрвөн сарын 13/14 –аас таван сарын 13   –  Хонь Таван сарын 14-өөс зургаан сарын 14  –   Үхэр Зургаан сарын 15-наас долоон сарын 15  –  Ихэр Долоон сарын 16-наас найман сарын 15 –  Мэлхий Найман сарын 16-наас есөн сарын 15 – Арслан Есөн сарын 16-наас арван сарын 16  –  Охин Арван сарын 17-ноос арван нэгэн сарын 15  – Жинлүүр Арван нэгэн сарын 16-наас арван хоёр сарын 15/16 – Хилэнц Арван хоёр сарын 15/16-аас нэг сарын 13 –  Нум Нэг сарын 14-нөөс хоёр сарын 12 –   Матар Хоёр сарын 13-наас гурван сарын 13   – Хумх Гурван сарын 14-нөөс дөрвөн сарын 13/14  –  Загас Хэрэв хоёр сар 29 хоногтой бол(өндөр жил) энэ онд төрөгч нь дараагийн өндөр жилийг хүртэл таблиц дээрхи
Scroll to Top