Үндсэн Цэс
Ведийн зурхай
Нэвтрэх Хэсэг
Статистик
0
2
4
5
2
5





Хүмүүс Бурханыг хайж байна. Сэтгэгчид гэж нэрлэгдэгчид, аугаа том эрдэмтэд Бурханыг танин мэдэхээр тэмүүлж байна. “Бурхан тийм байж магадгүй, тийм л байж болох юм” гэх мэтчилэн. Яагаад “тийм байж магадгүй” гэж. Та Бурханыг мэдэхгүй байна. Та тэр тухай мэдэхгүй гэдгээ зүгээр л хүлээн зөвшөөр. Яагаад та хууран мэхлээд байгаа юм бэ? “Магадгүй” гэдэг нь би мэдэхгүй ээ гэсэн үг. Гэвч та яагаад “би мэдэхгүй” гэж хэлэхгүй байгаа билээ? Гэвч эдгээр үл бүтэх этгээдүүд “магадгүй тийм л байж болох юм” гэж хэлдэг. Яагаад “тийм байж магадгүй” гэж? Бурхан гэдэг энэ. “Би ийм” хэмээн Кришна Өөрөө Бхагавад-гитад айлдсан. Кришна: “Энэ бол Би” гэж хэлсэн. Ахам сарвасйа прабхаво маттах сарвам правартате (Бгита.10.8).. Түүнд бүх мэргэдүүд, ариун гэгээнтнүүд мөргөдөг… Ингэж Бурхан Өөрөө биечлэн өөрөө өөрийнхөө тухай тайлбарласан байна. Түүнийг бүх нэр хүндтэй бодгалиуд хүлээн зөвшөөрдөг. Эрт цаг үеийн төдийгүй саяхны 500, 700 жилийн өмнөх аугаа аугаа ачарья нар болох Шанкарачарья, Раманужачарья, Мадхавачарья, Вишну Свами гэх мэт аугаа ачарья багш нар
Рама навами баярын өмнөхөн бид Тушинская метро станц дээр номоо түгээж байлаа. Би метроны гарах хаалган дээр зогсож байв. Оюутнууд ч ном тун сайн авч байсан юм. Гэтэл гэнэт ард минь: -Энэ юун номууд вэ ? – гэх дуу сонсогдов. -Энэтхэгийн эртний гүн ухаан, – гэж би эргэж ч харалгүй дуржигануулав. -Одоохон шалгаадхая, – гэхэд нь харвал, нэгэн халзан эр жинсэн хантаазныхаа дотор халаас руу гараа явуулснаа тэндээс “энергийн багаж” гарган ирж байлаа. Тэгснээ гараа номон дээр тавиад багажиндаа хандан: -Энэ номонд надад шаардлагатай мэдлэг байна уу? – гэв. Багаж нь ч огцомхон хөдлөж номыг заалаа! -Сайн байна! Хичнээн хувь бэ ? Багаж бүтэн тойрог хийв. -Их сайн! Бараг л 100 хувь. Асуудалгүй, авъя! Тэрээр халааснаасаа мөнгө гаргаж ирээд номыг авч, бидэнд талархаад, шидэт багажныхаа хамтаар цааш явж одсон билээ. (Гамбхира дас дурсамжаас) Орчуулж бэлдсэн: Балабхадра дас
Орчин үеийн материалист эрдэмтэд зүүд зэрэг байгалийн физик болон онцгой үзэгдэлийн талаар мэдлэг хомс, баттай эх сурвалж бүхий мэдлэггүй байдаг. Энэ талаар Ведийн судар бичгээс олж, судалж болно. Шримад Бхагаватамын 6.16.53-54, 7.7.25 болон 7.15.61 – д ухамсрын талаар гурван түвшинд хуваан тайлбарласан байдаг. Жаграта, сэрүүн үе /бета, 14-40 герц, альфа 7-14 герцэд/ Свапна, зүүд нойрын үе /тхета, 4-7 герц/ Сусупти, гүн нойрны үе /делта, 0.5 – 4 герц/ Энэ гурваас гадна 4 дэх үе /туриа/ гэж байх ба энэ материаллаг биш юм. /ШБ. 6.5.12, 7.9.32, 7.15.54/. Энэ түвшинд Бурхантай харилцаж, түүнийг мэдрэх боломжтой. Багш шавийн гинжин хэлхээнд мөн дараагийн 5 дах /турйатитах/ буюу бие даасан сүнс болон Бурхан Кришнагийн хоорондох хайрын харилцаа үүсч байдгийг дурдан тодорхойлсон байдаг. Веданта Сударт зүүд нойрны талаар ийнхүү тайлбарласан байдаг. Зүүдийг Дээд сүнс тухайн бодгалийн үйлийн үрээс хамаарч үүсгэн бий болгож байдаг. /Ш.Б 6.16.55/ Дээд сүнс нь бидний сэрүүн ахуй үедээ хийхийг хүсэж байсан зүйлийг зүүд хэлбэрээр биелүүлж, толилуулдаг. /Ш.Б 11.13.32/ Зүүд нь Бурханы хий хуурмаг