Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 2 4 5 2 4
Users Today : 37
Users Yesterday : 30
Total Users : 24524
Views Today : 45
Views Yesterday : 46
Шива бурханы энэтхэг сүмийг Шигазе хотоос, Хятадын их сургуулийн судлаач бөгөөд мөн Төвдийн их сургуулийн төвд судлаач эрдэмтэн олж илрүүлсэн тухай Синьхуа агентлаг мэдээлжээ. Түүх соёлын ийм дурсгал нь Төвдөд анх удаа олдсоныг цохон тэмдэглэсэн байна. Энэ нээлтийг анхлан төвд судлаач Цэтань-Доньжуб хийжээ. Энэхүү сүмийг 956 онд тухайн үеийн Шигазед амьдарч байсан непальчууд барьсан хэмээх дүгнэлтийг тэр эрдэмтэн гаргажээ. Сүм нь өөрийн төвд хийц, бүтэцтэйгээрээ ялгарч байгаа бөгөөд тэр ч байтугай барилгын ажлын явцын талаархи бичээс хүртэл үлдсэн байна. Цэтань-Доньжубын хэлж байгаагаар сүм оршин байсан энэ баримт нь Төвд болон эртний Торгоны зам хоёрын хооронд гүн гүнзгий түүхийн холбоо байгааг илтгэж байна гэжээ. Бэлтгэсэн: Балабхадра дас
АСУУЛТ: Та сонсоход маш амаргүй зүйлсийн талаар ярих юм. Яагаад иймэрхүү мэдээлэл энгийн хүмүүст ойлгоход хэцүү байдаг юм бэ? ХАРИУЛТ: Энэ мэдлэг нь хүн бүхэнд нээлттэй ч ихэнхи хүмүүс тэдэнд өөрсдөд нь таагүй зүйлсийг анзаарч ажиглалгүй өнгөрөөхийг хичээдэг. Өмнө өгүүлсэнчлэн, сохор дагагчдыг хүсч сонирхогч хүмүүс маш олон. Бид, хүмүүс болгоомжлол, хянамгай байдлаа умартан шашны удирдагчдыг сохроор хошууран дагах үед үүсдэг тун ч аюултай нөхцөл байдлын тухай байнга л сонссоор байна шүү дээ. Гэвч материаллаг соёлыг хамгаалах гэж урьдаас бэлдсэн хамгаалагчдын ярьж буй бүхнийг шижир алтан зоос мэтээр хүлээн авч байгаа тэр хүмүүстэй юу ч ярих билээ? Бид жинхэнэ мэдлэгийг жирийн мэдээлэл хэмээн, ухуулга сурталчилгааг мэргэн ухаан мэтээр хүлээн авч байна. Ведийн бүтээлд үүнтэй холбоотой нэг сургамжит түүх бий. Ордны угаагч эр нэгэн илжигтэй байж л дээ. Тэр илжиг нь боодолтой хувцсуудыг угаах газар өөд зөөхөд нь түүнд тусладаг байж. Тэр хүн илжгэндээ туйлын хайртай байсан тул түүндээ дуу дуулж өгч, сайн гэгч нь хооллон ундалж, аль
..Жишээ нь, багш нь сурагчиддаа математикийн хичээл зааж байсан гэж бодьё. Ангид олон хүүхдүүд бий. Тэдний түвшин янз бүр. Зарим нь хангалттай ойлгох чадвартай, зарим нь чадваргүй. Шавь нар бүгд янз бүр. Тодорхой нэг сэдвийг заагаад багш: “За ойлгосон уу, хүүхдүүдээ? Чи ойлгосон уу? Бас чи?” гэх мэтээр асуудаг. “Тэгсэн, тэгсэн, ойлгосон” л гэцгээнэ. Гэвч мулгуу толгойтой шавь юу ч ойлгоогүй  хэдий ч, хэзээ ч: “Би ойлгосонгүй ээ” гэж хэлдэггүй. Тэрээр: “Хэрэв би ойлгоогүй гээд хэлчих юм бол бусад хүмүүс намайг юу гэх бол” гэж дотроо боддог. Багш маш гайхамшигтай байдлаар тайлбарлаад байхад ч юу ч ойлгодоггүй тийм мулгуу. Ичимхий бүргээсээ юм уу эсвэл өөр бас бус шалтгаанаар: “Тиймээ, би бүгдийг ойлгосон” гэж хэлдэг. Үр дүн нь ямар байх вэ? Тийм шавь өсөж хөгжиж чаддаггүй. Түүнийг дараагийн ангид нь оруулдаггүй. Тэрээр шалгалтан дээрээ унадаг. Ийм байдлаар төгс төгөлдөрт хүрч болно гэж үү? Капатья буюу хоёр нүүр нь төгс төгөлдөрт хүрэх замд бий болох асар том
Scroll to Top