Үндсэн Цэс
Ведийн зурхай
Нэвтрэх Хэсэг
Статистик
0
2
3
4
0
8





Хүмүүс, хайрын төгс объектыг олох гэж хичээн хичээсээр авч эцэст нь тэд урам хугаралд автдаг. Бид ахыгаа, эгчийгээ, эхийгээ, эцгийгээ, эхнэрээ, эр нөхрөө, найзуудаа, нийгмээ, үндэстнээ, олон улсын нийгэмлэгээ тэр ч байтугай бүх хүн төрөлхтөнийг хайрлаж болох ч бидний хайр ялгаагүй төгс бус үлддэг. Шалтгаан нь гэвэл энэ бүх хайрын хэлбэрүүд нь бүхнийг хамарч чаддаггүйд оршино. Жишээ нь, дурын улс оронд иргэд нь зөвхөн хүмүүс байдаг. Адгуус амьтдыг иргэн гэж үл тооцдог. Гэвч иргэн хэмээх үг нь тухайн улс оронд төрсөн бүхэнд хамаардаг. Энэ үгийн санскрит үндэс нь пража. Утга нь “төрөгч”. Энэ улс орны удирдагчдын үүрэг нь улс орондоо оршин байгаа хүн төдийгүй бүх пража нарыг хамгаалах явдал байдаг. Гэтэл өнөөдөр үхэр, гахай, нугас гэх мэт амьтад хэдий пража мөн ч тэднийг нядлах газар руу илгээдэг. Харин хүн өөртөө Кришна ухамсрыг хөгжүүлснээр бүхий л амьд бодгалиудыг хайрлаж эхлэдэг. Учир нь тэр бүх амьтад бүгд Кришнатай холбоотой. Кришна айлдахдаа, сарва –йонишу каунтейа муртайах самбхаванти
Хүн өөрөө өөрийнхөө насыг нэг секундээр ч уртасгах боломжгүй. Энэ нь бидний хүч чадлаас давсан хэрэг юм. Харин бид өөрсдийгөө зөв авч явах аваас бид дахиад хэдэн нас нэмэгдэх боломжтой. Энэ нь таны дээд хүчнүүдтэй харьцах харьцаанаас шууд хамаарна. Йогчид яагаад тийм урт наслаад байдаг юм бэ? Яагаад гэвэл тэд дотооддоо маш их ажилтай байдаг. Хэрэв хүмүүний дотоодод ажил өрнөж байх аваас ерөнхийдөө ихэвчлэн тийм хүмүүс нь урт насладаг. Харин зовох, шаналахын тулд зүгээр л амьдрах гэж биш… Жишээ нь нягтлан бодогч хүн байлаа гэе. Тэр амьдраад л, амьдраад л, дөчин жил, тавин жил нягтлан бодогч хийжээ. .. Хэрэв тэр таван зуу наславал яахав? Тэр таван зуун жил нягтлан бодогчоороо л байх байсан. Тэр юу ч өөрчлөхгүй. Юу ч үл өөрчилдөг хүмүүсийн амьдрал богино байдаг гэдгийг сана. Тэднийг шүүрч аваад л, хүчээр энэ биеэс нь гаргаад өөр бие рүү шилжүүлдэг. Эс тэгэх аваас тухайн сүнсний хувислын процесс зогсоно. Ерөнхийдөө, амьдрал хувьсах хүслийн үр дүнд
Нэг удаа нэгэн алдартай химич над дээр ирээд, “Химийн шинжлэх ухааны хөгжил, ерөнхийдөө манай шинжлэх ухааны хөгжил дэвшил нохой шиг хуцаж сурсан хүнтэй адил. Эргэн тойронд жинхэнээсээ хуцаж буй үй түмэн нохойнууд бий. Гэвч хэн ч тэднийг үл тооно. Харин хүн хуцах урлагт суралцах аваас үүнийг харах гэж маш олон тооны хүмүүс ирдэг. Тэр ч байтугай зүгээр л хуурмаг нохойн хуцахыг үзэх гэж билетийг нь арав эсвэл хорин доллараар худалдаж авч байх жишээтэй. Манай шинжлэх ухааны хөгжил дэвшил үүнтэй адил” хэмээн хүлээн зөвшөөрч байсан. Хэрэв хүн байгаль дээрхи зүйлсийг дуурайж жишээ нь нохой шиг хуцдаг болсон байлаа гэхэд хүмүүс түүнийг нь үзэх гэж хошуурцгаах ба тэр ч байтугай түүнд мөнгө төлдөг. Харин жинхэнэ нохойн хуцах нь хэнд ч сонин биш. Эдгээр “агуу” мэхлэгч эрдэмтэд, амьдралыг бий болгочихно хэмээн тунхаглахуйд хүмүүс тэднийг магтан сайшааж, тэдэнд элдэв шагналыг гардуулдаг. Харин Бурханы бүтээн бий болгосон төгс процессын үр дүнд хором мөч бүрд сая сая амьд бодгалиуд төрж