Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 1 3 0 5 0
Users Today : 29
Users Yesterday : 44
Total Users : 13050
Views Today : 49
Views Yesterday : 92
Ертөнцийн хуулийн дагуу бид энэ ертөнцөд ирж, эцэг, эхийнхээ ачаар энэхүү физик биеэ хүлээн авдаг. Энэ үнэнийг бид мэддэг ч ихэвчлэн бид үүнд төдийлөн онцгой ач холбодол өгдөггүйн зэрэгцээ эцэг, эхийнхээ бидний амьдралд үзүүлэх үүрэг ролийг зохих ёсоор нь үнэлж цэгнэж чаддаггүй. .. Бидний биеийн баруун тал эр эрчимтэй, зүүн тал нь эм эрчимтэй холбоотой байдаг. Эцэг, эх гэдэг бол чухамхүү энэхүү хоёр эрчмийг бэлэгддэг. Үнэн хэрэгтээ тэдгээрээр дамжин дээрхи эрчим энергүүд бидний амьдралд ирдэг. Ийм учраас хэрвээ таны ээжтэйгээ харьцах харьцаа сөрөг байдлаар хаагдсан аваас таны биеийн зүүн талд асуудал тулгарах болно. Хэрэв эцэгтэйгээ харьцах харьцаа тань асуудалтай бол таны биеийн тань баруун тал асуудалтай байх болно. “Эцэг, эхтэйгээ холбоотой харьцааг хаадаг проблемууд” гэж юуг хэлээд байна гэж та асууж болох юм. Энэ проблемууд нь гэвэл таны эцэг, эхдээ гомдох гомдол, таны, таныг сургаж хүмүүжүүлсэн байдалд сэтгэл ханамжгүй байх явдал, таны, тэдний танд хандаж байгаа хандлагыг үл тэвчих байдал болон өөр бусад мэдрэмжүүдийг
Ерээд оны дунд үе билээ. Дээрэм тонуул, гэмт явдал элбэг байсан үе. Би байруудаар явж ном түгээдэг байлаа. Нэгэн өдөр ердийнхөөрөө нэг айлын үүдэнд ирж хонхыг нь дарлаа. Үл таних эрэгтэй намайг дотогш орохыг урив. Юу ч үл сэжиглэн би номоо барьсаар орж явчихлаа. Ард минь хаалга хаагдаж, түлхүүр эргэх дуулдах үед л надад нэг л таагүй мэдрэмж төрөөд явчихав. Айснаасаа болж зүрх минь бараг л зогсчих шиг болов. Өмнө маань архи, дарс, мах гээд элдэв юм өрсөн том ширээ харагдсан нь нэг л дээрэмчдийн шинжтэй харагдлаа. Эндээс сайн зүйл горьдолтгүй гэдгийг гадарласан би номуудынхаа тухай яриад, дээрээс нь: “Энэ номууд хүнд хэцүү цагт та нарт туслана” гэчихэв.  Тэнд байгсдын нэг нь хорсолтойгоор жуумалзан инээгээд ийн хэлэв: -Нээрэн гэж үү? Тэгэхээр чи кришнаит байх нь тийм үү? За яахав,  тийм байдаг байж. Тэгвэл тэр хүнд хэцүү цагийг чинь одоохон чамд бий болгоод орхиё, – гэж хэлүүт миний гараас шүүрэн аваад тагтан дээр чирэн гарч, хөлийг минь
Шрила Прабхупадын анхны шавь, Ачарья Прабхакар Мишра нь нэр хүндтэй Санскрит хэлний эрдэмтэн, багш байсан ба урлагийн мастерын болон философийн доктор цол зэргэмтэй нэгэн байсан билээ. 1970 онд Бахуширас дасын эмхэтгэсэн “Шрила Прабхупада лиламрита” номонд өгсөн ярилцлагадаа тэрээр 1954 оны Кришна Жанмаштамийн баяраар Шрила Прабхупада тохиолдсон зүйлийн талаар ярьсан байлаа. Тэрээр шөнийн 1:00 цагт сэрээд, Шрила Прабхупада, сүмийн дээд давхрын өрөөнд онгод хөөрөлтэйгөөр мриданга тоглохыг сонсчээ. Тэрээр дээд давхарч гарч харвал Шрила Прабхупада, сүмийн өрөөн дотуур дуулан киртан хийж байх ажээ. Прабхупада, хөлийнхөө  өлмийг хүрсэн урт гэгчийн кадамба цэцгийн хэлхээ зүүсэн харагдав. Жхансид кадамба цэцэг туйлын ховор байдаг байсан бөгөөд олдлоо гэхэд сайндаа л гольфын бөмбөгний (дундаж хэмжээ нь 4.2 см голчтой) дайтай байдаг байв. Харин тэр үед Прабхупадын зүүсэн кадамба цэцгүүд нь теннисний бөмбөгний (дундаж хэмжээ нь 6.5-6.8 см голчтой)  хэмжээтэй байлаа. Өрөө бүхэлдээ диваажингийн гаригсын гайхалтай үнэрээр дүүрэн сэнгэнэж байсан юм. Ачарья Прабхакар Шрила Прабхупадаас, “Энэ цэцгийн хэлхээг хаанаас аваа вэ? Зах дээр ийм
Scroll to Top