Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 2 7 4 5 9
Users Today : 48
Users Yesterday : 69
Total Users : 27459
Views Today : 54
Views Yesterday : 93
Шөнө дөлөөр нэгэн хулгайч баян хуврагын гэрийг тонохоор шийджээ. Гэвч тэрээр тэдний өндөр чулуун хана өөд авирч байтал хана нурж, хөлөө гэмтээж орхиж гэнэ. Уур нь хүрсэн хулгайч хаандаа гомдол мэдүүлэв. Шударга үнэнч, энэрэнгүй өгөөмөр хаан гэрийн эзнийг дуудан ирүүлж, түүн  рүү догшин ширүүнээр хараад: “За чи яаж өөрийгөө зөвтгөх вэ? Миний албат иргэдийг ийм байдалд хүргэх ямар эрх чамд байна?” гэв. Хуврага чичрэн байж: “Дээдэстэн минь, би бодол санаандаа хэн нэгнийг гоочлох санаа бодол үгүй билээ. Хананы хувьд надад ямар ч хар буруу санаа байгаагүй. Бүх буруугийн эзэн бол миний хөлсөлж авсан чулуучин. Би түүнийг ханыг нурахаар хий гэж хэлээгүй” гэв. Хаан: “Бүтэлгүй муу-чулуучныг нааш аваад ир”. Үхтлээ айж, салганатал чичирсэн чулуучныг хаан дээр авч ирэв. Хөмсгөө догшноор атируулдан, дуу хоолойгоо байдгаар нь өндөрсгөн байж хаантан: “Чиний хийсэн хана миний албатын хөлийг гэмтээв. Чамд өөрийгөө зөвтгөх сүүлийн боломж олгоё. Харин дүүжлүүр чинь хэдийнээ чамайг санаад ганхаж байгаа гэдгийг санаарай” гэлээ. Чулуучин: “Хаантан минь,
“Брахма-пуранд” Нарада Муни Брахма бурханаас Ганга нь хоёр дүр хэлбэртэй тухай сонсож мэдсэн тухай өгүүлсэн байдаг. Брахма бурхан өгүүлэхдээ: “Шива бурханы задгай тавьсан үсэнд тус тусдаа орших, басхүү тэднийг буулган ирж буй бодгалиудтай харгалзсан хоёр урсгал оршдог. Түүний нэг хэсэг нь олонд алдартай билээ. Тэрээр брахман Гаутамын ачаар энэ ертөнцөд буун заларсан буюу. Гаутама нь өөрийн ариун үүргээ нэр төртэйгээр биелүүлж, буяны үйл, бясалгал зэргийг үйлддэг байсан мэргэн юм. Харин нөгөө хэсгийг нь Шива бурханаас хүчирхэг Бхагиратха Махараджа хүлээн авсан ажгуу” гэжээ. Бхагиратха-Ганга “Ай хүндэт мэргэн Нарада минь, Сатья галавт Нарны удамд заларсан их хаан Сагара гэж амьдардаг байжээ. Тэрбээр Шайбья, Вайдарбхи нэрт хоёр эхнэртэй байсан ба тэд гоо үзэсгэлэнтэй, дур булаам бүсгүйчүүд байв. Шайбья нь Асаманьяса нэрт нэгэн хүүг төрүүлсэн бөгөөд харин Вайдарбхи нь Шива бурханы адислалаар хүч чадал, алдар нэрэнд нь хязгаар үгүй, бас тэднээс цацрах гэрэл туяа нь зуны нарыг ч давж гарахаар жаран мянган хүүг төрүүлжээ. Харамсалтай нь эдгээр гэрэл
Лекцийг уншсан Бурханы Өршөөлт А.Ч.Бхактиведанта Свами Прабхупада 1973.07-15. Лондон. Прадьюмна: Панчаджаньям хришикешо Девадаттам дхананджая Паундрам дадхмау маха-шанкхам Бхима-карма врикодарах (Бг.1.15) Орчуулга: “Эзэн Кришна өөрийн Панчаджанья нэрт дунгаа үлээсэн ба Арджуна түүний Дэвадатта нэрт дунгаа үлээв. Цадахаа мэдэхгүй идэгч, төсөөлж баршгүй үйлийн эзэн Бхима өөрийн Паундрам нэрт аймшигт дунгаа үлээв”. Прабхупада: Врикодара буюу Бхимасена цадахыг мэдэхгүй их иддэгээрээ алдартай. Түүнчлэн тэрээр хэнийг ч хийж чадамгүй үйлүүдийг хийж чаддаг. Тэр яг заан мэт их идэх ба хийхийг ч тэр хэмжээгээр хийдэг. Харин бид түүн шиг асар ихийг идчихээд ямар нэг ажил үйлчлэлийг хийж чадахгүй нь сайн хэрэг биш. Бид тансаг сайхан хооллоод, тэр хэмжээгээрээ ажил үйлчлэлээ эргүүлээд өргөн барьдаг байх ёстой. Энэ тухай Бенгали ардын нэгэн зүйр үг бий: пете кели петхе сояа. Хэрвээ хэн нэгэн ходоодоо хэдийчинээ хоолоор ханганав тэр нуруундаа төдийчинээ ачааг үүрч чаднаа гэж. Бхима-карма буюу түүний үйл хэргийн хувьд агуугийн агуу ба туйлын хэцүү үүрэг даалгаврыг тэр гүйцэтгэн биелүүлж чаддаг. Хүн бүрт өөрийн гэсэн
Scroll to Top