Үндсэн Цэс
Ведийн зурхай
Нэвтрэх Хэсэг
Статистик
0
2
7
4
4
2
Users Today : 31
Users Yesterday : 69
Total Users : 27442
Views Today : 32
Views Yesterday : 93
.. Бид хьюстонын сүмд 2 өдрийг өнгөрөөсөн ба энд байх үедээ Бурхан Раамачандрын илэрсэн өдөр болох Рама Навамийн баярыг тэмдэглэн өнгөрүүлсэн билээ. 4 сарын 4нд бид Далласын хойд хэсгээр зорчсон ба тэнд биднийг Тамал Кришна Махараджийн анхны шавь нарын нэг энэтхэг бишрэлтэн, сүмийн тэргүүн Нитьянанда дас баяртайгаар угтан авсан юм. Хуульч мэргэжилтэй, маш их туршлагатай бишрэлтэн болох Нитьянанда дас Кришнагийн Ухамсрын Олон Улсын хэд хэдэн сүмүүдэд үнэнчээр үйлчлэн зүтгэдэг. Үдийн хоолны үеэр би түүний Кришнагийн ухамсарт анхлан ирсэн сонирхолтой түүхийг сонссон юм. 1978 онд тэрээр бизнес эрхэлдэг байсан ба гэр бүлийнхээ хамтаар Фиджи арал дээрхи Лауток хотод амьдардаг байжээ. Нэгэн удаа зэргэлдээ байшинд нь бишрэлтнүүд нүүн ирж амьдрах болжээ. Тэд тэр даруйд өөрсдийн шинэ “сүмийн” дөрвөн буланд том том чанга яригчдыг байрлуулж, өдөр бүр, өдөр тутмын бүх 7 аратийг(шүтээнд мөргөх ёслол) шууд дамжуулах болов. Ингэснээрээ тэд хөршүүдээ залхаан нүүлгэж, тэдний байшин сууцыг эзэмшихийг хүссэн байна. Гэвч Нитьянанда бишрэлтнүүдийн санаснаар болсонгүй, тэдэнд бууж өгөхгүйгээр шийдэж, тэднийг
Нэгэн удаа буянлаг, бурханлаг брахман нэгэн архичин эрд хандаж: “Ай нөхөр минь, миний сайн сэтгэлийн зөвлөгөөг сонсож, өөрийнхөө сайн сайхны тулд архи уухаа боль. Ариун судар номонд архи, дарс уугч хүмүүс тамд унана гэж айлдсан байдаг” гэхэд архичин эр: “Сүрэн Бабу ч бас архи уудаг шүү дээ” хэмээн эсэргүүцэв. “Тэр ч бас там руу явна” гэж брахман хариулав. “Барун Бабу ч бас архи хэрэглэдэг дээ!” хэмээн архичин мөчөөгөө үл өгөв. “Тэр ч бас тамд унана”. “Арун Бабу бас л уудаг” гэж мөнөөхь эр зүтгэв. “Тэр мөн л там руу одно. Архи уудаг хэн ч бай гарцаагүй тамд ойчно” гэж брахман түүнийг итгүүлэх гэж оролдов. Тэгмэгц архичин эр: “Аа тэгвэл өөр хэн хэн тамд унах вэ? ” гэхэд “Худал хэлдэг, хулгай хийдэг, бусдыг хууран мэхэлдэг, хууль бус эр, эмийн харьцаанд орогчид тамд унана” хэмээн брахман хариулав. “Тэгвэл биеэ үнэлэгч-брахмини нар яах бол?” хэмээн архичин этгээд дахин сонирхлоо. “Там”. Архичин эр хэсэг дуугүй байснаа, дараа нь
1-р хэсэг Ом харир видадхйаан мама сарва ракшаам Нйастангхри – падмах патагендра приштхе Дараари-чармааси-гадешу-чаапа Паашаан дадхаано ‘шта-гуно ‘шта-баахух Гарудын нуруун дээр морилон залрах Дээд Эзэн бээр найман мутартаа дун, галт хүрд, бамбай, илд, шийдэм, нум, сум, аргамж зэрэг найман төрлийн зэр зэвсгийг барьжээ. Тэрбээр бүхнийг чадагч ба найман төрлийн ид шидийн хүчийг Өөртөө дүүрэн шингээсэн байдаг бүлгээ. Энэхүү Бүхний Дээд Бурхан Өөрийн гайхамшигт найман мутраараа намайг бүх төрлийн аюул ослоос авран хамгаалах болтугай. Джалешу маам ракшату матсйа-мууртир Йаадо-ганебхйо варунасйа паашаат Стхалешу майаавату-ваамано ‘вйат Тривикрамах кхе ‘вату вишваруупах Усан дотор намайг сахиулсан тэнгэр Варунын албат нар болох далай тэнгисийн зэрлэг, догшин амьтдаас Дээд Бурхан бээр Өөрийн аварга том загас дүрээрээ авран хамгаалах болтугай. Газар дээр одой дүрт Дээд Эзэн Вамана бээр Өөрийн худал хуурмагийн эрч хүчээр намайг халхлан хамгаалах болтугай. Харин тэнгэрт намайг гурван ертөнцийг дүүрэн эзэлж байдаг орчлонгийн аварга биет Вишварупа авран хамгаалах болтугай. Дургешв атави – ааджи-мукхаадишу прабхух Пайаан нрисимхо ‘сура-йутхапаарих Вимунчато йасйа махаатта-хаасам Дишо винедур нйапатамш ча