Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 2 7 4 5 8
Users Today : 47
Users Yesterday : 69
Total Users : 27458
Views Today : 53
Views Yesterday : 93
йамуна-пулине, кадамба канане, ки херину сакхи! аджа шйама вамшидхари, мани-манчопари, коре лила расараджа Ай сакхи! Өнөөдөр би юу харсан гэж санана! ариун Ямуны эрэг дээр кадамбан ойн шугуй дунд. Трансцендент амтын хаан мэт  тоглоом цэнгэлээр наадагч, дан эрдэнийн ширээнд залран суугч. Аялгуут лимбээ барин зогсоод инээмсэглэн зогсох аадрын үүл мэт бараан биетэй жаалхүүг харлаа 2 кришна-кели судха-прасвравана, аштха далопари шри радха шри хари, аштха-сакхи париджана Үзэмжит найман дэлбээтэй, үнэт чулуудан чимэгтэй үнэн тансаг алтарь дээр. Өөрийн найман гопигоор хүрээлүүлэн Радха Хари нар заларч байна. Бал бурман цутгалан мэт нууцлаг хайрын наадмаа . Бахдам үзэсгэлэнт Шри Кришна энд илрүүлэн харуулан байна 3 сугита нартане, саба-сакхи гане, тушичхе йугала-дхане кришна-лила хери’, пракрити-сундари, бистаричхе шобха ване Чамин гоо гоёлтой бурханлаг хос танаа, цангинасан яруу дуу, уян налархай бүжгээр. Бүгд олон гопи нар өргөл хүндэтгэлээ өргөж бүрэн дээд эздийнхээ тааллыг дүүрэн ханганам. Гайхамшигт ойн гүнд аялан зугаалж яваа  гаргуун үзэсгэлэнт хосуудын ийм л зугаа наадмыг. Амилсан  зураг мэт,  Кришнагийн ийм гайхам цэнгээнийг аяа
Эрт урьдын цагт нэгэн алдартай сүмийн цэвэрлэгч байжээ. Тэрбээр гайхалтай бишрэлтэй хийгээд шударга нэгэн байв. Өдөр бүр даршан авахаар сүмд ирж байгаа мянга мянган бишрэлтнүүдийг хараад Бурхан байнга л эндээ зогсч хүмүүст даршан өгөөд их л ядардаг байх даа хэмээн боддог байж. Тэгээд нэг өдөр Бурханыг амраахыг хүсэхдээ “Би Таны оронд нэг өдөр зогсъё” хэмээн гуйв. Сүмийн Шүтээн түүнд “Би түр амарч болох л юм. Харин чамайг Өөр шигээ болгосны минь хариуд чи нэг зүйл хийх ёстой. Энд над шиг зүгээр л зогсоод орж ирсэн хүмүүс рүү инээмсэглэн тэдэнд адислалаа хайрлаарай. Юунд ч бүү саад бол, юу ч битгий ярь. Шүтээн болохоо сана. Бас Би бүх зүйлийг төлөвлөсөн байдаг гэдэгт итгэлтэй байгаарай” гэж хариулжээ. Цэвэрлэгч саналыг зөвшөөрч дараагийн өдөр нь Бурханы оронд зогсов. Тэгсэн нэгэн баян хүн орж ирээд залбирчээ. Тэрээр их хандив өргөн бизнес нь амжилттай болохыг гуйж гэнэ. Харин гарахдаа дүүрэн мөнгөтэй түрийвчээ сүмд орхичихжээ. Шүтээнд хувилсан цэвэрлэгч түүнийг дуудахыг хүссэн ч өөрийгөө
Бяцхан Шраван эмээгийнхээ хажууд зогсоод урд хашааны зэрлэг өвсийг хичээнгүйлэн зулгааж байгааг нь харж байв. Хүү өвөө эмээтэйгээ Лондонгоос ирснээс хойш өдөр бүр л ийм ажил хийж байгаа. Тэр одоо таван настай бөгөөд өвөө эмээтэйгээ байх дуртай. Мэдээж хэрэг Камакши, Вишванатан хоёрт ч бяцхан хүүтэй хамт байх нь таалагддаг. Вишванатан пурануудаас үлгэр уншиж өгөхөд хүү зөвхөн түүнийг нь сонсох гэж төрсөн юм шиг анхааралтай сонсоно. Камакши түүнийг үдэш бүр сүм рүү дагуулж явна. Хүүд сүмийн аварга том барилга, пракарамууд, бас прасад, цэцэгс, камфорын үнэр бүгд таалагддаг. Тэр шүтээн бүртэй ярьж, лам нарын тарни уншихыг сонсоно. Хүү Кумбаконамын ойролцоох энэ тосгонд хоёр долоо хоног саатаад эцэг эхтэйгээ Чиннай руу ээжийнхээ аав ээж дээр очоод дараа нь Лондон руу нисэх ёстой байлаа. Энд байх үеэр нь Кришнагийн Жаяанти болж таарлаа. Камакши амттай хоолнууд бэлтгэж, Вишванатан Бурхан Кришнагийн түүхээс өчнөөн цагаар хүүрнэж байлаа. Эмээ нь савнуудаа прасадаар дүүргэж байгааг харчихаад ухаангүй хайртай өвөө дээрээ буцаад гүйж очих
Scroll to Top