Үндсэн Цэс
Ведийн зурхай
Нэвтрэх Хэсэг
Verify Your Email
We have sent a 6-digit verification code to your email. Please enter it below to continue.
Статистик
0
5
0
8
2
3
Users Today : 5
Users Yesterday : 142
Total Users : 50823
Views Today : 5
Views Yesterday : 156
1973 оны таван сарын 17. Чевиот-Хиллз цэцэрлэгт хүрээлэн, Лос-Анжелес. Шрила Прабхупадаг доктор Сингх, Карандхара дас адхикари болон бусад шавь нар дагалдан явна. Йогийн зэвсэг Шрила Прабхупада: Та энэ мананг арилгачих зүйл хийж чадахгүй. Эрдэмтэд хөнгөн хуумгай, хуумгай хэдэн үгээр тэр бол ийм тийм химийн элементүүдээс тогтоно хэмээн ярьж манан гэж юу болох талаар тайлбарлацгаадаг.(Инээв) Гэвч тэд түүнийг сарниаж чадахгүй. Д-р Сингх: Тэд манан хэрхэн үүсдгийг тайлбарлаж чадна. Шрила Прабхупада: Тэд тайлбарлаж чадна. Би ч тайлбарлаж чадна. Гэвч энэ бол тийм том ололт амжилт биш. Эрт дээр цагт, ведийн дайны үед брахмастра хэмээх атомын зэвсгийг ашиглаж байсан. Түүнээс хамгаалахын тулд эсрэг талын арми нь түүнийг ус болгон хувиргах тийм зэвсгийг ашиглаж байв. Гэвч өнөө цагт ийм эрдэм ухааныг хаанаас олж болох вэ? Д-р Сингх: Манан гэдэг бол сүү шиг л зүйл. Сүү ердөө цагаан мэт санагддаг авч чухамдаа бол тодорхой уургийн молекулуудын коллоид нэгдэл. Манан ч мөн л усан дуслуудын коллоид нэгдэл. Шрила Прабхупада: Ийм учраас хэрвээ та тодорхой хэлбэрийн галыг асаан
Юдхиштхира Махаража айлтгасан нь: ай Мадхусудана минь ээ, Та намайг өршөөн соёрхож, Шравана (7-8) сарын гэрэлтэй хоёр долоо хоногийн экадашийн тухай тодорхойлон айлдана уу. Бүхний Дээд Бурхан, Шри Кришна хариу айлдсан нь: Ай хаан минь ээ, энэ ариун гэгээн экадашийн тухай зөвхөн сонссоноор л хүн мориор тахилга өргөл өргөж байгаатай адил ач тусыг хүртдэг учраас Би түүний яруу алдрын талаар баяртайгаар айлдъя. Двапара юга-ын эхэнд Махишмати-пуриг захиран суудаг Махижита нэртэй нэгэн хаан байлаа. Тэрээр хүүгүй байсан учир бүх улс гүрэн нь хүртэл түүнд харанхуй юм шиг санагдах болсон. Гэрлэсэн мөртөө хүү төрөхгүй байгаа хүн энэ амьдралдаа ч тэр, мөн дараагийн амьдралдаа ч тэр аз жаргалыг үздэггүй. Он жилүүд нисэх мэт өнгөрөхийг мэдрэхийн хирээр хаан бүр илүүтэйгээр түгшин, санаа нь зовох болсон. Нэгэн удаа, хаан өөрийн зөвлөхүүдээ цуглуулаад тэдэнд хэлсэн нь: Би энэ амьдралдаа нүгэл үл үйлдсэн билээ. Миний сан хөмрөгт шудрага бус арга замаар орсон эд баялаг байхгүй. Би хагас бурхдын болоод брахмануудын аугаа байдалд хэзээ ч халдаж байгаагүй билээ. Өөр хаадтай дайн
Бурханы Бодгалийг харах гэж Буурал Гималайг зориод хэрэггүй Үнэмлэхүй Үнэнийг олох гэж Үүргэвч таяг шүүрээд хэрэггүй Зүүдлээд хүрэмгүй алсад гэвч Зүрхэн тушаа минь заларч бий шүү Сэтгээд барамгүй тэртээд гэвч Цээжин дотор минь морилж бий шүү Та бидний үйлийг хянахаар Тааллыг нь хангавал адислалаа хайрлахаар Тааваар нь бас эрх чөлөөтэй байлгахаар Далдын хар малгайг Бурхан өмссөн юм Орчлонгийн тоос шиг олон амьтас Огторгуйн дунд уягдан хүлэгджээ Түнэр харанхуй энэ ертөнцийг Төрсөн гэр шигээ хайрлан дасжээ Тэд бүгдээрээ Бурханы үр сад Тэр ч байтугай хайртай хүүхдүүд нь Эрх танхи байсан болохоороо л Энэ ертөнцийг үзэхээр шийджээ Хамгаас ухаалаг Эцэг Бурхан Хайрт үрсүүдээ хориод дийлээгүй юм Үхлийн үнэрт, зуурдын орон тийш Үр хүүхдүүд нь тэмүүлж одсон юм Төөрч одсон энэ амьтсыг Төрсөн гэртээ буцах ёстойг Түр зуурхны энэ орны Төгсөшгүй зовлонг ойлгох учиртайг Уулзаж таарсан хүн болгонд Зугатаж байсан ч хэлэх ёстой Чанадын