Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 2 2 4 5 5
Users Today : 16
Users Yesterday : 26
Total Users : 22455
Views Today : 22
Views Yesterday : 37
1968/11/23 Лос-анжелес, Бхагавад-гита 2.8-12 Чин бишрэлтэн: “Үүнийг Шанкарачарйа болон Шри Чаитанйа Махапрабху гэх мэт аугаа багш нар зарлан мэдэгдсэн байдаг. Энэтхэгт Ведийн мэдлэгийн олон нэр хүндтэй хүмүүс байдаг хийгээд тэд бүгд Шри Кришнаг Бурханы Дээд  Бодгаль гэж жинхэнэ ёсоор хүлээн зөвшөөрдөг. Тийм болохоор бид Бурханы Дээд Бодгалийн заан чиглүүлсэн Бхагавад-гита байгаа төрхөөрөөг хүлээн авч байна…”. Прабхупада: Энд чухал сэдвийг хөнджээ. Нэгэн удаа би алхаж яваад жуулчны баазын нэгэн зарлалыг харсан. Энэтхэгт. … тийм гайхамшигтай газар нутгийг олж харж чадна. Гайхамшигтай газар нутаг. Ямар ч гэлээ би Картиккйеагаас асуулаа. “Энэтхэгийг маш гайхамшигтай гэдэг үү? ” гэхэд тэрээр “Тиймээ” гэж хариулсан юм. Ямартай ч гэлээ Энэтхэг бурханлаг соёлын өлгий нутаг гэж тооцогддог. Тэр ч байтугай Хятадын нэгэн зохиолч хэрэв та шашныг судлахыг хүсэж байвал Энэтхэгийг зориорой гэж бичсэн байдаг. Тэр  үнэнч шударга хүн аж. Тэр бол Энэтхэг ч биш, Америк ч биш. Өөр ямар нэг орон биш. Тэр бол Хятад. Хятад бол коммунист улс. Гэвч тэрээр маш шударгаар, хэрэв та шашны тухай сурахыг
Судаша Врата нь Нарайаны Бурханы гэргий Лакшми охин тэнгэрт зориулсан эртний зан үйл юм. Врата буюу зан үйлийг хийж эхлэх өдрийг Жаганнатха Пуригийн удам дамжсан зурхайч Санжайа Ратх маш няхуур сонгож олсон. Мригашира сарын Пүрэв гариг нь,  гариг эрхсийн нөлөөг өөрчлөх төдийгүй мөн Шри Лакшмигийн адсилалаар хүний ерөнхий кармаг өөрчлөх энэ вратаг эхлэх хамгийн тохиромжтой өдөр. Энэ сарын Пүрэв гариг бүрт мацаг барьж, Лакшми тэнгэрийн залбирлын хамтаар Махалакшмид мөргөл хүндэтгэлээ өргөх хэрэгтэй. Энэ врата нь Таны санхүүгийн байдал болон амьдралын тань өөр бусад нөхцөл байдлуудыг бүрэн өөрчлөх чадвартай. Энэ нь ялангуяа эмэгтэйчүүдэд илүү таатай нөлөө үзүүлдэг гэж тооцдог. Учир нь энэ нь тэдэнд тэгш сайн гэр бүл болон амьдралын хань ижилтэйгээ сайн харьцаатай байх боломжийг хайрлана. ЛАКШМИ-МАНТРА Ом шрим хрим камале камалаалайе прасидда прасидда шрим хрим шрим ом махалакшмайе  намах Энэ врата нь 45 хоногийн турш үргэлжлэнэ. Энэ хугацаан дахь Пүрэв гаригуудад биедээ тос, крем түрхэж болохгүй. Үд дунд хүртэл мацаг бариад, мацгаа амтлаг, чихэрлэг буяны
1973 оны таван сарын 17. Чевиот-Хиллз цэцэрлэгт хүрээлэн, Лос-Анжелес. Шрила Прабхупадаг доктор Сингх, Карандхара дас адхикари болон бусад шавь нар дагалдан явна. Йогийн зэвсэг   Шрила Прабхупада: Та энэ мананг арилгачих зүйл хийж чадахгүй. Эрдэмтэд хөнгөн хуумгай, хуумгай хэдэн үгээр тэр бол ийм тийм химийн элементүүдээс тогтоно хэмээн ярьж манан гэж юу болох талаар тайлбарлацгаадаг.(Инээв) Гэвч тэд түүнийг сарниаж чадахгүй. Д-р Сингх: Тэд манан хэрхэн үүсдгийг тайлбарлаж чадна. Шрила Прабхупада: Тэд тайлбарлаж чадна. Би ч тайлбарлаж чадна. Гэвч энэ бол тийм том ололт амжилт биш. Эрт дээр цагт, ведийн дайны үед брахмастра хэмээх атомын зэвсгийг ашиглаж байсан. Түүнээс хамгаалахын тулд эсрэг талын арми нь түүнийг ус болгон хувиргах тийм зэвсгийг ашиглаж байв. Гэвч өнөө цагт ийм эрдэм ухааныг хаанаас олж болох вэ? Д-р Сингх: Манан гэдэг бол сүү шиг л зүйл. Сүү ердөө цагаан мэт санагддаг авч чухамдаа бол тодорхой уургийн молекулуудын коллоид нэгдэл. Манан ч мөн л усан дуслуудын коллоид нэгдэл. Шрила Прабхупада: Ийм учраас хэрвээ та тодорхой хэлбэрийн галыг асаан
Scroll to Top