Үндсэн Цэс
Ведийн зурхай
Нэвтрэх Хэсэг
Статистик
0
2
2
4
8
0





Орчин үеийн шинжлэх ухаанд дахин төрөлтийн гайхалтай үзэгдлийн бодитойг нотолсон хангалттай олон баримт нотолгоо хэдийнээ хуримтлагджээ. Өнөөдөр манай сонины уншигч та бүхэнд өөрийн урьд төрлөө маш тод санадаг цөөн хүмүүсийн нэгд тооцож болох эгэл бус нэгэн эмэгтэйн тухай гайхалтай өгүүллийг толилуулах гэж байна. Ракхи Жадек Лондон хотоос манай оронд 2005 оны зургаадугаар сард тусгайлан Оросын олон хот тосгодуудаар өөрийн гайхамшигтай, сэтгэл хөдлөм түүхийг хүмүүст ярьж өгөхөөр айлчлан ирсэн билээ. Ийнхүү тэрээр манай сонины редакцид зочиллоо. – Та өөрийнхөө тухай болон гэр бүлийнхээ тухай товчхон танилцуулаач. – Энэ амьдрал дахь миний нэр Ракхи Жаядек. Эхийн талын овог Канади. Би Лондонд амьдардаг энэтхэг гэр бүлд 1975 оны наймдугаар сарын 9нд төрсөн билээ. Эцэг маань механикч, ээж маань гэрийн эзэгтэй. Миний ах мөн л машин техникийн ажил эрхэлдэг. Харин миний номын нэр маань Ратнавали. – Та хэрхэн яаж өөрийн урьд төрлөө санасан юм бэ? – Гол гол дурсамжууд 2000 оноос эхлэн ой ухаанд минь орж ирсэн юм.
Кришна Бурханы морилон залрахуй Газар дэлхий дээр хаанчилж байсан хаад манай гариг— дэлхийн дааж тэсвэрлэх хир хэмжээнээс хэтэрсэн их цэргийн хүчинг хуралдуулсан тийм цаг үе байлаа. Тэдгээр хаад бол үнэн хэрэгтээ хааны хувцас өмсгөл бүхий демонууд байсан. Тэр цаг үед дэлхий бүхэлдээ тайван бус байдалд орсон тул газар дэлхийг удирдан захирагч охин тэнгэр Бхуми тэдгээр хаадын зүгээс өөрт нь учруулж байгаа аюул занал, гай зовлонгийн талаар мэдүүлэхээр Брахма тийш зорин одов. Бхуми үнээний дүр хэлбэрт хувирч ороод нүдэндээ дүүрэн нулимс цийлэгнүүлсээр Брахма-гийн өмнө хүрч очив. Тэрээр маш их гунигтай байсан бөгөөд өөрийгөө нь өрөвдөх сэтгэлийг түүнд төрүүлэхийн тулд уйлж байлаа. Газар дэлхий дээрх гай зовлонтой хүнд хэцүү байдлын талаар түүнээс сонсоод Брахма тэнгэрийн сэтгэл маш ихээр зовж эхлэв. Тэгээд тэр Шри Вишнугийн залран байгаа сүүн далайг зорихоор шууд шийдсэн. Шива тэнгэр тэргүүтэй бүхий л сахиулсан тэнгэрүүд түүнийг дагалдсан. Мөн Бхуми ч гэсэн тэдэнтэй хамт явлаа. Сүүн далайн эрэг дээр ирээд Брахма тэнгэр өнө эртийн нэгэн цагт
Хэрмэл номлогчийн өдрийн тэмдэглэл” номын 6-р ботиос Хорьдугаар бүлэг (2005 оны арван нэгдүгээр сарын 9-15) Вриндаванаас Өрнийг зүглэн хөдлөхийн өмнө би Прахлада дасад Ражастан дахь нэр алдартай Шүтээн болох Шри Натхажаас даршан авахыг хүсэж буйгаа хэлэв. Энэ Шүтээн нь Бурхан Чаитанйаг ч залрахаас өмнө одоогоос таван зуу орчим жилийн тэртээ Говардхан ууланд аугаа чин бишрэлтэн Мадхавендра Пуригийн олж байсан тэр Шүтээн билээ. Хожим нь Шүтээнийг Вриндаванаас одоогийн Удайпур хотын ойрхонтой орших Натхдварт зөөж аваачсан юм. “Тэгвэл ч гайхалтай юм болно доо, гэж Шри Прахлад хэлээд, – дашрамд нь бид тэр газраас хэдхэн цаг яваад очиж болох цөлд амьдардаг нэр алдартай зурхайчийнд зочлож болох юм. Тэрээр Бхригу гэж алдаршсан бөгөөд учир нь хүний ирээдүйг Бхригу-самхитаар зөгнөн хэлдэг юм” гэв. “Тэр нээрэн ирээдүйг зөгнөдөг хэрэг үү?”гэж би асуулаа. “Өө тэгэлгүй яахав, – гэж Прахлад хариулаад , – Бхригу-самхита маш үнэн зөв зөгнөн хэлдэг . Шрила Прабхупада ч үүнийг баталсан байдаг. Двапара-югагийн төгсгөлөөр Бхригу Муни Кали-югад