Үндсэн Цэс
Ведийн зурхай
Нэвтрэх Хэсэг
Статистик
0
2
9
8
0
2
Users Today : 29
Users Yesterday : 48
Total Users : 29802
Views Today : 32
Views Yesterday : 56
“Харе Кришна” хэмээх үгс нь бидний хувьд хэвшил болсон үг хэллэг ч эдгээр үгс нь чухамдаа ямар утгатай болохыг мэдэх хүн цөөн. Энэ нь олонтаа давтан дуудаж, шившин уншсанаар, уншсан хүмүүнээ ховсдолд оруулах ёстой юм уу, эсвэл энэ нь амьдралаас холдон хөндийрөх хэлбэр үү, эсвэл жинхэнэ бясалгал юм уу, үгүй бол бидний үзэл санааг үнэхээр өргөтгөн тэлж, гүнзгийрүүлэх чадалтай юм уу? Энэхүү товч эссэгээ 1966 оны сүүлээр Шрила Прабхупада өөрийн удаан эргэлдэгч хальсан дээр буулган үлдээжээ. Энэ эссэ нь Харе Кришна мантрын дотоод утга учир, мөн чанарыг нээн таниулах бөлгөө. Харе Кришна Харе Кришна, Кришна Кришна Харе Харе, Харе Рама Харе Рама, Рама Рама Харе Харе – г давтан уншсанаас үүсэх трансцендент авиа чичирхийлэл нь бидний трансцендент ухамсрыг дуудан сэрээх шилдэг арга юм. Амьд бурханлаг сүнс буюу бид анхнаасаа л Кришнаг ухамсарлагч амьтас гэлээ ч өнөөгийн энэ цаг үед бидний ухамсар материаллаг ахуйн нөлөөллийн улмаас бузардан бохирдсон хийгээд энэ нь бид эрт дээр цагаас
Персонализмын үзэл онол нь өөртөө имперсонализмын онолыг автоматаар багтаадаг бөгөөд түүнийг даван гардаг. Дээд Бурхан нь туйлын үнэн болохын хувьд нэгэн цаг мөчид бодгаль ба бодгаль бусаар оршиж чадна. Бурханлаг эрчим, энергийн үндсэн гурван хэлбэр бий: гадаад эрчим– энэ нь материаллаг орчлонг тэтгэн барьж байдаг, хязгаарын эрчим – амьд бодгалиудыг бий болгодог эрчим, дотоод эрчим – сүнслэг буюу бурханлаг ертөнцийг тэтгэж байдаг эрчим. Болзолдсон нөхцөл байдлынхаа улмаас бид бурханлаг зүйлсийг материаллаг зүйлсийн эсрэг зүйл мэтээр хардаг. Бидний хувьд материаллаг байдал гэдэг нь дүр хэлбэртэй зүйлийг хэлдэг. Тиймээс бурханлаг буюу сүнслэг зүйл гэхээр дүр хэлбэргүй байх ёстой юм шиг санадаг. Материаллаг байдал гэхээр үйл, үйлдлийг заадаг бол бурханлаг буюу сүнслэг нь үйл, үйлдэл үгүй юм шиг санадаг. Сүнслэг ертөнц дахь үйлийг жинхэнээр нь ойлгохын тулд бид энэ бүх хуурмаг үзэл төсөөллүүдээсээ ангижрах ёстой. Сансрын ухамсар дахь олон олон амьдралын дараа бид хайр ба чин сүсэг бишрэлийн ачаар Бурханы талаархи имперсоналист ойлгоцоо ялан гарч чадна. Тэр цагт л
Аюурведийн бичээсүүд эмчилгээний арга хэрэгслийг дараахь үндсэн гурван төрөлд хувааж үздэг: деви, мануши, асури буюу тэнгэрийн, хүмүүний, чөтгөрийн. Деви буюу тэнгэр бурхдын эмчилгээнд адис, ерөөл, мантра тарнийн уншлага, махбодийн эмчилгээ, үнэт чулууд, гэрлээр болон сэтгэл зүйн эмчилгээ гэх мэт эмчилгээнүүд багтдаг. Мануши буюу хүний гэдэгт зөв хооллолт, эм тан уух гэх мэт ордог. Асури буюу чөтгөрийн эмчилгээний арга зам нь өвчнийг өвдөлтөөр эмчлэх арга юм. Энэ төрлийн эмчилгээ нь өөртөө биеийг хатгах, цоолох, биед ямар нэг бодис гаднаас оруулах, урах зүсэх буюу мэс засал хийх, шок терапи буюу цочроох эмчилгээ гэх мэтийг багтаадаг. Мэс заслын аргууд, мэс заслын багаж төхөөрөмжийн талаар эртний судар шаструудад тодорхой өгүүлсэн байдаг боловч тэднийг хамгийн үл хүсүүштэй арга хэмээн үздэг бас хамгийн эцсийн арга ч гэж үздэг байна. Орчин үеийн эмчилгээний арга системийг баримтлагч эмч нарын хийж буй мэс заслуудын 95 хувийг эртний анагаан эмчлэгч нар сайшаан дэмждэггүй ажээ. Энэ гурван ангиллын эмчилгээнээс деви, мануши эмчилгээг илүүд үздэг. Хамгийн түгээмэл тархсан