Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 2 2 5 0 0
Users Today : 12
Users Yesterday : 27
Total Users : 22500
Views Today : 27
Views Yesterday : 37
Эрт цагийн тэмдэглэл, бичээсүүдээс үзэхэд Дэлхий бүхэлдээ нэг соёлтой буюу ведийн соёлтой байсныг мэдэж болох ч аажмаар олон янзын соёл, олон янзын шашин болон хувьсан өөрчдөгджээ. Энэ нь яг нэг улс гүрэн олон жижиг улс болж задран бутарсантай л адил. Өнөө үед Дэлхий маань  янз бүрийн шашинтай, янз бүрийн улс төрийн системтэй олон янзын улс орнууд болон хуваагдсан. Улс төрийн болон шашны ялгааг үл харгалзан бид бүгдэд нь нэг соёл буюу Кришна ухамсрын соёл – тугийн дор дахин нэгдэхийг санал болгож байна. Хүмүүс нэг л Бурхан буюу Кришнаг, нэг л судар буюу “Бхагавад-гитаг”, нэг л үйлийн хэлбэр буюу Бурханд чин сүсэг бишрэлээр үйлчлэн зүтгэх байдлыг хүлээн зөвшөөрөх ёстойТэгж байж гэмээ нь энэ гариг дээрээ аз жаргалтай амьдарч, хангалттай хэмжээний хоол хүнсийг бий болгож чадна. Тийм нийгэмд хоол хүнсний дутагдал, өлсгөлөн, шашны болон соёлын уналт бууралтын тухай яриа ч байхгүй болно. Кастын систем гэж нэрлэгдэх зүйлс, үндэстний ялгаа гэх мэт зүйлс нь зохиомол зүйлс юм. Бидний
Өнөө цагт шувууд болон адгуус амьтдыг бодож төдөлгүй хөнөөдөг буянтай гэж нэрлэгдэх цөөнгүй хүмүүс бий. Үүний зэрэгцээ тэрхүү “буянт хүмүүс” нь  өөрийгөө аль нэг шашны дагалдагч хэмээн тооцох авч тэр шашин нь алах хөнөөхийг хатуугийн хатуу хориглосон байдаг. Ведийн соёлын зарчмаар бол мөн энд Нарада Мунигийн өгүүлж байгаачлан адгуус амьтныг хөнөөгчдийг буянт хүмүүс гэж тооцож болохгүй.Тэдний шүтлэг бишрэлтэйн талаар яриа ч байх аргагүй. Шүтлэгтэй хүн, Бурханы бишрэлтэн нь хэнд ч хор хөнөөл учруулдаггүй. Энэ бол шүтлэгтэй хүний мөн чанар. Хүч хэрэглэчихээд үүний зэрэгцээ өөрийгөө шүтлэгтэн гэж нэрлэвэл энэ нь зөрчилдөж байгаа хэрэг. Нарада Муни болон өөр бусад номын багш нар иймэрхүү хоёр нүүртнүүдийг сайшаан дэмждэггүй. А.Ч.Бхактиведанта Свами Прабхупада, ЧЧ, Мадхья-лила. 24.272 шүлгийн тайлбараас Орчуулсан: Балабхадра дас  
Иисус Христ Эзний албатуудыг юу хүлээж байдаг вэ: тэд диваажинд хүрч болно. Тэгээд л гүйцээ. Материйн ертөнцийн аль нэг гаригт. Иисус Христ Эзний бишрэлтэн нь арван дүрэм журмыг хатуу баримталдаг. Эдгээр нь жишээ нь, “бүү ал” гэх мэтчихлэн. Энэ бол нүгэлт хүмүүсийг засах ёс суртахууны хэм хэмжээ юм. Үүн шиг Бурхан Будда ахимса-парам-дхарма буюу дээдийн дээд шашин бол хүч үл хэрэглэхүй юм хэмээх сургаалыг номлосон. Энэ сургаал нь мөн л нүгэлтнүүдийг засахад зориулагдсан. Хэрэв хүн нүгэлтэн биш харин зөв шударга үйлтэн байх аваас тэрээр Жаналока, Махарлока, Тапалока гэх мэт диваажингийн гаригт дээшлэн хүрч очдог. Тэд бүгдийн дээр Сваргалока гариг оршино. Нүгэл хилэнцээсээ ариуссан хүний хувьд сүнслэг (бурханлаг) амьдралын зам мөрөөр замнахад тохирохуйц болсон байдаг. Ийсус Христ Эзний сургаалаас бид хүмүүнийг нүгэлт үйлээс нь цэвэрлэхэд түүний сургаалын тулгуур суурь оршдог болохыг мэднэ. – “Бүү ал, бүү хулгай хий” гэх мэт. Эндээс Ийсус Христ Эзний албатууд буюу бишрэлтнүүд материаллаг ертөнц доторхи дээд гаригсуудад дээшлэн хүрч очдог хэмээх дүгнэлтийг хийж болно.
Scroll to Top