Үндсэн Цэс
Ведийн зурхай
Нэвтрэх Хэсэг
Статистик
0
2
9
8
0
9
Users Today : 36
Users Yesterday : 48
Total Users : 29809
Views Today : 43
Views Yesterday : 56
Ведийн соёл болоод ведийн мэдлэгийн талаар илүү дэлгэрэнгүй, системтэй мэдээлэл авахыг хүсвэл мөн ведийн соёлын талаархи өөрийн санал бодлоо бидэнтэй солилцохыг хүсвэл та манай фэйсбүүк группт нэгдээрэй! Бид группын мэдээллээ тогтмол баяжуулдаг. Доорхи линкээр орж манай группт нэгдээрэй! https://www.facebook.com/groups/434719806693985/
Жон Ричардсон 30 гаран жил хүмүүт туслах ажилд өөрийгөө зориулжээ. Тэр жирийн нэг нэртэй хөгжимчин, сүнс судлаач байсан төдийгүй маш их нэр алдартай анагаагч, ховсдогч, зуршил судлаач байжээ. Жон Ричардсон Эссекс мужийн Дагенхем хэмээх жижигхэн хотод мэндэлжээ. Тэр багаасаа л бөмбөрчин болохыг мөрөөддөг байв. Түүний мөрөөдөл биелсэн бөгөөд тэрээр дэлхийн хамгийн нэр алдартай бөмбөрчдийн нэг болсон юм. 1979 оноос 1994 оныг хүртэл тэр төдийлөн нэрд гараагүй ч 20 сая гаран цомог борлуулж амжсан “The Rubettes” хамтлагийн бөмбөрчин байжээ. 1980 оноос Жон анагаагч болсон юм. Өөрийн эмчлэх үйл хэрэгтээ тэрээр дуу хөгжим, ховс, регресс, зуршил судлал зэргийг ашиглаж байв. 1985 онд тэр дуу хөгжим, эрдэм мэдлэгийн охин тэнгэр Сарасватийн онцгой мантра буюу тарнийг хүлээн авчээ. 1989 онд тэр өөрийн номын багш Шрила Шиварама Свамитай учирсан бөгөөд түүнээс номын ёсны авшиг сахил авсан байна. 1980 оны дундуур Их Британийн “Уламжлалт бус альтернатив анагаах ухаан” сэтгүүлээс Оны Шилдэг анагаагч хэмээх өргөмжлөл хүртжээ. 2001 онд Жон орчлон доторхи бүхий
Би их олон зүйлийг уншиж, адгуусны биед хэрхэн төрдөг талаар илүү ихийг мэдэхийг эрмэлздэг байлаа. Гэсэн ч ийм мэт баталгаа нотолгооны үнэн зөвийг хэрхэн олж тогтоох билээ? Тиймээ, тэгэхээр нэгэн цагт амьтан адгуусны биед байсан сүнстэй регрессийн үед харьцаж болох болов уу? Тун удахгүй би энэ асуултуудынхаа хариултыг олно гэж найдаж байлаа. Миний асаргаанд байдаг өвчтөн эмэгтэй Дорис маш хялбархнаар гүн транст орж, өөрийн амьдралын үүх түүхтэй нүүр нүүрээрээ тулгарсан билээ. Би түүнээс тэр чухам одоо өөрийгөө хэн байгааг мэдэрч, харж байна вэ хэмээн асуухад тэр баяртайгаар: “Би их гоё сайхан хилэн хар морь байна” хэмээн хариулсан юм. Тэр надад морины биед оршин байгаа амьдралынхаа талаар ярьж эхэлсэн билээ. Би ч үүний зэрэгцээ: “Тийм, тийм, энэ чинь л надад хэрэгтэй байлаа шүү дээ” хэмээн бодов. Энэ түүх үнэхээр гайхалтай түүх байсан юм шүү! Гэвч хэрэв би түүнийг, түүний яг урьдны амьдрал тийш нь илгээвэл тэр адгуус амьтан байх байжээ. Өөрөөр хэлбэл амьдралын доод хэлбэрт. Эндээс