Үндсэн Цэс
Ведийн зурхай
Нэвтрэх Хэсэг
Статистик
0
2
9
8
0
9
Users Today : 36
Users Yesterday : 48
Total Users : 29809
Views Today : 41
Views Yesterday : 56
Хүний хувь тавиланд нөлөөлж, түүний амьдрал зам мөрийг тодорхойлж байдаг үндсэн 9 гариг бий бөгөөд эдгээр есөн гариг бүр өөр өөрсдийн харгалзах эрдэнийн чулуудтай. Тухайн гариг бүр өөрөөсөө тодорхой хэмжээний диапазон, өнгөний давтамжтай цацраг туяаг ялгаруулдаг ба энэ нь тухайн өнгийн чулуунд олон мянган жилээр хуримтлагдан тэр гаригийн энерги, нөлөөллийг өөртөө хүчтэй шингээдэг ажээ. Ингэснээр хувь хүний төөрөг зурлага дээрээс ямар гаригийн хүч сул байгаа, ямар гаригийн хүч их байгаа эдгээр нь хувь тавиланд ямар сөрөг нөлөө үзүүлэхийг тодорхойлон тухайн гаригсын чулуудын тусламжтайгаар асуудал проблемыг шийдвэрлэж болдог. Есөн гаригийн чулууд ба тэдгээрийн ач тусын талаар товч дурвал: Шар индранил(Бархасвадь гаригийн чулуу) – Бурханлаг мэдлэг, харилцаа, амжилт, ашиг орлого, алба карьер ахиц дэвшил, элбэг дэлбэг байдал Цэнхэр индранил (Санчир ) – Зөн совин, шийдвэр гаргах чадвар, амжилт, бурханлаг гэгээрэл Шүр(Ангараг) – Биемахбодийн болон сэтгэлийн хүч, биеийн ерөнхий чалх, амьдралын эрч хүч, дайчин чанар Бадмаараг(Нар)– Эрүүл мэндийн ерөнхий байдал, эд баялаг, хүч чадал, нэр төр, алдар суу Сувд(Сар) –Ухаан буюу сэтгэл санааны
Гудамжинд унасан архичинг хараад Гутлаа чирсэн гуйлгачинг тойроод Жижигхэн гартаа дүүгээ хөтлөөд Чичрэн зогсоо жаалхүүг өрөвдөөд Ажилдаа та ирдэг байх Автобус унаанд суудаг байх Ягтаа тулсан энэ нийгмийг Яаж өөрчлөе дөө гэж боддог ч байх Техник машин хөгжих тусам Тэрэг түрсэн нь улмаа хоцорно Дээл хувцас гоёжих тусам Тэрлэг нөмөрсөн нь холдоо тасарна Хөгжөөд байхад үлдээд байх юм Хөөе энэ чинь хөгжил мөн үү? Хөрөнгөлөг хүн төрөхийн хирээр Хөөрхий ядуус үржээ юм уу? Завтай хүн багасах тусам Зартай баян ихсэх мэтээ Зальтай хүн олшрох тусам Чанартай хүн хорогдох мэтээ Булингарт унасан энэ нийгмийг Тунгалаг болгох арга байна уу? Булай доройг хурдхан хөнгөлөх Дуулсан мэдсэн сураг байна уу? Яндангийн утаа, вандангийн бараагаар Ёндонгийн яриа, Гэндэнгийн уриагаар Ямбий, дүмбий энэ нийгмийг Яагаад ч өөрчлөх арга байхгүй Ад үзэгдсэн 19-р зуунд Аллага, таллага байхгүй байлаа Ард нь ард шиг, ноён нь ноён шиг Амар тайван оршдог байлаа Шашин суртлаар нүдийг нь боож Дажин үймээнийг хорьсон гэх юм
Намайг Бразилид номлол хийж явах үед тус нутгийн иргэд хий үзэгдэлтэй ихэд холбоотой байж тэднээс дэмжлэг туслалцаа авч зарим тохиолдолд бүр тэдний тусламжтайгаар өвчнөө ч илааршуулдаг тухай дуулсан билээ. Сүм маань өдөр бүр Кришнагийн Ухамсрын хөдөлгөөнийг сонирхохоор ирэх зочдын хөлд дарагдаастай. Зарим тохиолдолд зочидтой ярилцан, яагаад сүм дээр хүрэлцэн ирснийг тодруулахад Жорж намайг Харе Кришна сүм дээр очоод Бхагавад Гита (Бурханы Дуулал) анх айлдсан тэр байдлаараа номыг худалдан авч уншихыг зөвлөсөн юм гэдэг байв. Би дотроо ямар сүрхий бишрэлтэн бэ? Өдөр бүр л хэн нэгэнд номлол хийж, нааш нь илгээсэн байх юм гэж дотроо бодоод өнгөрлөө. Төд өдөлгүй Харинама (Бурханы нэрийг гудманд дуулах үйл ажиллагаа) эхлэх болж бид ч баяр баясалд автан байх үед 30 гаран Бхагавад Гита борлогдсон байхыг мэдээд би ихэд гайхав. Маргааш нь Харинамын үйл ажиллагааны үеэр ном худалдан авсан залуус сүм дээр ирж Харе Кришна Маха Мантра уншиж байхыг ажиглаад тэдний дунд байгсдын нэгнээс “Уучлаарай, өөрт чинь Жорж ном уншиж, сүмд ирэхийг зөвлөсөн үү ” гэж асуухад