Үндсэн Цэс
Ведийн зурхай
Нэвтрэх Хэсэг
Статистик
0
2
9
8
0
9
Users Today : 36
Users Yesterday : 48
Total Users : 29809
Views Today : 43
Views Yesterday : 56
Tām eva toṣayām āsa pitṛyeṇārthena yāvatā grāmyair manoramaiḥ kāmaiḥ prasīdeta yathā tathā [SB 6.1.64]. Тэр эмэгтэйг харсаны дараа тэрээр 24 цагийн турш түүнийг хүсэл дүүрэн бясалгаж байсан. Kāmais tais tair hṛta-jñānāḥ [Bg. 7.20]. Хүсэл тачаалд автах аваас тэрээр оюунаа гээдэг. Дэлхий тэр чигээрээ хүсэл тачаал дээр оршин тогтнож байна энэ бол материаллаг ертөнц. Яагаад гэвэл би чи бид бүгдээрээ шунал тачаалтай. Миний чиний хүсэл үл биелэх аваас чи – миний би – чиний дайсан болдог. Би чиний өсөн дэвжихийг харахгүй. Чи ч миний өсөлт хөгжлийг олж харахгүй. Энэ бол материаллаг ертөнц, атаа жөтөө, хүсэл тачаал. kāma, krodha, lobha, moha, mātsarya. Энэ бол материаллаг ертөнцийн үндэс суурь тэгээд тэрээр… тэрээр брахмана /нийгмийн оюунлаг давхарга бярман / болохоор бэлтгэгдэж байсан śamo, dama гэхдээ түүний замд шалгалт урган гарсан. Ямар шалгалт вэ? Бүсгүй хүнд дурлан татагдах тиймээс ведийн иргэншилд эмэгтэй хүнийг бурханлаг амьдрал дахь саад гэж үздэг байв. Нийгмийн бүтэц бүхлээрээ зай барих…. эмэгтэй хүнээс:.. чи энэ эмэгтэй хүн бол зүгээр л эмэгтэй хүн гэж боддоггүй. Эр хүн ч бас
Энэ үйл явдал 1972 онд биднийг санкиртан аялал хийх явцад Францад болсон билээ. Бид тосгонд ном түгээж байсан бөгөөд хаана буудаллах талаар төлөвөлсөн хийгээд мэдэх зүйл байсангүй. Нутгийн иргэд бидэнд, ууланд нэгэн сүм байдаг тухай хэлэв. Их орой болсон байлаа. Бид сүмийн үүдийг тогшин хоног төөрүүлэхийг гуйв. – Та бүхэн орж болноо. Гэхдээ та бүгд манай сүмийн бүх дүрэм журмыг баримтлах ёстой. Та бүхэн мах идэж болохгүй, мөрийтэй тоглож, мансууруулах зүйл хэрэглэхгүй байх, завхай зайдан явдал гаргахгүй байх ёстой. – Тун догь, асуудалгүй. Ингээд бидэнд өрөө гаргаж өглөө. Бид тэнд 2 ч долоо хоногийг өнгөрүүлэв. Тэнд амьдардаг хуврагууд маш хатуу дэг журамтай амьдардаг болохыг бид ажиглалаа. Тэд зөвхөн талх, шөл, алим л иднэ. Өглөөд ч, оройд ч. Хатуу байгаа биз. Бид өрөөндөө сабджи, халава, будаа, пакор, хуушуур, амтат будаа зэргийг хийдэг байлаа. Өглөө бүр. Түүнчлэн бид бид маш урам зоригтойгоор номоо ч түгээдэг байв. Бидэндтэй хооллохыг хийдийн хуврагуудаас хүсдэг байсан ч тэд тухай бүр, үгүй үгүй
Хүмүүсийн амьдралыг сайн сайхан, орлоготой, мөнгөтэй, дутагдах, гачигдах зүйлгүй байлгахын тулд үе, үеийн төр засаг хамаг л хүч боломж, анхаарал үйлчлэлээ хандуулж ирсэн. Үүний зэрэгцээ хэрэг зөрчил, хэрүүл маргаан, архидалт, алиа самуун явдалтай тэмцэхийн тулд байдаг л бүх хүч бололцоогоо дайчлан ажилласаар ирсэн, ажиллаж байгаа. Харин иймэрхүү байдлаар ажиллах нь ямаршуу үр дүнд хүрсэн талаар хэн нэгэн эерэг нааштай хариуг хэлэх болов уу даа. Дээр дурдсан нийгмийг өөрчлөх баялаг, чинээлэг, гэгээлэг суртахуунлаг байлгах зорилгын төлөө төр засаг асар их хэмжээний мөнгө зарлагаддаг. Энэ ажил тодорхой үр дүнд хүрдэг гэдгийг хэлж болох ч сэтгэлд хүрсэн тийм үр дүнг авч ирдэггүй. Аргацаасан, түр зуурын өнгөн төдий үр дүн. Түүнчлэн хүмүүс үр хүүхдүүдээ сайн сайхан амьдруулахын, мэдлэг боловсрол эзэмшүүлэхийн тулд гадны улс орнуудад илгээдэг ч энэ нь ирээдүйн материаллаг талын амьдралд нь сайн нөлөөтэй байж болох ч ёс суртахууны хүмүүжилд нь эерэг өөрчлөлтийг авч ирсэн нь цөөн бизээ. Тэгвэл олон мянган жилийн тэртээгээс дамжигдан ирсэн хүн төрөлхтний аугаа их