Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 2 9 8 2 4
Users Today : 14
Users Yesterday : 37
Total Users : 29824
Views Today : 16
Views Yesterday : 44
Хариг харамч болоод ямагт хар бодогч хүн нь Хэдий шадар янаг мөн боловч нэн бүү итгэ Хэтэрхий ихэст ч бол холын дайснаас Хишгийг нь идсэн дэргэдэх хүн хорлох нь олон бий. гэсэнтэй утга зохилдох үлгэр нь: Эрт цагт Варанасын оронд хүн явж үл болох нэгэн их зузаан ой моддын дотор Рүрү нэрт нэгэн бодисад гөрөөс байсан ажээ. Гэтэл нэгэн хүн их мөрөнд унаад урсаж машид их мэгдэн энэлэх дуугаар бархиран гасалж байхыг тэр гөрөөс үзээд ирж уснаас гаргав гэнэ. Тэр хүн машид баярлаж “Та миний амийг аварсан тул миний гэрт өөд бол. Би хүндлэл үйлдсүгэй” гэхэд Рүрү хэлсэн нь:” Хүний туршил өөр. Гөрөөсний туршил ч өөр тул миний тухай өөр хүнд бүү өгүүлэгтүн. Тэгвэл намайг хүндэлсэн болно” гээд ойдоо одов. Тэр цагт Варанасийн хааны их хатны зүүдэнд “Гайхамшигт сүр жавхлант нэг гөрөөс арслант ширээн дээр суугаад ном номлов” гэж зүүдэлсэнээ хаанд айлтгав. Хаан нь тийм гөрөөсийг үзсэн хүнд шан өгнө гэж зарласанд нөгөө хүн гөрөөсний
Ведийн соёлын номлогч багш Бурхан Адислалт А.Ч.Бхактивайбхава Свами Монгол оронд 2012 оны 11 сарын 30-наас 12 сарын 7 –н хүртэл айлчлах ба энэ айлчлалтай холбогдон ведийн соёлын лекц, семинар зохион байгуулагдана.   Олон нийтэд зориулсан лекц: 2012 оны 12 сарын  5ны 19:00 цагт 100 айлын замын уулзварын баруун талд байрлах Барилгын Их Дэлгүүрийн 4-р давхарт болно. (Хуучнаар Ампер хаусын байр). Та бүхнийг өргөнөөр хүрэлцэн ирж ведийн сонирхолтой лекцэнд суухыг урьж байна. Лекц үнэ төлбөргүй. Лекц семинарын явцад ведийн соёлын ном, сонин сэтгүүл, аудио, видео хуурцаг, СD гэх мэтийг худалдан авах боломжтой.   Харилцах утас: 99756136, 99786426, 98663058, 98657256, 98138298
Бурханы бүтээл олон хэмжээстэй. Доод буюу тамын гаригс, дунд гаригууд, дээд буюу тэнгэрийн гаригс, түүнчлэн бурханлаг ертөнц хэмээх гаригууд бий. Түүнчлэн олон тооны Эзэн Бурханы албатууд, элч нар байдаг. Энэ бодгалиуд нь биднээс илүү өндөр түвшний, нарийн мөн чанартай. Гэхдээ л тэд Бурхан биш. Энэ ангилал категорит ангел буюу сахиулсан тэнгэрүүд, дева буюу хагас бурхадууд орно.Тэднийг ерөнхийлөгчийг тойрсон тодорхой нэг салбарын үйл ажиллагааг хариуцсан сайд нарын танхимтай буюу яамтай адилтгаж болно. Яамны үйл ажиллагаа болон төр засгийн удирдлага болох ерөнхийлөгчийн үйл ажил хоёрын хооронд их ялгаа бий. Хагас бурхадууд буюу дева нар нь Эзэн Бурханы танхимын гишүүд юм. Тэд материйн ертөнцөд болж буй үйлийн байр байдлыг хянаж байдаг. Харин хүмүүс ихэнхидээ хагас бурхад эсвэл Бурханыг төлөөлж буй нэгнийг Дээд Бурхантай адилтган андуурах нь элбэг. Ангел буюу сахиулсан тэнгэрүүд нь хагас бурхадын адил мөн чанартай ч хагас бурхадаас ялгарах нэг онцлог нь тэд тодорхой “удирдах байр суурийг” эзэлдэггүй. Сахиулсан тэнгэрүүд ба хагас бурхадын талаар олон
Scroll to Top