Үндсэн Цэс
Ведийн зурхай
Нэвтрэх Хэсэг
Статистик
0
2
9
8
2
5
Users Today : 15
Users Yesterday : 37
Total Users : 29825
Views Today : 17
Views Yesterday : 44
Бархасвадь нь ариун гэгээнтэн, номын багш, багш, мэргэн ухаан, үр хүүхэд, ах, ахмадаа хүндэтгэх байдал болон хууль зүй, сэтгэл судлал, гүн ухаан, банкны салбарын үйл хэрэг зэргийг илэрхийлдэг. Бхригу мэргэний зурхайд Бархасвадь нь эмэгтэй хүний хувьд нөхрийг нь заадаг ба Ангараг эрэгтэй хүний хувьд эхнэрийг заана. Бархасвадь нь бурханлаг, буянлаг гариг юм. Тэрээр амьдралын хэм хэмнэл, амьдралын хууль, шударга үйл хэрэг, гүн ухаан, шашин, ёс суртахууны зарчмыг даган баримтлах зарчим зэргийг хайрладаг. Бархасвадь нь түүнчлэн үр хүүхэд ялангуяа эрэгтэй хүүхэд, тэдний эрүүл мэнд, боловсрол зэргийг илэрхийлдэг. Бархасвадь нь хүмүүнд үхэлгүй мөнхийн ба дээд “би”тэй холбогдох мэдрэмж зэргийг өгөх ба материаллаг үнэт зүйлсийн түр зуурын болохыг мэдрэх ойлгоц, бурханлагаар өсөн хөгжих хүсэл сонирхлыг хайрлана. Гэвч тэрээр мөн эд баялагийн байдал, гадаад ертөнцийн аз хийморь, эд баялаг, эрүүл мэнд, урам зориг, өөдрөг сэтгэлгээ зэргийг заана. Бархасвадь нь бүхий л төрлийн сэтгэлээр унах байдал буюу депрессийг даван туулах чадвартай. Буд гариг нь гадаад ертөнцийн өөрийгөө танин ухамсарлахуйг
Санчир гаригийг үнэлэх дүгнэх олон үзэл онолууд бий. Жишээ нь, Санчир бэрхшээл саад, сэтгэлээр унах байдал, гутрал, өтлөлт хөгшрөлт, өвчин эмгэг, үхэл хагацал, ядуурал зүдүүрэл, хагацал зовлонг өгдөг гэж тооцдог. Чухам үнэндээ Санчир нь олон тооны таатай сайн чанаруудыг өөртөө шингээсэн байдаг. Зарим тохиолдолд тэрээр бурханлаг өөрийгөө танин ухаарахуй, эд баялаг, бүх талын амжилт ололтыг хайрладаг. Ерөнхийдөө Санчир нь урт удаан хугацааны саад бэрхшээл, өвгөд хөгшид, зарц албат, нуралт сүйрэл, хуучин тогтолцоо зэргийг илэрхийлэн бэлэгдэнэ. Шөнө төрөгсдийн хувьд Санчир Нарыг орлодог. Өөрөөр хэлбэл эцэг гэх мэтийг. Хэрэв Нар нь язгууртан гарлыг, Ангараг нь дэглэм тогтоогч бол Санчир нь дэглэм тогтоогч болж хувирна. Санчир Ангарагтай нэгдэн оршиж байх аваас тэрээр металлтай холбогдолтой мэргэжлийг хайрлана. Сугартай хамт оршиж байх аваас зураач, Будтай хамт оршиж байх аваас уран барималч гэх зэрэг мэргэжлийг хайрлана. Санчирын үр дүнгийн бодит дүр зургийг мэдэхийн тулд нилээд өргөн цар хүрээний мэдлэгтэй, гүн гүнзгий сэтгэлгээтэй байх хэрэгтэй. Санчир бол хамгийн чухал гаригсын нэг
РАХУ Рахуг сүүдрийн гариг гэдэг ба Раху болон Кету гаригийг энэтхэг зурхайд лууны сүүл ба толгой гэж ч нэрлэнэ. Тэрээр Санчиртай адил сөрөг нөлөөтэй гэж тооцогддог. Харин чухамдаа зурхайч хүн Рахугийн эерэг талыг харах ёстой. Раху нь эцгийн эцэг, эх, хөгшид настнууд, бэлэвсэн эмэгтэй, өвчтэй хүмүүс, цахилгаан, эвлэрэшгүй байдал, харийн улс орны иргэд, импорт, шинэ техник, далд нууцлаг чадвар зэргийг хариуцан удирддаг. Амьтдаас тэрээр чоно, илжиг, шумуул зэргийг хариуцна. Рахугийн удирдах тэнгэр Дурга деви юм. Раху гариг нь ямар нэг физик дүрс хэлбэргүй болохоор материаллаг дуран авайнд үл өртөнө. Тийм ч учраас Рахугийн гаралтай өвчин эмгэг нь оношлоход хүнд хэцүү өвчнийг үүсгэдэг. Эрт дээр цагт Дээд Бурхан Мохини Мурти сахиулсан тэнгэрүүдэд рашаан тарааж байх үед асурын буюу чөтгөрийн багш Шукрачарийн ойрын шавь зальт Сварбхану нэрт асур сахиулсан тэнгэрийн дүрд хувилан, хувцсыг нь өмсөн тэдний дунд буюу Сар, Нар хоёрын дунд суусан байдаг. Үүнийг мэдсэн Сурьяа буюу Нарны бурхан энэ мэдээллийг Чандра, Сарны бурханд хэлэхэд