Үндсэн Цэс
Ведийн зурхай
Нэвтрэх Хэсэг
Статистик
0
2
9
8
3
2
Users Today : 22
Users Yesterday : 37
Total Users : 29832
Views Today : 29
Views Yesterday : 44
Сатсварупа Даса Госвами Соёл иргэншил үүсэн бий болсон цагаас хүн төрөлхтөн байгаль дэлхийтэй зохисгүй харьцаж байна. Өөрсдийгөө энэ дэлхийн эздэд тооцож, ямар нэгэн хорио цээргүй, өөрсдийн мэдрэхүйд таашаал эдлүүлэхийн төлөө ирээдүйд юу үлдэх тухай бодолгүй байгалын баялгыг ашигладаг. Ан амьтад мөхөж, гол мөрд ширгэж, агаар бохирдол өдөр ирэх тусам ихсэж байна. Энэ зөвхөн хүмүүс бидний буруу үйл ажиллагаатай холбоотой. Шри Ишопанишадад хүнийг байгальтай хэрхэн харилцах талаар сургасан байдаг. “Амьд болон амьд бус бүх зүйлс орчлон ертөнцийг хянагч Бурханы өмч. Иймээс хүн бүр өөрийн хэрэгцээсээ илүү ихийг авахгүй байж хэнд харьялагддаг гэдгийг мэдэх хэрэгтэй. ”. Энэ философи нь зөвхөн хувь хүн төдийгүй засгийн газарт ч хамаарна. Шрила Прабхупада нэг шүлэгт хийсэн тайлбартаа хэрвээ улс орон байгалийн нөөцийг зохист хэмжээнээс илүү хэрэглэж , бүхий л нөөц Бүхний Дээд Бурханд харьяалагддаг гэдгийг үл хэрэгсэх аваас дэлхийд энх тайван оршин тогтнохгүй энэ нь яг л хулгай хийхтэй адил агаад байгалийн хуулиар шийтгэгдэх болно гэсэн байдаг. Энэ шийтгэл нь асар хүнд цөмийн зэвсэг болон
Бид сүнстэй энэ махан бие бус. Бид харин махан биетэй сүнснүүд. Сүнсэнд оршин амьдрахад энэ махан бие хэрэггүй. Сүнсгүй биеийг цогцос гэдэг. Сүнс нь ухаан, оюун ухаан, мэдрэхүйг агуулах жинхэнэ бодгаль. Сүнс хэзээ ч үхдэггүй, хэзээ ч хөгширдөггүй, байнгад бие даасан байдлаа хадгалагч. Сүнс бол бурханлаг. Бурханлаг гэдэг нь төгс оюун ухаантайгаас гадна мөнхийн аз жаргалтай байхыг хэлдэг. Бидний бурханлаг шинж тэмдэг, мөн чанартай үл нийцэх учраас бид үхэл, уй гашуу, түгшүүр зэрэгт дургүй. Сүнсний мөнхийн үйл нь Бүхний дээд бодгальд үйлчлэн зүтгэх үйл . Магадгүй үүнийг хийхийг хүсэхгүй байж болох ч үүнээс өөр ямар ч зүйл бидэнд дотоод ханамжийг өгөхгүй. Бидний сүнсний хэрэгцээ бол хэн нэгэн, ямар нэгэн зүйлд үйлчлэн зүтгэх. Бидэнд хүсэл болон эрх чөлөө байдаг иймээс нэг бол Бурханд/Кришнад/ үйлчлэх эсхүл өөрдийгөө бүхний дээд хэмээн бодож түр зуурын хуурмаг /бурханлаг бус/ ертөнцөд үлдэх 2 сонголт бий. Хий хуурмаг амьдрал хэзээ ч бурханлаг аз жаргалыг бэлэглэхгүй. Гэвч түр зуурын энэ материаллаг ертөнцөөс их зүйл хүлээх сүнснүүд олон. Энэ
Рагхунатха дас Госвами 1 Раса валита-мригакши-маули-маникйа-лакшмих Прамудита-мураваири-према-вапи-марали Враджа-вара-вришабханох пунйа-гирвана-валли Снапайату ниджа-дасйе радхика мам када ну Марлын нүдэт сайхан охидон титмийн гэрэл цацарсан сувд нь болсон Машид хөгжилтэй Бурхан Кришнын хайрын нууранд хөвөх хун нь болсон Вражийн эрхэм хаан Вришабханугийн тэнгэрийн орны ороонго болсон Гайхамшигт үзэсгэлэнт Шри Радхика намайг хэдийд Өөрт нь зүтгэх боломжийг олгох вэ? 2 Спхурад-аруна-дукула-дйотитодйан-нитамба Стхалам абхи вара-кинчи-ласйам улласайанти Куча-каласа-виласа-спхита-мукта-сара-шрих Снапайату ниджа-дасйе радхика мам када ну Ташаан дахь гэрэл цацарсан улаан өнгийн торгон дахь Дангинасан дуутай хонхнууд нь бүжиглэхийг ятган өдөөнө Энгэр түлхүү цээжиндээ хэлхээтэй сувдан зүүлттэй Эрхэм үзэсгэлэнт Шри Радхика намайг хэдийд Өөрт нь зүтгэх боломжийг олгох вэ? 3 Сарасиджа-вара-гарбхакхарва-кантих самудйат Тарунима-гханасарашлишта-каишора-сидхух Дара-викасита-хасйа-сйанди-бимбадхарагра Снапайату ниджа-дасйе радхика мам када ну Үнэн том бадамлянхуа цэцгийн цоморлиг шиг Үнэр тансаг залуу насны тост рашаан шиг Улаахан бимбын уруулаараа зөөлнөөр инээмсэглэн байх Уран гоолиг Шри Радхика намайг хэдийд Өөрт нь зүтгэх боломжийг олгох вэ? 4 Ати-чатулатарам там канантар милантам Враджа-нрипати-кумарам викшйа