Үндсэн Цэс
Ведийн зурхай
Нэвтрэх Хэсэг
Статистик
0
2
9
8
3
6
Users Today : 26
Users Yesterday : 37
Total Users : 29836
Views Today : 36
Views Yesterday : 44
1973 оны арван хоёр сарын 7. Лос-Анжелес орчмын Номхон далайн эрэг. Шрила Прабхупадаг доктор Сингх, доктор Вольф-Ротткей болон өөр нэгэн шавь дагалдан явна. Бурханыг харж чадах нүд Шавь: Сүүлийн зуун тавин жил барууны шашин судлаачдын гол асуудлуудын нэг нь оюун ухаан болон итгэлийн хоорондох холбооны асуудал байлаа. Тэд оюун ухааны тусламжтайгаар итгэлийг ойлгохыг оролдож байсан ч эргэцүүлэн бодох чадвар хийгээд итгэл хоёр нь хэрхэн холбогдсоныг тогтоож чадаагүй. Зарим нэгд нь Бурханд итгэх итгэл бий ч эргэцүүлэл нь тэдэнд Бурхан байхгүй гэж хэлээд байдаг. Жишээ нь, биднийг прасад өргөж байхад зөвхөн итгэл л биднийг Бурхан түүнийг хүлээж авч байна гэж бодуулдаг гэж хэлж байсан. Учир нь гэвэл бид Түүнийг харж чадахгүй. Шрила Прабхупада: Тэд Түүнийг харж чадахгүй ч харин би чадна. Би Бурханыг харж байна. Ийм учраас Түүнд прасад өргөж байна. Тэд Түүнийг харж чадахгүй учраас над дээр ирж нүдээ нээлгэх хэрэгтэй. Тэд нүдэнд нь цагаа унасны улмаас сохорсон. Ийм учраас би тэдэнд мэс засал хийх ёстой. Ингэснээр
1973 оны арван хоёр сарын 10. Лос-Анжелес орчмын Номхон далайн эрэг. Шрила Прабхупадаг доктор Сингх, Хридйаананда дас Госвами болон өөр бусад шавь нар дагалдан явна. “Бүхний Дээд” гэдэг нь юу гэсэн утгатай вэ? Шрила Прабхупада:Материаллаг ертөнцөд дээд байр суурийг эзэлнэ гэж юу гэсэн үг вэ? Яагаад та нар ерөнхийлөгч Никсоныг танай улсын хамгийн гол хүн гэж тооцож байна вэ? Д-р Сингх: Яагаад гэвэл тэр тодорхой эрх мэдэл, нөлөөтэй. Шрила Прабхупада: Тиймээ. Яагаад түүний байр суурь улс оронд хамгийн өндөр байдаг вэ? Яагаад гэвэл засаг төрд үйлчлэн зүтгэгчдээс нэгт байдаг болохоор тэрээр хамгийн өндөр цалин пүнлүү авдаг бөгөөд түүнд хамгийн шилдэг сайн нөхцөл байдлыг олгодог ба түүний тушаал эцсийн шийд байдаг. Д-р Сингх: Тэрээр бусдыг итгүүлэн үнэмшүүлэх чадвартай. Шрила Прабхупада:Үгүй. Та түүнтэй санал нэгдэхгүй байж болно. Гэвч тэрээр дээд байр суурийг эзэлдэг болохоор та түүний тушаал зааврыг биелүүлэх ёстой. Ийм байр суурийг тэр эзэлж байдаг. Энэ нь та түүнийг нэр хүндтэй эх үүсвэр гэж хүлээн зөвшөөрөх эсэхээс үл хамаарна.
Юдхиштхира Махаража айлтгасан нь: Ай Мадхусудана минь ээ, Ашвина (9-10) сарын гэрэлтэй хоёр долоо хоногийн экадашийг юу гэж нэрлэдэг вэ? Намайг өршөөн соёрхож энэ тухай айлдаж хайрлана уу. Бүхний Дээд Бурхан, Шри Кришна хариу айлдсан нь: Ай хаан минь ээ, Би чамд бүх нүглийг ариусган зайлуулдаг Пашанкуша экадашийн яруу алдрын талаар айлдъя. Энэ өдөр, хүн бүр бадамлянхуа цэцэг лугаа хүйстэй Бурхан Падманабхад зохих журам дүрмийн дагуу бишрэл хүндэтгэлээ илэрхийлэн мөргөх ёстой. Тэгснээр тэр тэнгэрийн орны хүссэн бүхий л таашаал ханамждаа хүрэх бөгөөд эцэст нь ангижралыг олно. Гаруда дээр залран байгаа Шри Вишнуд гүн хүндэтгэл бишрэлээ илэрхийлснээр л урт удаан хугацааны туршид тэвчил наманчлал үйлдэх болон мэдрэхүйгээ бүрэн эзэмдэн захирсанаар хүрч болох тийм ач тусыг хүртэж болно. Хүн маш их нүгэлтэй байсан ч бүх нүглийг арилган зайлуулагч Хари Бурханд зүтгэснээр тамд унахаас зайлж чадна. Тиртхад аялан мөргөл үйлдсэнээр хүрч болох ач тусыг Бурхан Вишнугийн ариун гэгээн нэр алдрыг магтан дуулснаар хүртдэг. Ариун гэгээн нэр алдар- Рама, Вишну, Жанардана болон