Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 2 9 8 5 0
Users Today : 14
Users Yesterday : 26
Total Users : 29850
Views Today : 16
Views Yesterday : 36
(Бурханы тухай бодгаль бус үзлээс бодгальд үзэлд шилжсэн нэгэнтэй уулзаад төрсөн эргэцүүлэл)             Саяхан Кришнагийн ухамсрын хөдөлгөөний номлогч номын багш Бхактивайбхава Свами Махаражийн Монголд айлчлан ирэх үеэр олон олон сэтгэлд хоногшим сайхан үйл явдлууд болж өнгөрсөн билээ. Түүний айлдсан лекцүүд, киртан дуулал бидний сэтгэлд хэсэгтээ л урам зориг өгөх хүч болох бизээ.  Харин эдгээрээс гадна Гуру Махаражийн лекцэнд сууж байсан, өөрийн олон жил замнаж байсан  бурханлаг эрэл хайгуулын чиг замаа өөрчилсөн нэгэн эмэгтэйтэй би таарсан юм. Тэр эмэгтэй 8-9 жилийн туршид майавадийн гүн ухаан буюу Бурханы бодгаль бус үзлийг дагагчдын эгнээнд тууштай явж байжээ. Энэ хугацаанд олсон тэр зам мөрдөө түүний зүрх сэтгэл нэг л ханаж өгөхгүй байв. Эгэл жирийн материаллаг амьдралын зам мөрийг хөөснөөс илүү дээр байсан нь мэдээж хэрэг л дээ. Гэхдээ л нэг юм дутуу санагдсаар байлаа. Монгол дахь имперсоналист буюу майавадийн гүн ухаан нь янз бүрийн л нэр хаягтай. Гэвч эдгээрийн цаана нуугдах дүр төрх нь ердөө нэг. Энэ нь Бурханы бодгаль
Шри Нрисимхадев Бхагаван ки Жайа. Нэгэн удаа Бурхан Нрисимхадевд мөргөх энгийн нэгэн мөргөлийн үеэр сүмийн пужари(Шүтээнд мөргөл үйлдэгч, тусгай үйлчлэгч) Түүнд зүүсэн цэцгэн эрхинээс нэгэн цэцэг унахыг ажиглажээ. Пужари ч тэнд байгсдаас хэн нэг нь Бурхан Нрисимхадевд онцгой залбирал өргөсөн эсэх тухай асуув.  Нүдэндээ нулимстай нэгэн эмэгтэй дөхөн ирээд, хэлсэн нь: “Охин маань таван жилийн өмнө нөхөрт гарсан юм. Харин түүнээс минь хүүхэд гардаггүй. Хадмын талын төрөл төрөгсөд үүнийг их тааламжгүй зүйл гэж тооцоод байгаа. Би Нрисимхадевд хандаж, Тэрээр охины маань энэ хүнд нөхцөл байдлаас гарахад нь туслаасай гэж залбирсан юм” гэв. Пужари: “Таны залбирлыг хүлээж авчээ. Нотолгоо нь Нрисимхадевын цэцгэн эрхинээс унасан цэцэг. Энэ цэцгийг авч яваад, хадгал. Мөн та энэ цэцгийг усанд хийж хутгаад, тэр усаа охиндоо өгөөрэй” хэмээн хариулжээ. Матажи ч явж одсон ба пужари энэ үйл явдлыг мартаж орхисон байна. Жилийн дараа нөгөө матажи өөрийн охин, хүргэн, шинэ төрсөн хүүхэдтэйгээ Нрисимхадвеыг харан инээмсэглэсээр хүрч ирэв. Жаргал гийсэн эмээ пужарид жилийн өмнө өргөж
1973 оны дөрвөн сарын 18. Лос-Анжелес хотын Чевиот-Хиллз цэцэрлэг Шрила Прабхупадаг доктор Тудам Дамодар Сингх, Карандхара дас адхикари, Брахмананда Свами, өөр бусад шавь нар дагалдан явна. Өөр бусад гариг дээрхи амьдрал Шрила Прабхупада: Нар, Саран дээр ч амьд оршнолууд байдаг. Энэ талаархи эрдэмтдийн санаа бодол ямар вэ? Доктор Сингх: Тэнд амьдрал үгүй гэж тэд ярьдаг. Доктор Сингх: Саран дээр амьдрал байхгүй гэж тэд ярьдаг. Учир нь тэнд түүнийг олоогүй юм. Шрила Прабхупада: Тэд яагаад үүнд итгэнэ вэ? Сар нь тоосоор бүрхэгдсэн байдаг. Тэгэхээр тэр ч байтугай энэ тооснуудад ч амьд бодгалиуд амьдарч чадна. Ямар ч агаар мандал амьдрахад тохиромжтой. Ямар ч. Ийм учраас Ведүүдэд амьд оршнолуудыг сарва-гатах гэж нэрлэсэн байдаг. Энэ нь “ямар ч нөхцөлд орших” гэсэн утгатай. Амьд оршнол нь материаллаг бус. Тэрээр материаллаг биед оршдог ч харин тэр өөрөө материаллаг бус. Гэвч харин бид янз бүрийн агаар мандлын тухай ярьж байгаа тохиолдолд энэ нь янз бүрийн нөхцөл байдлын тухай яринаа гэсэн үг.  Карандхара: Сарны агаар мандал нь амьдрахад тохиромжгүй тэд
Scroll to Top