Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 2 9 8 5 0
Users Today : 14
Users Yesterday : 26
Total Users : 29850
Views Today : 16
Views Yesterday : 36
Нэгэн удаа өглөө эрт Сиддхасварупа дас Шрила Прабхупада дээр, гартаа “Иисус Кришнаг хайрлаж байсан, Кришна Иисусыг хайрлаж байсан” гэсэн нэртэй ном барьсаар орж ирэв. Түүнд энэ номын тухай тэрээр ямаршуу бодолтой байгааг мэдэх нь их сонин байлаа. Номонд Кришнагийн ухамсрын ерөнхий дүр байдал, христ шүтлэгтэнгүүд тэдний эерэг байр суурийн тухай  гаргасан болох нь номын нэрнээс нь ажиглагдаж байлаа. Номыг эргүүлж тойруулж хараад Шрила Прабхупада: Чи энэ номондоо мах идэхийн тухай юу ч өгүүлээгүй байна. Тэд махыг нь идэхийн тулд үхэр алдаг. Яагаад чи энэ сэдвийг хөндсөнгүй вэ? Христос “Бүү ал” гэж сургасан байдаг. Харин чи үүнийг номондоо хөндөлгүй орхиж. Энэ бол хамгийн чухал сэдэв. Христос: “Бүү ал” гэж хэлсэн. Гэтэд тэд алсаар байдаг. Шрила Прабхупада сэтгэл нэн ханамжгүй байлаа. Тэрээр цааш нь тайлбарлахдаа: Хэрэв хүн Христийг үнэхээр л хайрладаг юм бол тэрээр амьтны амь хорооход оролцохгүй байх ёстой. Би христ шүтлэгтэнгүүдээс “Иисус Эзэн “бүү ал” гэсэн байхад та нар яагаад ална вэ? ” гэж асуухад
Вишнужана Свамигийн тухай өгүүлэх нь Вайяасаки даса (04-16-08) Лос-Анжелесийн төв уруу хөдлөхөөр Сэвэнт энд Броудвэй дэхь Буллокийн их дэлгүүрийн өмнө зогсож буй бүхээгтэй тэрэг уруу хүн бүр л урам зоригтойгоор орж байх юм. Очих газар нь бохир, хүн ихтэй, тийм сайхан биш ч Лос-Анжелес дахь шашны бүлгүүдийн хувьд хүмүүст өөрсдийгөө танин мэдүүлэхээр очдог газар юм. Чин бишрэлтнүүд булангийн автобусны зогсоолын ойролцоох гудамжны дагуу зогсоход Вишнужана киртан эхлэхээс өмнөх гуру-пранама мантраг аялан нэгэн хэмнэлээр тамбураа татаж эхэллээ. Чин бишрэлтэнгүүд хариуд нь мөн магтан дуулж, зарим нь дунгийн хясаандаа задгай мөнгө цуглуулж эхлэв. Удалгүй уг нь бол завгүй хөлхөж байдаг Лос-Анжелесийн хотын төвийн дэлгүүр хэсэгчдийн анхаарлыг туйлын бахдалтай дуулал, бүжиг татаж эхлэв. Мянга мянган хүмүүс Бурхан Кришнагийн Ариун Нэрийг сонссоноор үр шимийг нь хүртэнэ. Вишнужана тамбураа тоглон уянгалуулан дуулж, урагш хойш найгах нь чин бишрэлтнүүдэд түүний Нарада Муни сүмдээ трансцендентал винагаа тоглон байсан дүрийг нь санагдуулна. Хажуугаар явах хүмүүс түүнд сэтгэл татагдан зогсож, үзэхэд чин бишрэлтнүүд тэдэнд “Бурхан Зүг Буцахуй” сэтгүүлээ
Бурханы адислалт А.Ч.Бхактиведанта Свами Прабхупада     Америкийн эргийг чиглэн Атлантын далайг гатлан явж буй хөлөг онгоцны тавцан дээр 1965 оны есдүгээр сарын 10-ны баасан гаригт Шрила Прабхупада өөрийн өдрийн тэмдэглэлдээ ийм нэгэн зурвасыг бичиж үлдээжээ: “Өнөөдөр хөлөг онгоц давлагаанд хөдлөн ганхсангүй. Бие маань арай дээрдэж байгаа бололтой. Гэвч би Вриндавантай мөн миний Эзэн Шри Говинда, Гопинатха, Радха-Дамодартай  хагацан салахуйн шаналлыг амсаж байна. Миний цорын ганц тайвшрал бол “Чайтанья-чаритамрита” бөгөөд түүнийг уншиж би Бурхан Чайтаньягийн лилагийн ариун рашаанаар цэнгэн жаргана. Би зөвхөн Шри Бхактисиддханта Сарасватийн хүсэлтийг биелүүлэхээр Бхаратабхумиг орхин одном. Түүний хүсэлтэнд Бурхан Чайтаньягийн таалал илрэлээ олсон билээ. Байвал зохихуйц чанаруудын сүүдэр ч үгүй би Бурханы Адислалт Түүний заавар тушаалыг биелүүлэхээр аз сорин явж байна. Вриндаванаас алсад оршин ахуйдаа би зөвхөн Түүний өршөөлд найдан байгаа билээ”. Гурван өдрийн дараагаар яг л энэ мэт цэвэр чин бишрэл сүсэгтэйгээр Шрила Прабхупада дараахь залбирлыг бичжээ: (дахилт)    Ай ах дүү нар минь ээ, та бүхэнд шударга үнэнийг хэлье: Шримати Радхарани танд сэтгэл ханамжтай
Scroll to Top