Үндсэн Цэс
Ведийн зурхай
Нэвтрэх Хэсэг
Статистик
0
2
9
8
5
7
Users Today : 21
Users Yesterday : 26
Total Users : 29857
Views Today : 26
Views Yesterday : 36
Доор PDF файл байдлаар татаж авах хаяг байна. Хэмжээ нь 1,3MB. Чин бишрэлийн үйлчлэл зүтгэлийн рашаан (Нэгдүгээр хэсэг) Вриндаванагийн зургаан Госвамид өргөсөн залбирал нана-шастра-вичаранаика-нипунау сад-дхарма-самстхапакау локанам хита-каринау трибхуване манйау шаранйакарау радха-кришна-падаравинда-бхаджананандена матталикау ванде рупа-санатанау рагху-йугау шри джива гопалакау “Зургаан Госвами— Шри Санатана Госвами, Шри Рупа Госвами, Шри Рагхунатха Бхатта Госвами, Шри Рагхунатха даса Госвами, Шри Джива Госвами болон Шри Гопала Бхатта Госвами нарын өмнө бишрэл хүндэтгэлээ илэрхийлэн мөргөнөм би. Тэд бүхий л хүмүүсийн сайн сайхан байдал, ач тусын төлөөнөө шашны мөнхийн зарчмуудыг тогтоох гэж бүхий л ариун гэгээн бичээсүүдийг маш нарийн тодорхойгоор судалсан билээ. Энэ учраас тэдний алдар цуу нь бүхий л гурван ертөнц даяар түгэн тархсан бөгөөд тэд үргэлжид гопи нарын зан төлөвт автан умбадаг хийгээд Радха болон Кришнагийн трансцендент хайрын албанд үйлчлэн зүтгэж байдаг учраас бид тэднээс аврал ивээлийг эрэх ёстой.” Өмнөх үг “Чин бишрэлийн рашаан” бол Шрила Рупа Госвами Прабхупадагийн санскрит хэл дээр бичсэн Бхакти-расамрита-синдху номын хураангуйлал юм. Шрила Рупа Госвами бол Бурхан Чаитанйа Махапрабхугийн шууд шавь
Абхай Чаран (Бурханы адислалт А.Ч.Бхактиведанта Свами Прабхупада) нь 1896 онд Энэтхэгийн Калькутта хотод Гоур Мохан нэрт вайшья буюу худалдаачны гэр бүлд төрсөн. Энэтхэгт даган баримталдаг уламжлал ёсоор түүнийг төрмөгц нь эцэг, эх нь гэртээ ведийн зурхайчийг урин залж хүүхдийнхээ төөрөг зурлагыг асуусан байдаг. Зурхайч хүүгийн хувь төөргийг үзээд “дал гарсан насандаа алс далайг гатлан туулж, аугаа их шашин соёлын номлогч болох бөгөөд зуун найман сүм хийдийг дэлхий даяар нээх болно” хэмээн зөгнөсөн. Эцэг нь вайшнав хүн байсан тул тэр бага наснаасаа л ведийн соёл бурханлаг ухамсрын зам мөрөөр замнаж эхлэсэн байна. 1922 онд тэрээр оюутан байх үедээ тухайн үедээ Арслан Гуру гэж нэрлэгддэг байсан Бхактисиддханта Сарасвати Тхакуртай уулзан учрах аз тохиожээ. Анхны энэ уулзалтан дээр л Бхактисиддханта Сарасвати Тхакур түүнийг англи хэл дээр Бурхан Шри Чаитаньягийн сургаалыг дэлхий нийтэд түгээн дэлгэрүүлэх хэрэгтэй юм гэж хэлсэн байдаг. Энэ ч ёсоор тэрээр гэр бүлтэй болсныхоо дараагаар “Back to Godhead” буюу “Бурхан зүгт буцахуй” сэтгүүлийг гаргаж эхлэжээ. Тэрээр үнэхээр зөгнөл ёсоор
“Алтан эриний гэгээ” сонины шинэ дугаар хэвлэгдэн гарлаа. Та сониноо сонин борлуулах цэгүүдээс болон 11-р хороололд байрлах ведийн цагаан хоолны Говинда кафегаас (Хэвлэлийн хүрээлэнгийн урд талд) худалдан авч уншиж болно. Мөн манай нийтийн хэвлэл захиалгад орсон бөгөөд та бүхэн сониноо Монгол Шуудангийн 109011 индексээр захиалан уншаарай.