Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 2 9 8 6 2
Users Today : 26
Users Yesterday : 26
Total Users : 29862
Views Today : 33
Views Yesterday : 36
Хэдийгээр энэ сэдэв өргөн утга агуулагатай ч жинхэнэ, үнэнч, сайн шавь байхад  шаардлагатай хэдэн чадварыг дурдья. Бид гуру гэхэд өөрсдийн Дикша гуругийнхээ тухай бодож байдаг үнэндээ бол Дикша гуругээс гадна Шикша, Ватма прадакша болон зүрхэн дэх гуру гэх мэт олон гуру байдаг. Одоо дикша гурутэй хэрхэн харилцах тухай авч үзэцгээе. Жинхэнэ шавь болоход бидэнд олон чадварууд хэрэгтэй байдаг ч доор дурдах чадварууд нь хамгийн гол чухал чадварууд юм. Гор Говинда Свами Махараж “Гуру вандана” хэмээх номондоо Жинхэнэ Сад Гуруг олох нь Жинхэнэ шавь Сад шишаг олохтой адил бэрх зүйл хэмээн дурдсан байдаг. Үүнээс харахад жинхэнэ шавь болох нь тийм ч хямд төсөр  зүйл биш юм. Бид энэ талаар хэт өнгөцхөн , гадна талаас нь харж байдаг. Пранамантраг хэсэг хугацаанд уншаад, дараа нь Дикша Гуругээ олоод л шавь болчихно хэмээн бодож байдаг. Гэвч шавь болоход эдгээр зүйлс нь хангалтгүй, үүнээс чухал зүйлс байдаг . Рупа Госвами махараж : Хүн бүрт чин бишрэлээр үйлчлэн зүтгэхэд шаарлагатай чанар түүний дотор байдаг.
Nrasimha Ki Jay … Чин бишрэлтэнгүүдэд хамгаалалт хэрэгтэй. Учир нь гэвэл энэ ертөнц дайсагнасан сүнсүүдээр дүүрэн билээ. Брахмагаас эхлээд адгийн доод шоргоолж хүртэл Бурханаас үл хамааралтай байхыг хүсдэг. Ийм учраас Кришнагийн ухамсрыг номлоно гэдэг тийм ч амар бус. Нэгэн удаа Парижид бид гудамжны харинам хийчихээд буцаж ирээд байтал Шрила Прабхупада биднийг өрөөндөө дуудав. Тэрээр бидний гудамжинд хийж байгаа номлолын тухай асуусан бөгөөд би нэгэн эмэгтэй бидний группыг их эсэргүүцэж байсан ба чихээ хоёр гараараа таглаж байсныг хэлэв. Шрила Прабхупада энэ үед намайг ямар үйлдэл хийснийг асуухад нь би ямар ч онцгой үйлдэл хийгээгүй гэдгээ хэлсэн. Тэрээр инээж, түүний гарыг нь чихэн дээрээс нь аваад чих рүү нь чангаар ариун нэрийг дуулах хэрэгтэй байсан юм гэв. Тэгээд өнөөдрийн санкиртан их амаргүй хүнд байлаа гэж намайг хэлэхэд Шрила Прабхупада урагш тонгойж ирээд: “Харин би хэзээ нэгэнтээ номлол хийх нь амархан гэж хэлсэн билүү?” гэж их нухацтайгаар асууж билээ. Номлогч хүн гарцаа байхгүй эсэргүүцэлтэй тулгарна. Саяхан даа,
Зовлон шаналал болон түгшүүр зовиураас ангижран аз жаргалд хүрэхийг хүсэн байгаа  хэн бүхний хувьд  бясалгал нь   маш чухал үйл   мөн болой.  Бясалгал гэдэг нь  “ухаан санааны төвлөрөл” гэсэн утгатай бөгөөд  ийнхүү төвлөрөхөд   тодорхой нэгэн объект буюу тусагдахуун байх ёстой.  Ухааныг эзэмдсэн  өдөр тутмын  түгшүүр зовиураас ангижран салахын тулд  хүн материаллаг түвшингээс дээшлэн гарч  трансценденталь, бурханлаг түвшинд  батжин бэхжихийг  хичээх хэрэгтэй. Бурханы ариун гэгээн нэр алдруудыг давтан хэлж,   Түүнтэй  ийнхүү харьцсанаар  үүнийг хийж болмой.             Төрөл бүрийн судруудад батлан өгүүлсэнчлэн, Бурхан:  Кришна, Рама, Иегова, Аллах, Будда  зэрэг болон өөр олон нэр алдартай. Бурханы нэр алдрыг давтан хэлж дуудах нь ариусгах нөлөө үзүүлдэг  бөгөөд хүнийг материаллаг түвшингөөс бурханлаг түвшинд дээшлэн хүрэхэд ач тус болдог. Энэтхэг оронд мянга, мянган жилийн туршид Бурханы ариун гэгээн нэр алдруудыг  мантра байдлаар давтан хэлж байна. Санскрит хэлээр мана гэдэг нь “ухаан”, харин  трайа гэдэг  үг нь “ангижрал” гэсэн утгыг илэрхийлдэг.  Иймд, мантра нь  бидний  ухааныг  түгшүүр зовиураас ангижруулдаг транценденталь дуу авианы  зохицол болох ажгуу.             Ведийн ном судруудад  нэгэн мантраг маха-мантра (их мантра) гэж нэрлэдэг болой. Кали-сантарана-упанишадад, түүнийг  бүрдүүлсэн арван зургаан үгс  Харе Кришна, Харе Кришна, Кришна Кришна, Харе  Харе/ Харе Рама, Харе Рама, Рама Рама, Харе, Харе  нь бидний амьдран байгаа  хэрүүл тэмцэл, аюул
Scroll to Top