Үндсэн Цэс
Ведийн зурхай
Нэвтрэх Хэсэг
Статистик
0
2
9
8
6
2
Users Today : 26
Users Yesterday : 26
Total Users : 29862
Views Today : 35
Views Yesterday : 36
Вишнужана Свамигийн тухай өгүүлэх нь Вайяасаки даса (04-16-08) Лос-Анжелесийн төв уруу хөдлөхөөр Сэвэнт энд Броудвэй дэхь Буллокийн их дэлгүүрийн өмнө зогсож буй бүхээгтэй тэрэг уруу хүн бүр л урам зоригтойгоор орж байх юм. Очих газар нь бохир, хүн ихтэй, тийм сайхан биш ч Лос-Анжелес дахь шашны бүлгүүдийн хувьд хүмүүст өөрсдийгөө танин мэдүүлэхээр очдог газар юм. Чин бишрэлтнүүд булангийн автобусны зогсоолын ойролцоох гудамжны дагуу зогсоход Вишнужана киртан эхлэхээс өмнөх гуру-пранама мантраг аялан нэгэн хэмнэлээр тамбураа татаж эхэллээ. Чин бишрэлтэнгүүд хариуд нь мөн магтан дуулж, зарим нь дунгийн хясаандаа задгай мөнгө цуглуулж эхлэв. Удалгүй уг нь бол завгүй хөлхөж байдаг Лос-Анжелесийн хотын төвийн дэлгүүр хэсэгчдийн анхаарлыг туйлын бахдалтай дуулал, бүжиг татаж эхлэв. Мянга мянган хүмүүс Бурхан Кришнагийн Ариун Нэрийг сонссоноор үр шимийг нь хүртэнэ. Вишнужана тамбураа тоглон уянгалуулан дуулж, урагш хойш найгах нь чин бишрэлтнүүдэд түүний Нарада Муни сүмдээ трансцендентал винагаа тоглон байсан дүрийг нь санагдуулна. Хажуугаар явах хүмүүс түүнд сэтгэл татагдан зогсож, үзэхэд чин бишрэлтнүүд тэдэнд “Бурхан Зүг Буцахуй” сэтгүүлээ
М.Хангал Ведийн шашны номын багш Кришнагийн адислалт Даса А.Ч.Бхактивайбхава Свами манай орноо зочлон єнгєрєгч бямба гарагт “Сvнсний тухай мэдлэг” лекц уншлаа. Тэрбээр 1952 гуравдугаар сарын 28-нд Латвийн Рига хотноо мэндэлж хvvхэд ахуй насаа Германы Гамбург хотноо єнгєрєєсєн бєгєєд нутгаасаа гараад 15 жил болсон аж. Тvvний номын нэр “Бурханд зvтгэх сэтгэлийн хєдєлгєєнийг бий болгох” гэсэн утгатай бол ээж ааваас хайрласан алдрыг нь Гуннар Рейманн гэдэг. Амьдралынхаа ихэнх жилvvдийг ведийн шашинд зориулан гэгээрэлд хvрсэн номын багштай “Ведийн шаштир”-аас ведийн сургаалийг Монгол дахь шавь нартаа тайлбарлаж байхтай нь таарч ярилцсан юм. -Та “Сvнсний тухай мэдлэг” лекцээрээ сvнс гэж юу болохыг тайлбарласан. Тэгвэл уншигчид маань ч сvнс гэж юу болохыг сонирхож байгаа? -Сvнс нь бурханлиг оюун ухааны нэгээхэн хэсэг болдог. Хvн махан биетэй. Махан биеэ жинхэнэ хvн гэж эндvvрдэг. Гэтэл бидний махан бие ердєє л сvнсний гадаад тусгал юм. Сvнс биеэс гарсан тохиолдолд махан бие vхдэг. Сvнс биеэ орхиж, хvн нас барахыг “явчихлаа, тэнгэрт хальчихлаа” гэдэг. Єєрєєр хэлбэл бие
Түүний анагаах хүч чадлын тухай өгүүлэхүй “Аюурведийн анагаагч мантранууд” номын зохиогч С.М.Неаполитанскийн Оросын Аюурведийн анагаах ухааны Ассоциацийн ерөнхийлөгч доктор И.И.Ветровтой хийсэн ярилцлагын төгсгөл Неаполитанский С.М: Та бодит амьдрал дээр мантраг хэрэглэж байсан тодорхой тохиолдлуудаасаа яриач. Ветров.И.И: Саяхан би “Үхэх зуршлаа орхицгооё” нэртэй семинар зохион явуулсан л даа. Энэ семинар маань кайя-кальпа буюу үхэлгүй мөнхөд хүрэхүй хийгээд залуу насаа хадгалахад зориулагдсан эртний эрдэм ухаанд зориулагдсан байсан юм. Энэхүү сургаалд тусгай мантрууд байдаг. Семинарын маань хөтөлбөрт хамтаар мантра-бясалгах хичээл орсон байлаа. Хэдийгээр семинарт маань мантрын тухай багахан мэдлэгтэй олон хүн орсон байсан ба мөн мантра эмчилгээнд маш болгоомжтой ханддаг, өөрсдийгөө үнэн алдартны шашинтай улс оронд амьдардаг хэмээн ярьж байсан олон хүн байсан хэдий ч мантра-бясалгалд оролцохоос татгалзсан бараг нэг ч хүн байгаагүй юм. Семинарыг сонсогч нар шийдвэрийг хүлээн авахаас бүрэн дүүрэн ангид байсан билээ. Гэвч хүмүүс семинарыг орхиж яваагүйгээр барахгүй мантрын тухай ямар ч мэдлэггүй өөрсдийн төрөл төрөгсөд, найз нөхдөө дагуулан ирцгээсэн байв. Энэхүү семинар дээр “үхлийг ялагч” буюу махамритьюнжаяа мантран дээр