Үндсэн Цэс
Ведийн зурхай
Нэвтрэх Хэсэг
Статистик
0
3
0
7
1
0
Users Today : 35
Users Yesterday : 38
Total Users : 30710
Views Today : 45
Views Yesterday : 58
Ведийн нийгэмд, мах идэгчдэд нохойн махыг хоол хүнсэндээ хэрэглэхийг зөвлөсөн байдаг. Та яг л солонгосчууд шиг нохойн мах идэж болно. Гэвч жам ёсоороо үхээгүй л бол үхрийн махыг бүү идэгтүн. Бид “үхрийн махыг огт бүү ид” гэж хэлээгүй. Хэрэв та үнэхээр л үхрийн маханд дуртай бол түүнийг үхсэнийх нь дараа ид. Ялгаагүй л түүнийг ямар нэг амьтан иднэ шүү дээ. Ихэвчлэн үхрийн цогцсыг таснууд иддэг. Гэвч яагаад зөвхөн тас бүргэдүүд идэг гэж? Яагаад түүнийг тас бүргэдүүдээс ялгаа бага орчин үеийн “соёл иргэншилт” хүмүүст өгч болохгүй гэж? … Хэрэв хүмүүс бидний зөвлөгөөг дагаж эхлэвэл дэлхий ертөнцөд бүх зүйлс эмх цэгцтэй болох болно. Харин түгшүүр, эмх замбараагүй байдал ноёлож байдаг нийгмийг дөрөвдүгээр зэрэглэлийн хүмүүс толгойлж байвал ямар сайн зүйлийг хүлээж болох вэ? Олонхи нь, миний ийн нээлттэйгээр илэн далангүй хэлсэнд уурлах нь тодорхой. Гэвч үнэн чанартаа орчин үеийн бүхий л нийгмийн удирдагчид доод анги давхаргад хамаардаг гэдэг нь үнэн… Гэвч хүний амьдрал нь тодорхой зохицуулах
Цагаан хоолны өмнөөс эсэргүүцэл тавих хамгийн эхний, хамгийн түгээмэл аргумент буюу биднийг амьтны амь битгий хөнөөгөөчээ гэхэд өмнөөс хэлдэг үг нь: “Та нар ч гэсэн аллага үйлдэж байгаа биз дээ. Байцаа идээд л!” гэдэг. Хүмүүс гэнэтхэн байцааг өрөвдөөд эхлэдэг. Гэнэтхэн л тэд: “Арай ч дээ?! Та нар байцааг алж байна! Бас алим хөнөөгөөд л” гэцгээн, гэнэтхэн ухаан нь саруулсдаг. Тэд “Үүнийгээ та нар Бурхандаа өргөөд л, Тэр түүнийг чинь хүлээж аваад л. Харин манай Бурхан махыг минь хүлээж аваад л” гэцгээдэг. Энэ ертөнцөд хүчирхийлэлгүй байх боломжгүй нь үнэн, тиймээ. Шрила Прабхупада үүнд маш зүйтэй, бат ноттой хариултыг өгсөн. Гэхдээ ямар нэг сектийн бус. Тэр хэлэхдээ: “Тиймээ, үнэн. Бид ч бас алж хөнөөж байгаа. Хүч хэрэглэхгүйгээр энэ ертөнцөд оршин байх боломжгүй л дээ. Гэхдээ аллагаар аллагыг зогсооно гэдэг утгагүй хэрэг”. Тэр цааш нь хэлэхдээ: “Намайг өршөөгөөрэй, та нар амьтан адгуусыг иддэг. Гэхдээ хүний хүүхдүүдийг иддэггүй, тийм үү? Яагаад? Юун дээр үндэслэж, ямар шалгуураар? Ялгаа нь юунд
Хүн мөнх наслахаар заяагдаагүй ч хувь тавилангаар оноосон амьдрах нас, насны хэмжээ гэж байдаг. Хэдий ийм ч хүн, өөрийн амьдралын хэв маяг, үйл ажил гэх мэтээсээ шалтгаалж наслах ёстой нас, цаг хугацаанаасаа өмнө(а-кала) хорвоог орхих дөрвөн үндсэн шалтгаан байдгийг вед судруудад дурдсан байдаг. Та эдгээр шалтгаануудыг мэдэж, өөрийн амьдрал үйлэндээ мөрдлөг болгохын зэрэгцээ ойр дотныхон, найз нөхөддөө сануулж байгаарай. папиштха йе дурачара дева-брахмана-ниндаках апатхйа-бхожанас тешам акале маранам дхрувам “Хэтийдсэн их нүгэлтэн (папиштха), завхай самуун явдалтан буюу буруу зуршилтан(дурачара), тэнгэрүүд, вайшнав, брахман хүмүүст ёс бус, хүндэтгэлгүй хандагсад (дева-брахмана-ниндака), хоол ундыг хэн, хэзээ хийснийг үл харгалзан хамаагүй идэгч (апатхйа-бхожанас) нарыг зуурдын үхэл буюу цагаасаа өмнө(акала) нас нөгчих аюул хүлээж байдаг болой”. Шримад-Бхагаватам.6.2.23 шүлгийн тайлбараас Орчуулж бэлдсэн: Балабхадра дас