Үндсэн Цэс
Ведийн зурхай
Нэвтрэх Хэсэг
Статистик
0
3
0
7
0
9
Users Today : 34
Users Yesterday : 38
Total Users : 30709
Views Today : 43
Views Yesterday : 58
Шримад-Бхагаватам нь таван мянган жилийн өмнө буюу Кали-юга эхлэхийн өмнөхөн бичигдсэн. Түүнд айлдагдсан зүйлсээс нилээд олон нь одоо ирээдүйд болох ёстой. Ийм учраас бид Шримад-Бхагаватамыг шастир гэж үздэг. Шастирыг туурвигч нь заавал, өнгөрсөн, одоо, ирээдүйг дүрслэн хэлэх чадвартай ангижирсан бодгаль байх ёстой. Шримад-Бхагаватамд олон зүйлийн талаар зөгнөн айлдсан. Жишээ нь Бурхан Буддагийн морилон ирэх тухай, Калки Бурханы залран ирэх тухай болон мөн Бурхан Чаитаньягийн айлчлан ирэх тухай өгүүлсэн байдаг… Энэ шүлгэнд Шукадева Госвами манай эрин цагийн шинж тэмдгүүдийг дүрслэн өгүүлжээ. Тэрээр, таташ чанудинам буюу энэ эрин цаг (Кали юга) өрнөн дэлгэрэхийн хирээр, дхарма (шашны зарчмууд), сатйам(үнэнч шударга байдал), шаучам(цэвэр ариун байдал), кшама(бүгдийг уучлан өршөөх чанар), дайа(энэрэл нигүүлсэл), аюух(насны хэмжээ), балам(хүч чадал), смрити(ой ухаан) – энэ бүхэн багасан буурах бөгөөд эцэстээ бараг юу ч үгүй болно хэмээсэн. Шримад-Бхагаватамд дурдагдсан өөр нэгэн шинж тэмдэг нь смрити буюу ой санамж муудах. Өнөө цагт бид хүмүүсийн ой санамж тийм ч сайнгүй болохыг өдөр тутамдаа харсаар буй. Тэд маш хурдан
Бурханыг нээн танихуй бичээсүүдэд өгүүлснээр, Дээд Эзнийг сач-чид-ананда хэмээх үгсээр тодорхойлсон байдаг. Сат гэдэг нь “мөнх”, чит гэдэг нь “мэдлэгээр дүүрэн”, ананда нь “цэнгэл жаргалаар дүүрэн”, виграха нь “бие даасан бодгаль” гэсэн утгуудыг илэрхийлдэг. Тиймээс Дээд Эзэн буюу Дээд Бурхан нь цор ганц, дахин давтагдашгүй, мөнх, цэнгэл жаргалаар бялхаж байдаг, өөрийгөө бүрэн таньж мэдсэн нэгэн болж таарч байна. Энэ бол Дээд Эзний талаархи ердөө л товч өгүүлэмж. Түүнтэй эн тэнцэх хийгээд Түүнийг даван гарах нь үгүй. Амьд бодгаль нь (жива) Дээд Бурханы өчүүхэн жижиг дуураймал юм. Ийм ч учраас түүнд мөнх амьдрал, мэдлэг, аз жаргалд тэмүүлэх тэмүүлэл угаас оршин байдаг. Амьд бодгалиудын эдгээр гурван чанар Дэлхий дээр ч, дээд гаригсын систем болох Бхуварлока, Сварлок, Жаналок, Таполок, Махарлок, Брахмалок гэх мэт гаригууд дээр ч илэрч байдаг. Тэр гаригууд дээрхи байдал олон дахин хүчтэй илрэх ба тэдэнд илүү их цэнгэл эдлэх боломжийг олгодог… Амьд бодгаль болгон энэ материаллаг ертөнцөд аль болох л илүү их цэнгэл жаргал
Би өөрийгөө энэ гэр бүл, энэ үндэстэн, энэ итгэл бишрэлийн систем, энэ арьсны өнгө зэрэгт харьяалагддаг гэж тооцож байгаа цагт Кришна ухамсрыг олж авч чадахгүй. Хүн өөрийнхөө тухай өөрийгөө америк, энэтхэг, хар арьстан, ийм, тийм гэр бүлийн гишүүн, аав, ээжийнхээ хүү, охин, нөхрийнхөө эхнэр, эхнэрийнхээ нөхөр гэж бодож байсан цагт тэрээр материаллаг нэршлүүдийн хальсан дор оршсоор байна. Би бол бурханлаг сүнс. Харин энэ бүх нэршлүүд зөвхөн бие махбодид л харьяалагддаг. Гэвч би бол бие биш. Бидний хэн маань ч ойлгож мэдвэл зохих зүйл энэ. Хэрэв би бие биш юм бол би хэн нэгний ээж эсвэл эцэг нь байж чадах уу? Дээд эцэг бөгөөд ээж бол Кришна. Бид зүгээр л эцгийн, ээжийн, ах, эгчийн дүрд тоглож буй тайзан дээрхи жүжигчид.. Майяа буюу материаллаг байгаль биднийг “Энэ бол чиний гэр бүл. Энэ бол чиний ард түмэн” хэмээн шогшрон дуудаж бүжиглүүлж байна. Бид яг л сармагчин шиг бүжиглэж байна. Амьд бодгаль нь байгалийн тодорхой гунатай холбоотой байдаг болохоор