Үндсэн Цэс
Ведийн зурхай
Нэвтрэх Хэсэг
Статистик
0
3
0
7
0
4
Users Today : 29
Users Yesterday : 38
Total Users : 30704
Views Today : 37
Views Yesterday : 58
Махапрабху – энэ бол Кришна. Тэрээр Кришнагаас ялгаагүй. Гэвч өөр төлөвт оршдог. Кришна, Махапрабхугийн дүрээр морилон ирсэн нь, Кришнад өөрийгөө хэрхэн даатгах аргыг бидэнд заан сургахуйд оршиж байсан юм. намо маха ваданаяа кришна према прадаяа те кришнаяа кришна-чаитанья намне гаура-твише намаха Рупа Госвами энэ пранама мантрагаараа Гаурангад хандан залбирал өргөжээ. Маха-ваданаяа нь хамгийн харамгүй, өгөөмөр хувилгаан Шри Кришна Чаитанья гэсэн утгатай. Яагаад? Яагаад гэвэл Кришна-према-прадаяа те – Тэрээр кришна-премаг (Бурханыг хайрлах хайр) түгээдэг. Кришна анхдагч дүрээрээ энэ дэлхийд морилохдоо кришна-премаг түгээгээгүй. Тэр түүнийг далдын далд, батаас бат, бөхөөс бөх цоожоор цоожилж орхисон. Нэг хайрцгийг нөгөөд нь хийгээд, түүнийгээ гурав дахид нь хийгээд, гурав дахийг нь дөрөв дэхид нь хийгээд гэх мэтчилэн. Премаг ийн цоожилсон. Кришна премаг түгээгээгүй. Тэр түүнийг бат бөх цоожнуудтай олон тооны хайрцагнуудад хийгээд бат найдвартай нуусан. Харин Тэрээр Махапрабху дүрээр ирэхдээ тэр бүх цоож цуургуудыг эвдэж, премаг бүгдэд түгээсэн юм… Махапрабху маш өгөөмөр… уттама адхарма кинчу на бачхила жачхие дилака кола кахе премананда
Майк Робинсон(Лондонгийн радиогийн сурвалжлагч): .. Тэгэхээр ямар нэг шашныг шүтэх ёстой гэж үү? Хүн заавал Кришнагийн бишрэлтэн болох ёстой юу? Шрила Прабхупада: Хэргийн учир шашинд биш. Энэ бол шинжлэх ухаанч зүйл. Та сүнсний мөн чанартай амьд бодгаль. Гэвч материаллаг болзолт байдлаас болж материаллаг байгалийн хуулиудын нөлөөнд автсан. Ийм учраас та христийн шашинд, би индуизмд итгэж болох ч энэ нь та өтлөж хөгшрөөд би өтлөж хөгшрөхгүй гэсэн үг биш. Бид өтлөж хөгшрөхүйн ухааны талаар ярьж байна. Энэ бол байгалийн хууль. Та христ шүтлэгтэн болохоор өтлөнө, харин намайг индуизм шүтлэгтэн болохоор өтлөхгүй гэж бодох хэрэггүй. Бүгд л өтлөж хөгширнө. Үүн шиг байгалийн хууль хэн ямар шашныг шүтэж байгаагаас үл хамаарч бүгдэд нь адилхан үйлчилдгээрээ үйлчилсээр байх болно. Майк Робинсон: Тэгэхээр та, бид бүгдийг удирдан залж байдаг зөвхөн нэг л Бурхан байдаг гэж батлан хэлэхийг хүсээд байна уу? Шрила Прабхупада: Ганц л Бурхан бий ба ганцхан л байгалийн хууль бий. Бид бүгд энэхүү байгалийн хуулийн нөлөөн дор оршдог. Биднийг Бүхний Дээд
Би сахиулсан тэнгэрүүдэд мөргөх болон имперсонализм үзлийг, ерөөсөө Кришнад өөрийгөө бүрэн даатгадаггүй бүх үзлийг нээлттэйгээр шүүмжилдэг Энэтхэгийн цор ганц хүн. Тиймээ, энэ үнэн. Миний Гуру Махараж(номын багш) өөрийн номлолдоо хэзээ ч эвлэрэх үзлийг баримтлаж байгаагүй. Би ч тэгэхгүй, миний шавь нарь ч ингэх ёсгүй. Бид Кришна бол Бурханы Дээд Бодгаль, бусад бүгд нь Түүний салшгүй хэсгүүд буюу албатууд гэдэгт хатуу итгэдэг. Үүнийг бид бүх дэлхий даяар зоригтой зарлан тунхаглах ёстой. Хүмүүс Кришнаг Дээд Бодгаль хэмээн үзэж Түүнд өөрсдийгөө бүрэн даатгаагүй цагт энэ ертөнц дээр энх амгалан суух тухай тэдний мөрөөдөл зүгээр л тэнэг харанхуй тэмүүлэл, мөрөөдөл хэвээр үлдэнэ гэдгийг тэд сайтар ухамсарлах ёстой. (Шрила Прабхупадын Гириражид бичсэн захидлаас. 1972 оны нэг сарын 2) Орчуулж бэлдсэн: Балабхадра дас