Үндсэн Цэс
Ведийн зурхай
Нэвтрэх Хэсэг
Статистик
0
3
0
7
0
1
Users Today : 26
Users Yesterday : 38
Total Users : 30701
Views Today : 34
Views Yesterday : 58
Гоо үзэсгэлэн бол эмэгтэй хүний дхарма буюу үүрэг юм. Өөрийн гоо сайхнаар эмэгтэй хүн эр нөхрийнхөө болон ойр дотныхныхынхоо ухааныг амаржуулан тайвшруулдаг. Гоо үзэсгэлэнтэй байна гэдэг нь ямар нэг шунал ба ямар нэг хээнцэр зан биш. Ведүүдэд гадаад ба дотоод гэсэн хоёр төрлийн гоо үзэсгэлэн байдаг тухай өгүүлсэн. Тэнд өгүүлэхдээ нэгэн дуугаар эмэгтэй хүн аль аль талаасаа гоо үзэсгэлэнтэй байх ёстой гэсэн байдаг.Үүнд ямар нэг зөрчилдөх зүйл байхгүй. Өөрийн гоо сайханд анхаарснаар эмэгтэй хүн буянт үйлийг үйлдэж буй хэрэг юм. Ведүүд эмэгтэй хүний гоо үзэсгэлэнг таван махбодьтой харгалзсан таван түвшинтэй хэмээжээ. Шороо түвшний гоо үзэсгэлэн нь тааламжтай үнэртэй холбогдоно. Эмэгтэйчүүд эфирийн тоснуудыг хэрэглэж байх нь зохистой. Ийм тоснууд нь нарийн тааламжтай үнэрийг бий болгоод зогсохгүй хүний аура буюу гэрлэн биед эерэг нөлөөг үзүүлдэг. Үнэртэй ус буюу сүрчгийг аль болох хэрэглэхгүй байх нь дээр. Учир нь түүнд агуулагдах спирт өөртөө янз бүрийн нарийн биетүүдийг өдөөн дууддаг. Хамгийн эмэгтэйлэг үнэрүүд нь сарнай болон малига цэцгийн үнэрүүд юм.
Халдварт өвчин – цухалдуу, яхир зан, гомдол, уур хилэн, харамслаас Ханиад – өөртөө бүхний анхаарлыг татах гэсэн хүслээс Өвдөгний өвчин – бардамнал, зөрүүд зан, бууж өгдөггүй, уян хатан биш чанар, айдсаас Цусны даралт ихсэх – шийдэгдээгүй архаг хууч, сэтгэл санааны хүнд асуудал проблемуудаас Цусны даралт багасах – хүүхэд насанд хайр, халамж дутсанаас. Уруу дорой, гутранги үзлээс Сарын тэмдгийн тэнцвэрт бус байдал- өөртөө уурлах, зарим эмэгтэй хүнд эсвэл бүх эмэгтэйчүүдэд атаархах атаархлаас Хоол боловсруулалт муудах – адгуусны чанартай айдас, амар тайван бус байдал, байнгын үглэх, хэрүүл хийхээс Хавдар – он удсан гомдол гунил, цочирдлоо хадгалсаар байх, дотроо гэмшилтэй айдсаас Саа – амьдралд сэтгэл хангалуун биш байх, амьдралыг сайхнаар үл хүлээж авах, мухардал, нөхцөл байдал, харьцаанаас зугатахаас, гомдол, айдас гэх мэтээс Элэгний өвчлөл – үглэх, биеэ чагнах, бие муу байна гэж байнга гомдоллохоос Бөөрний өвчин –шүүмжлэл, сэтгэл гутрал, азгүйтэл, айдсаас Бөөрний чулуу – уур хилэн, гомдол удаан хуримтлагдсанаас Салхинд цохиулах буюу хатгалга өвчин – өчүүхэн зүйлээс болж гомдох,
Нэгэн сүмд гурван брахмачари амьдардаг байсан агаад Шүтээндээ дуулж өгөх их дуртай байжээ. Тэдний нэг нь каратал(дэншиг), нөгөө нь мриданг(бөмбөр), гурав дахь нь фисгармон хөгжим дээр тоглодог байж. Нэг орой манай гурав Шүтээнийхээ өмнө гайхамшигтай бхажан дуулж байтал киртаны яг оргил үед нь онгод хөөрөлдөө болсон уу мридангаа цоо цохиж орхисон бөгөөд киртан ч зогслоо. Урам хугарсан гурав Шүтээн рүүгээ харж: “Ай Бурхан минь, Танд бидний дуулах таалагдсангүй гэж үү дээ?” хэмээн бодоцгоов. Тэд үнэн сэтгэлээсээ харамсаж байсан тул Шүтээн Бурхан нь тэссэнгүй тавцангаасаа буун ирээд: -Бүү сэтгэлээр унацгаа! Та нарын дуулах үнэхээр сайхан байсан бөгөөд өмнө нь би хэзээ ч сонсож байсангүй. Би та нарт сэтгэл дүүрэн ханамжтай байгаа болохоор та нарын дурын хүслийг тань биелүүлье! – гэжээ. -“Юу ч хүсэхэв дээ” – хэмээн тэд бодож. Тэгсэн ч, -Би шууд Вайкунтхад очихыг хүсэж байна, гэж фисгармони тоглож байсан нэг нь хэлэв. -Ямар ч асуудалгүй, – гэж Бурхан хэлмэгц тэр алга болов. -Би Голока явмаар байна, –