Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 1 1 9 2 1
Users Today : 36
Users Yesterday : 41
Total Users : 11921
Views Today : 50
Views Yesterday : 67
Бид материаллаг байгалийн атганд оршин буй. Кармана даива-нетрена (ШБ 3.31.1). Та тодорхой материаллаг шинж чанарын нөлөөн дор ажиллаж хөдөлмөрлөж буй. Тийн та өөрийн дараагийн амьдралдаа бэлтгэж буй. Та, “Зүгээр дээ, би маш аз жаргалтай байна. Би Америкт төрсөн. Манай үндэстэн маш аугаа. Бид бас маш баян чинээлэг. Тэгэхээр би дараагийн амьдралдаа Америкт эргэн ирнэ. Би энэ орондоо дахин төрөөд одоогийнх шигээ жаргалтай амьдрах болно” хэмээн хэлж чадахгүй. Үгүй дээ, энэ нь таны мэдлийн хэрэг биш. Та ингэж хэлж чадахгүй. Үүнийг даива-нетрена хэмээн нэрлэдэг. Дайва. Даива гэдэг нь байгалийн дээд хүчин гэсэн утгатай. Даива. Үүнтэй адил зүйлийг энд өгүүлсэн: даиви хи эша гуна майи мама майи (Бг 7.14). Та тийн хэлж чадахгүй. Даива-нетрена. Та өөрийн дараагийн амьдралдаа бэлдэж буй. Дээд хүчнүүд танд боломж олгоно. Хэрэв та өөрийгөө сайн бэлдэх аваас та сайхан боломжийг хүлээж авна. Та дээд гаригт төрж ч болно. Хэрэв та өөрийгөө сайн бэлдэх аваас та Кришна тийш очих ч боломжтой. Энэ бол
Ведийн зурхайд хэл яриа, хоол, унд, хөрөнгө санхүүг нэгэн адил гэр буюу 2р гэр захиран удирддаг. Өөрөөр хэлбэл энэ нь үнэн, зөв, эерэг, эелдэг яриатай, хоол унд зөв байж гэмээ нь хөрөнгө санхүүгийн байдал эерэг, сайн байх боломжтойг илэрхийлдэг. Эсрэгээрээ хэл яриа бүдүүлэг, хараал, доромжлол, худал, муу үгийг хэлэх, хоол унд буянлаг биш нүгэлтэй мөн чанартай байх аваас хөрөнгө санхүүгийн байдал  асуудал бэрхшээлтэй, эсвэл хөрөнгө мөнгө ирж болох ч энэ нь буруу эх үүсвэрээр дамжин ирэх хандлагатайг илэрхийлдэг. Мөн энэ байдлаас шалтгаалж хөрөнгө санхүүгийн алдагдал хохирол амсах ба эсвэл энэ нь хөрөнгө санхүүгийн алдагдал учрах гэж буйн эхлэл, дохио шинж тэмдэг болдог. Түүнчлэн ведийн зурхайд марака стхана буюу үхлийн гэр гэгддэг хоёр гэр байдаг. Энэ нь энд өгүүлсэн 2-р гэр буюу хэл яриа, хоол унд, хөрөнгө санхүүгийн гэр, нөгөө нь 7р гэр буюу гэр бүл, түншлэлийн гэр. Энэхүү хоёр гэрийн эзэн гаригууд сөрөг байршсан, сөрөг гаригийн нөлөөнд орсон, эрчим нь алдагдсан гэх мэтээс хамаарч
Хэргийн учир нь Кришнаг хайрлаж сурах хэрэгтэйд оршино. Үүний тулд тодорхой сургаал заавар, тодорхой аргачлалууд оршдог. Энэ аргыг та бүхнийг мэдээсэй, түүнийг амьдрал дээр хэрэгжүүлээсэй гэдэг үүднээс бид аль болох хичээн ажилладаг. Бид та бүхнийг уриулахаар  залуусаа гадагш гудамжинд илгээдэг. Хэрэв та бүхэн энэ боломжийг ашиглахыг зөвшөөрөх аваас таны амьдрал амжилттай болох болно. Према пум-артха махан. Хүний амьдрал нь Бурханыг хайрлах хайрыг өөртөө хөгжүүлэхэд зориулагдсан. Амьдралын бусад бүхий л хэлбэрүүдэд бид өөр ямар нэг зүйлийг хайрлаж байдаг: бид шувуу байх үедээ өөрийн үүрээ хайрладаг байсан, бид зөгий байхдаа өөрийн үүрээ хайрладаг байсан гэх мэт. Шувууд болон зөгийнүүдийг өөрсдийн үр хүүхдээ хайрлахуйд сургах гээд хэрэггүй. Энэ бол жам ёсны үйл. Гэр орноо, эх орноо, эр нөхрөө, эхнэрээ, үр хүүхдээ гэх мэтийг хайрлах энэ бүх хайрын хэлбэрүүд нь их бага ямар нэг хэмжээгээр амьтдын хаант улсад оршин байдаг. Гэвч тийм хайр нь танд аз жаргалыг үл авчрах ба та урам хугаралттай үлдэх болно. Учир нь биемахбодь
Scroll to Top