Үндсэн Цэс
Ведийн зурхай
Нэвтрэх Хэсэг
Статистик
0
3
0
6
8
9
Users Today : 14
Users Yesterday : 38
Total Users : 30689
Views Today : 14
Views Yesterday : 58
…“Тэр үед би нилээд залуу байлаа. Бид Бейрут хотод (Ливаны) ном түгээдэг байсан юм. Тэр үед тэнд, яг хот дотор иргэний дайны гал дүрэлзэж байв. Христ шүтлэгтнүүд мусульмантайгаа тулалдаж байсан үе. Хотын нэг талд нь христ шүтлэгтнүүд, нөгөө талд мусульман шашинтууд байрлаж нэг нэгэн рүүгээ гар бөмбөг шидэцгээж байлаа. Бид нэгэн бишрэлтний хамт тийм ч томгүй орон сууцны хотхон руу орж явчихлаа. Тэр үед бид “Шри Ишопанишад” номыг түгээж байсан юм. Бид бүх давхруудаар нь орж, нилээд хэдэн ном түгээчихээд гарч ирлээ. 20-иод ширхэг ном түгээсэн шиг санадаг юм. Ингээд бид тэрхүү байгууламжаас 200 орчим метр холдож явтал түүн дээр бөмбөг дэлбэрч бүх байгууламж (!!!) хүнтэй, юутайгаа юу ч үгүй устан сүйрсэн билээ… Бид Кришна биднийг хэрхэн хамгаалсныг хараад, басхүү үхэхээсээ хэдхэн хормын өмнө Прабхупадын номыг авч, тэндээс хэдхэн үг ч болов уншиж, үгүйдээ л хавтасных нь зургийг үзэж амжсан тэр хүмүүсийн азтайг гайхан биширсэн юм. Бид Ливанд байх тэр үед номуудаа мөн гудамжинд түгээдэг байлаа. Ингэснээр бид амиа
Аюурвед сүүг тогтмол хэрэглэхийн чухлыг онцгойлон цохон тэмдэглэсэн байдаг. Түүнчлэн эрүүл хүн бүр сүү уух хэрэгтэй хэмээн батласан байдаг ба сүү шингээх чадваргүй хүнийг эрүүл бус, эмчилгээ хэрэгтэй гэж тооцдог байна. Эрүүлжсэний баталгаа нь дахин сүү ууж чаддаг болсон явдал нь байдаг аж. Сүүний ашиг тусын талаархи Аюурведийн томьёололд эргэлзэх огтоос хэрэггүй юм. Тэгвэл сүү яагаад тийм их ач холбогдолтой байдаг вэ? Энэ нь хэд хэдэн шалтгаантай: o Сүүнд эрүүл мэндийг тэтгэх олон чанарууд байдаг: – Вришя – Сүү дөнгөж шингэмэгц үржлийн эс (шукра-дхату)-ийг тэжээж байдаг афродизиак болдог. Афродизиак гэдэг нь бэлгийн идэвхийг нэмэгдүүлдэг буюу тэнцвэржүүлж байдаг бодис аж. – Ожася – Ожасыг буюу эдийн эссенцийг нэмэгдүүлдэг. – Дипана – Хоол боловсруулах галыг хүчжүүлдэг – Живанийя – Амь насыг батжуулж, цусны эргэлт болон биеийн эд эсийг сайжруулдаг. – Принана – биеийн эд эсүүдийг хангаж, тэжээж, тэтгэж байдаг. – Манаскар – ухааны үйлийг сайжруулдаг. – Баля – Хүч чадал өгдөг. o Сүү нь бие организмын хамгаалалтын механизмыг(вьядхиксаматва буюу дархлаа) дэмжиж байдаг. Энэ чадвар сайжирснаар өвчний үүслийг эсэргүүцэж
“Бхагавад-гитад” Дээд Эзэн айлдахдаа, Түүний илрэл, төрөлт, үйл нь трансцендент бөгөөд тэдгээрийг ухаарч ойлгосон хэн бүхэн бурханлаг(сүнслэг) ертөнцөд морилон хүрэх нь баттай хэмээн өгүүлсэн байдаг. Бурханы илрэл залрал буюу Түүний төрөлт эгэл жирийн хүний төрөхүйгээс эрс ялгаатай. Эгэл хүний хувьд өөрийн урьд урьдны үйлээс хамааруулж материаллаг бие махбодийг хүлээн авах хэрэгтэй болдог. Бурханы илрэн залрахуйн тухай хоёрдугаар бүлэгт өгүүлсэн бөгөөд Тэрээр Өөрөө хүссэн үедээ л морилон залардаг. Дээд Эзний морилон залрах цаг болох үес бүхий л оддын орд хамгийн тааламжтай байршлыг олсон байлаа. Рохини гэж нэрлэгдэх одны од эрхсийн нөлөөлөл ноёлсон үе байв. Учир нь энэ од туйлын таатай сайн нөлөөтэй од хэмээн тооцогддог. Рохини од нь Брахмын шууд удирдлага хяналтан дор оршдог. Одон зурхайн үүднээс тухайн одны байршлаас гадна гаригсын төлөв байдал байршлаас хамаардаг тааламжтай болон таагүй мөчлөгүүд байдаг. Кришнаг мэндлэх үед гаригс өөрсдөө хамгийн аятай таатай байршлуудыг эзлэсэн байлаа. Энэ мөчид хаа сайгүй – дорно зүгт, өрнө зүгт, умард, өмнөдөд амар амгалан, хөгжил цэцэглэлийн