Үндсэн Цэс

Ведийн зурхай

Статистик

0 3 0 6 8 5
Users Today : 10
Users Yesterday : 38
Total Users : 30685
Views Today : 10
Views Yesterday : 58
1.      Түүний 9 бүлгийг (Гитагийн бүх шүлгийн хагас)сонсогдохоор уншвал  – Го-дана буюу үнээг өргөл болгон өргөсөнтэй адил ач тусыг хүртмүй. 2.      Гуравны нэг хэсгийг нь буюу 6 бүлгийг уншвал Сома-ягья хийснээс ирэх ач тустай тэнцүү ач тусыг хүртэнэ. 3.      Гурван бүлгийг нь унших аваас Ганга мөрөнд угаал үйлдсэнтэй адил тэнцүү ач буяныг хүртэнэ. 4.      Хэрэв өдөр бүр хоёр бүлгийг нь унших аваас энэ нь Индралока дээр бүхэл бүтэн нэг кальпын хугацаанд амьдрах ач буяныг хүртээх болно. (1 кальпа нь Брахмын нэг өдөр бөгөөд 4 эрин 1000 давтагдсантай тэнцдэг. Орч) 5.      Хэрэв өдөр бүр ядаж ганц бүлгийг уншвал олон олон жил Рудралока буюу Шива бурханы гариг дээр амьдрахад шаардагдахуйц ач буяныг хүртэнэ. 6.      Хэрэв нэг бүлгийн тал эсвэл дөрөвний нэгийг уншвал маш олон  жил Сурьялока буюу Наран гариг дээр амьдрах ач буяныг хүртэнэ. 7.      Арав, долоо, тав, гурав, хоёр тэр ч байтугай хагас шлок буюу шүлгийг унших нь 10 сая жил Чандралока буюу Саран дээр амьдрах боломжийг өгнө. 8.      Хэн бээр нас нөгчихийн өмнө Бхагавад-гитаг эсвэл түүний
Кришна нааш ирж, энд Өөрийн лила буюу тоглоом наадмыг өрнүүлсэн. “Шримад-Бхагаватам”-ын Аравдугаар дууллын 70дугаар бүлэгт Нарада Муни Кришнатай уулзахаар Дваракад ирж байгаа тухай өгүүлэмж бий. Тэгээд тэр Түүнд хандаж хэлсэн байдаг: “Материаллаг ертөнцөд жива буюу амьд амьтас Таныг мартсанаасаа болж аймшигтай ихээр зовж шаналж байна! Тийм болохоор Та нааш ирж болгооно уу. Би ч бас тийшээ явж байна. Та надтай хамт явна уу. Би Таныг тэдэн дээр аваачихыг маш их хүсэж байна. Алив явцгаая. Тэгээд тэд Таныг дахин олж аваг. Би материйн ертөнцөөс нааш бүхий л зовж зүдэрч буй болзолт сүнснүүдийн нэрийн өмнөөс, тэдний төлөө Таныг гуйхаар ирсэн билээ”. Гуру, садху, махажан нар нь Кришнагийн өмнө бидний хамгаалагчид болдог. Тэд болзолт жива буюу амьд бодгалиудын нэрийн өмнөөс гарч ирдэг. Мөн л нэгэн аугаа гуру болох энэхүү Нарада Муни шиг л. “Та Вриндаванд ч бий, Матхурт ч бий. Та үргэлж л Өөрийн амттайгаас амттай тоглоом наадам лила-виласадаа автсан байдаг билээ. Та мөнхөд матхур-вриндаван-лила-виласад буюу Вриндаван, Матхурын аз
Хэвлэлийн газраас илгээх үг Бид Кришна Ухамсрын Олон Улсын Нийгэмлэгийг үндэслэгч ачарья, Бурханы Өршөөлт А.Ч.Бхактиведанта Свами Прабхупада таны бадамлянхуа өлмийд гүн хүндэтгэлтэйгээр мөргөн залбирч байна. Тэрбээр бхагаватын ариун гэрлээр бүх дэлхий ертөнцийг гэрэлтүүлэн гийгүүлсэн билээ. Бид Шрила Прабхупадаг түүний дэвшилтэт бүтээл болох “Бхагаватын гэрэл”-ийн хэвлэлтээрээ баярлуулах болсондоо туйлын их аз жаргалтай байна. Бурханы Адислалт Түүний бичсэн номууд дотор энэ ном онцгой байр суурийг эзлэнэ. Шрила Прабхупада энэ номыг Японд болсон “Хүмүүний бурханлаг хөгжлийн төлөө” хэмээх бүх дэлхийн хуралд оролцох урилга хүлээн авсныхаа хариу болгон 1961 онд  Вриндаванд бичсэн ажээ. Хуралд оролцогчдын ихэнхи нь алс дорнодын орнуудаас ирэх ёстой байсан тул Шрила Прабхупада “Бхагаватамын” мөнхийн үзэл сургаалыг Алс Дорнын оршин суугчдад хэрхэн хамгийн эвтэй, аятай байдлаар хүргэх тухайд тун нухацтай эргэцүүлэн бодсон байна. “Шримад Бхагаватам” бол таван мянга гаран жилийн өмнө бүтээгдсэн арван найман мянга орчим шүлгээс тогтох нилээд томхон бүтээл бөгөөд нэг хурлын хүрээнд бүхий л “Бхагаватамыг” ярьж танилцуулна гэдэг боломжгүй нь ойлгомжтой хэрэг байв.
Scroll to Top