Үндсэн Цэс
Ведийн зурхай
Нэвтрэх Хэсэг
Статистик
0
3
0
6
7
9
Users Today : 4
Users Yesterday : 38
Total Users : 30679
Views Today : 4
Views Yesterday : 58
Хэрэв тэд Кришнагийн эсрэг босож, чит-вайбхава буюу сүнслэг бодит байдлыг үгүйсгэн, харин ч эсрэгээр түүнийг ачит-вайбхава буюу амьгүй матери руу хандуулсан унан доройтсон амьд бодгалиудыг хэрхэн яаж материйн боолчлолоос ангижруулах вэ? Өршөөнгүй, энэрэнгүй сэтгэлтэй тул Кришна бээр Чаитанйа Махапрабхугийн дүрээр морилон заларч дэлхий дахинаа буюу энэ материйн ертөнцөд Ариун нэрийг авч ирсэн билээ. Тэрээр хамгийн харанхуй бараан үе болох Кали-югад заларсан бөгөөл энэ эринд өөр бусад бурханлаг дадал практикууд үр дүнгүй байх үе юм. Болзолт сүнснүүдийг материаллаг энергийн нөлөөллөөс ангижруулан суллахын тулд Кришна материйн ертөнцөд ариун судар ном дүрээр заларсан. Ариун гэгээн судар номуудын зорилго нь болвоос амьд бодгалиудыг карма-канда, гьяна-кандагаар дамжуулан упасана-кандад хүргэх явдал ажгуу. Эхлээд амьд бодгаль нь өөрийн материаллаг үйлийн үр шимийг(карма-канда) Бурханд зориулж сурах ёстой. Дараа нь Эзэн Бурхан дээр өөрийн оюуны үйлээ(гьяна-канда) төвлөрүүлэх ёстой. Энэ зам мөр нь амьд бодгалийг заавал ч үгүй упасана-канда буюу Шри Кришнад үйлчлэн зүтгэх тэр төлөвт хүргэх бөлгөө. Бүхний Дээдэд үйлчлэн зүтгэх нь хагас бурхад буюу дева
Бүхний дээд Бурханы нэр бол бүхий л орчлон дах хамгийн ариун зүйл бөгөөд түүнийг давтан хэлсэн хэн бүрийн амьдралд хамгийн сайн сайхан, аз хийморьтой зүйлс учран тохиодог. Хүн өөрийн бохирдсон, тогтворгүй ухаан бодлоо ийнхүү өдөр бүр Бурханы ариун нэрийг уншсанаар ариусгах хэрэгтэй. Ведийн соёлын судар бичээст Ариун нэрийг давтан хэлэхийн ач тусын талаар маш олон газар бичсэн байхыг олж үзэж болно. Ариун Библед (Роман 10.13): “Бурханы нэрийг давтан хэлэх хэн бүр аврагдана ”. Ариун Коран (7.180): “Хамгийн сайхан нэрс Бүхний дээд Эзэнд хамаардаг. Түүний Ариун нэрийг давтан хэлэх аваас бүхий л сайн сайхан зүйлстэй учрана.” Чайтаниа Чаритамрита (Ади Лила 7,22): “Цөвүүн цагт амьдрах хүмүүсийг аврахын тулд Бүхний Дээд Бодгаль өөрийгөө Ариун нэрт хувилан тодруулсан” хэмээн тус тус бичсэн байдаг. Бүхий л шашны сургалт, сургуулиудад “Бурханы Ариун нэрийг дуулж адис ерөөлийг нь хүртэцгээ, энэ л таны амьдралын бүхий л асуудлыг шийдэж аз жаргал өгөх болно ” гэсэн үндсэн зарчим дээр тулгуурладаг. Бүхний Дээд эзэн бол ЦОР ганц ба бүхий
1-р хэсэг Ом харир видадхйаан мама сарва ракшаам Нйастангхри – падмах патагендра приштхе Дараари-чармааси-гадешу-чаапа Паашаан дадхаано ‘шта-гуно ‘шта-баахух Гарудын нуруун дээр морилон залрах Дээд Эзэн бээр найман мутартаа дун, галт хүрд, бамбай, илд, шийдэм, нум, сум, аргамж зэрэг найман төрлийн зэр зэвсгийг барьжээ. Тэрбээр бүхнийг чадагч ба найман төрлийн ид шидийн хүчийг Өөртөө дүүрэн шингээсэн байдаг бүлгээ. Энэхүү Бүхний Дээд Бурхан Өөрийн гайхамшигт найман мутраараа намайг бүх төрлийн аюул ослоос авран хамгаалах болтугай. Джалешу маам ракшату матсйа-мууртир Йаадо-ганебхйо варунасйа паашаат Стхалешу майаавату-ваамано ‘вйат Тривикрамах кхе ‘вату вишваруупах Усан дотор намайг сахиулсан тэнгэр Варунын албат нар болох далай тэнгисийн зэрлэг, догшин амьтдаас Дээд Бурхан бээр Өөрийн аварга том загас дүрээрээ авран хамгаалах болтугай. Газар дээр одой дүрт Дээд Эзэн Вамана бээр Өөрийн худал хуурмагийн эрч хүчээр намайг халхлан хамгаалах болтугай. Харин тэнгэрт намайг гурван ертөнцийг дүүрэн эзэлж байдаг орчлонгийн аварга биет Вишварупа авран хамгаалах болтугай. Дургешв атави – ааджи-мукхаадишу прабхух Пайаан нрисимхо ‘сура-йутхапаарих Вимунчато йасйа махаатта-хаасам Дишо винедур нйапатамш ча