Spread the love“Та энэ дүр хэлбэрээрээ ангижран чөлөөлөгдөх бүрэн боломжтой. Та орчлон ертөнцийг байгаа тэр байдлаар нь харах болно. Та түүнийг хэрхэн бүтээсэн тэр хэлбэрээр нь” – хэмээн Фостер хэллээ. Шрила Прабхупада: “Та юуг бүтээсэн гэж?” Фостер: “Өөрийн ертөнцөө”. Прабхупада, инээмсэглэн толгой дохиод, “Таны ертөнц гэнээ? За тэр дээ, энэ бол таны өвчин. Бид бүгдээрээ ямар нэг зүйлийг эзэмшдэг тухайгаа зарлан мэдэгдэж байдаг. Миний газар нутаг, миний эхнэр, миний үр хүүхэд, миний гэр орон, миний ертөнц гээд л. Хүн бүгд л эзэн болох гэж тэмүүлж байдаг. Чухамдаа Бурхан болох гэж. Энэ бол солиорол. Эргэн тойрон бүхэлдээ галзуугийн газар.” Фостер: “Гэхдээ та, миний, “миний” гээд байгаагийн утгыг нэг л ойлгохгүй байна даа”. Прабхупада: “Энэ төдийлөн чухал биш. Та хэзээ ч Бурхан болохгүй. Үүнийг ойлгох хэрэгтэй. Та үүнд жилээр, зуунаар, тэр байтугай хэдэн сая амьдралаараа зүтгэн тэмүүлж болно. Гэвч та эцсийн дүндээ урам хугарах болно. Би танд үнэнийг хэлж байна. Хэрвээ би таныг мэхлээд, танд, “Тиймээ,
Үндсэн Цэс
Ведийн зурхай
Нэвтрэх Хэсэг
Verify Your Email
We have sent a 6-digit verification code to your email. Please enter it below to continue.
Статистик
0
5
7
4
0
7
Users Today : 24
Users Yesterday : 82
Total Users : 57407
Views Today : 27
Views Yesterday : 108
Spread the love“Амагаар үүсгэгдсэн өвчнүүдийг өлсөхөөр эмчилдэг. Гэхдээ тухайн хүний биеийн хувийн онцлогийг харгалзан үзсэний үндсэн дээр. Энэ талын маш олон номууд байдаг ба өлсөх нь бүх өвчнийг эмчилдэг гэсэн олон тооны үзэл онолууд бий. Харин нэг зүйлийг санагтун: энэ нь зарим хүний эмчилдэг, заримыг нь хөнөөдөг. Жишээ нь, капха доша буюу бадгана голлосон хүн өлсчээ гэж бодоё. Түүнд хангалттай хэмжээний шороо махбодь байгаа. Түүнд өлсөх нь сайн уу? Сайн. Яагаад сайн гэж? Яагаад гэвэл өлсөх нь галыг нэмэгдүүлдэг. Хүн өлсөх үед хоол боловсруулах гал хүчтэй дүрэлзэн асах болно. Тэгснээр бие дахь агни буюу гал өсөн нэмэгдэж, биед байгаа бүх шлак хорт бодисуудыг шатаан устгадаг. Харин питта буюу шар давамгай хүн мацаг баривал яах вэ? Тэр шатна. Тэр зүгээр л шатах болно. Элэг болон ходоодоо түлэх болно. Би нэгэн гэр бүлийг мэднэ. Эхнэр нь питта буюу шар давамгай, нөхөр нь капха буюу бадгана голлосон хүмүүс байсан. Нөхөр нь мацаг барьсан. Түүнд сайн үйлчилж байсан.
Spread the love“Чи хар даа. Тийм хүн бүхий л амьдралынхаа туршид мөнгө олохын тулд хүндээр хөдөлмөрлөдөг. Гэсэн ч тэрээр сэтгэл ханамжгүй үлддэг. Тэгээд хэдий тийм ч тэрээр, үр хүүхдүүд, түүний ач гуч нар нь түүний жишээг дагахыг хүсч байдаг. Хэдий түүнд, тийм амьдралын хэв маяг нь аз жаргалыг авчраагүй, үнэн чанартаа тэрээр сэтгэл ханамжийг олоогүй гэдэг ойлголт, туршлага нь байсаар байвч тэрээр өөрийнхөө үр хүүхдүүдийг зажилснаа дахин зажлахыг шаардан тулгасаар байдаг” – хэмээн Шрила Прабхупада хэллээ. Киртананда дас: “Би түүнтэй(мистер Фостертой) хэд хэдэн удаа Кришнагийн тухай ярилцахыг оролдсон л доо. Гэвч тэрээр ойлгохыг хүсэхгүй байналээ. Тэрээр хэд хэдэн гүн ухаантнуудыг, имперсоналистуудыг уншдаг нь үнэн. Гэвч тэрээр Кришнаг бодгаль гэдэг байдлаар нь сонсохыг хүсэхгүй байсан”. Шрила Прабхупада: “Дээд Бодгалийн бадамлянхуан өлмийн тухай сонсож мэдэх нь хэнд ч сонирхолтой бус. Хэрэв хүмүүст энэ нь сонирхолтой байсансан бол тэд аль хэдийнээ энэ материаллаг ертөнцийн ахуйгаас ангижран чөлөөлөгдчих байсан”. Хаягрива дас, “Харе Кришнагийн тэсрэлт” номоос бэлтгэсэн: Балабхадра дас
Spread the loveЦас орж байлаа. Эргэн тойрон нам гүм, амар тайван. Сэвсгэр цасан ширхгүүд маш гоёмсгоор бүжиглэн эргэлдэж, алгуурхнаар газардах ажээ. Зэрэгцэн эргэлдэн нисэж байсан хоёр бяцхан цасан ширхэг өөр хоорондоо яриа үүсгэлээ. Нэг нэгнээсээ салчихгүйн тулд тэд гар гараасаа барилцсан байлаа. Нэг цасан ширхэг нь нөгөөдөө хандан тун ч хөгжилтэйгөөр: -Ниснэ гэдэг ямар гайхалтай юм бэ! – хэмээхүйд, нөгөө цасан ширхэг нь: -Бид нисээгүй ээ, бид зүгээр л доошоо унаж байна шүү дээ, – хэмээн гунигтайгаар хариу өчлөө. -Удахгүй бид газарт буугаад, зөөлхөн бөөрөнхий цагаан бөмбөлөг болон хувирна даа! -Үгүй дээ, бид үхэл рүүгээ л нисэлдэж явна. Газар дээр биднийг зүгээр л дэвсэлж орхино. -Бид горхи болон хувираад тэнгисийн зүгт урсах болно. Тэгснээр бид мөнх амьдрах болно! – гэж эхний цасан ширхэг хэлэв. -Үгүй ээ, бид хайлна, тэгээд үүрд алга болно, – гэж хоёр дахь нь эсэргүүцлээ. Эцэст нь тэд тийн утга учиргүй маргалдахаас залхаж, хөтлөлцсөн байсан гараа тавицгаалаа. Ийн тэд өөр өөрсдийн
Spread the loveАутизм нь кармын нилээд нухацтай проблем бөгөөд үүнийг ойлголоход нилээд гүн гүнзгий ойлголт шаардагдана. Энэ нь тухайн хүний үйлийн үр ба тухайн сүнсний ирж төрсөн эцэг, эхийн хувь тавилантай холбоотой. Аутизм чухамхүү юунаас болдгийг товчхон тайлбарлая. Сүнс нь материаллаг ертөнцөд маш удаан хугацаанд амьдарч, маш их зовлон шаналлыг хүлээн авсан. Ямар нэг проблемоос болж ядарч сульдсан бол та ч гэсэн, “Өө би юу ч сонсохыг хүсэхгүй байна, юу ч харахыг хүсэхгүй байна. Зүгээр л намайг тайван орхиж үз” хэмээнэ. Тийм үү? Тийм. Өөрөөр хэлбэл хүн сэтгэлзүйн хувьд ядраад ирэх үед тэрээр дахиад тэвчиж чадахаа больдог… Жишээ нь, ямар нэг дайныг туулж гарсан хүн эсвэл ямар нэг хар дарж зүүдлэсэн хүн. Энэ материаллаг ертөнцтэй холбогдохыг хүсдэггүй хүмүүс байдаг. Яагаад гэвэл тэд маш их ядарсан. Аутизмтай энэ дэлхийд ирж буй хүмүүс нь урьд өмнө нь нэн хүнд хувь тавилантай байсан хүмүүс юм. Тэднийг тиймэрхүү маягаар хүрээлэн буй орчлон ертөнцөөс нь тусгаарлаж байна. Өөрөөр хэлбэл