Spread the loveХаана итгэл байна, тэнд мөнгө байдаг. Тэгвэл итгэл хаанаас бий болдог вэ? Би яагаад танд итгээд байгаа юм бэ? Яагаад гэвэл таны бурханлаг байдал хэвийн, тархи толгой тань хэвийн ажилладаг. Та бол итгэж болох хүн, та бол эрүүл саруул сэтгэлгээтэй хүн. Эрүүл саруул сэтгэлгээ гэдгийг юуны түрүүнд ойлгох хэрэгтэй. Энэ нь элдэв буруу муу зүйлээс ангид хүн гэсэн утгатай. Тэр хүнийг шунал, хомхой сэтгэл, ямар нэг худал хуурмаг сэдэл, амбиц эзэмдэн авдаггүй гэсэн утгатай. Таны ухамсар хэдийчинээ цэвэр болно, төдийчинээ танд итгэх итгэл нэмэгдэнэ. Амжилт юунаас эхлэдэг вэ? Өөрийн эго-ноос ангижрах үеэс. “Би, миний, надад” гэх мэтийг авч хаяснаар та өөрөөсөө эгоизмийн бүх гинжин хэлхээг, энэ бүх буруу муу зүйлсийн гинжийг тас татаж хаях болно. Тэд зүгээр л танаас холдон одох ба танд тэдгээрт наалдаж, татагдах шалтгаан үгүй болно. Йогод ийм нэг дадал практик байдаг. Буддын шашинтнууд ч мөн үүнийг хийдэг. Тэд элсээр эсвэл ямар нэг нунтгаар маш гоёмсог уран зургийг хийдэг.
Үндсэн Цэс
Ведийн зурхай
Нэвтрэх Хэсэг
Verify Your Email
We have sent a 6-digit verification code to your email. Please enter it below to continue.
Статистик
0
5
7
4
0
4
Users Today : 21
Users Yesterday : 82
Total Users : 57404
Views Today : 24
Views Yesterday : 108
Spread the loveЭртээ урьдын цагт нэгэн томоо номын сан галд автаж гэнээ. Харин тэр олон ном бичмэлүүд дотроос ганц гар бичмэл л шаталгүй үлдэж гэнэ. Он удаан жилийг тэрхүү гар бичмэл номын мухлагийн тэртээ буланд хэвтэж өнгөрүүлжээ. Түүнийг тоож анзаардаг нэг ч хүн байсангүй. Нэгэнтээ тэрхүү мухлагийн эзэн өөрчлөгдөж гэнэ. Шинэ мухлагийн эзэн ганц нэг хуудас цаас, номууд, гар бичмэлүүдийг эмхэлж цэгцэлж эхлэв. Тэгээд мөнөөхь хуучин гар бичмэлийг гаргаж хаяв гэнэ. Тэрхүү гар бичмэл хажуугаар өнгөрч явсан нэгэн тэнүүлчийн гар дээр санамсаргүйгээр ойчжээ. Тэнүүлч эр түүдэг асаах гэж нөгөө гар бичмэлээ гаргаж ирээд юуны өмнө түүн дээр бичсэн зүйлийг сонирхов. Гар бичмэл дээр: “Тэнгисийн эрэг дээрээс халуун чулуу олсон хүн амьдралдаа мөрөөдөж байсан бүхнээ олох болно” хэмээн бичсэн байв гэнэ. Тэнүүлч эр, үүнээс алдаад байх юм юу ч байхгүй болохыг ойлгож, тэнгисийг зүглэв. Тэрээр эрэг дээр таарсан чулуу болгоныг авч үзсэн боловч бүгд л хүйтэн байж. Тэгээд тэрээр тэрхүү чулуу болгоноо тэнгисийн давалгаан руу
Spread the loveЭцэг хүн гэрээ орхиж одсон хүүгийнхээ араас гуниглан шаналдаг шиг Кришна төдий олон тооны төөрсөн сүнснүүд материаллаг ертөнцөд оршин байгаад огтоос баярладаггүй. Ийм учраас Тэрээр биечлэн нааш ирж, тэднийг дахин Түүнд өөрсдийгөө даатгахыг уриалан дууддаг. Гэвч болзолт сүнснүүд нь худал хуурмагийн нөлөөнд гүн бат орсон байдаг тул тэднийг Кришнад сүсэглүүлнэ гэдэг туйлын хүнд хэцүү ажил. Иймээс хэрэв бид бусдыг Түүнд өөрсдийгөө даатган сүсэглүүлж чадах аваас Тэрээр бидний энэхүү үйлчлэл зүтгэлд маш ихээр талархах болно. Энэ бол бидний ялалт юм. Энэхүү зарчмыг даган мөрдөхийг хичээж, өөрийн бүхий л хүч чадлаар номлогтун. Тэгсэн цагт бүх зүйл сайхан болно. Бүү санаа зов. Шрила Прабхупадын Упендрад илгээсэн захидлаас, 1971-10-09.
Spread the loveНэгэн удаа мэлхийнүүд өөр хоорондоо тэмцээн зохиохоор болжээ. Тэд хэн нь нэгэн их өндөр уулын оройд түрүүлж мацан гарж чадахаа үзэх болж гэнэ. Тэмцээнд оролцохыг хүссэн мэлхийнүүд тийм ч цөөнгүй байлаа. Эдгээр мэлхийнүүдийг хэрхэн бүтэлгүйтэхийг үзэх гэж ойн өнцөг булан бүрээс ойн амьтад маш олноороо хуран цуглажээ. Тэдэнд бяцхан мэлхийнүүдээр даажин тохуу хийж инээж хөхрөлдөх нь туйлын тааламжтай байсан хэрэг л дээ. Учир нь тэдэнд өгөдсөн даалгавар нь бараг л боломжгүй зүйл байсан юм. Ингээд тэмцээн эхлэх болж, “Эхлэ!” гэсэн командтай зэрэгцэн мэлхийнүүд уулын оргил өөд мацацгаалаа.Мөн үүнтэй зэрэгцэн ойн араатан амьтдын инээлдэн шоглох дуун цуурайтан хадаж эхлэвэй. -“Та нар харж л байгаарай. Тэд нар одоохон бүгдээрээ унаж ойчицгооно!” – “Ээ дээ энэ огт боломжгүй дээ. Тэд өөрсдийгөө юу гэж бодоо вэ?” – “Та нарын оргил дээр гардаг гэж гонжийн жоо доо” гэцгээнэ.Араатан амьтдын шуугилдан хашгирах дууг мэлхийнүүд сонсоод эхнээсээ нэг хоёроороо, ар араасаа уулнаас унацгааж эхлэв гэнэ. Үзэгчид хашгирахаа үргэлжлүүлсээр байлаа:
Spread the loveЭрчүүдийн эрүүл мэнд юу юунаас илүүтэй мэдрэлийн төлөв байдлаас ихээхэн хамаардаг. Эрчүүдийн мөн чанар нь өөрөө халуун чанартай (Нар). Тиймээс эрчүүд өөрсдийн ухаан санаагаа хөргөж байх зайлшгүй шаардлагатай. Өөрөөр хэлбэл эрчүүдийн хувьд эрүүл байхад хөргөх чанартай үйл нэн чухал гэсэн үг. Эмэгтэйчүүдийн эрүүл мэнд харин эсрэгээрээ, дулаан байгаа эсэхээс хамаардаг. Учир нь тэдний үндсэн мөн чанар нь хүйтэн(Сар). Хэрэв эмэгтэйчүүд сэрүүн мөн чанартай үйлүүдэд хэт автах аваас өөрсдийн дааврын системээ алдагдуулах эрсдэлтэй. Эмэгтэйчүүдийн эрүүл мэнд мэдрэлийнхээс илүүтэй дааврын системийн тэнцвэрт байдал дээр суурилдаг. Ийм учраас тэд дулаацуулах мөн чанартай үйлүүдийг хийж байх хэрэгтэй. Аль болох их хайрыг, энхрийллийг өгөх гэх мэт. Аюурведийн эмч, сэтгэл зүйч Олег Торсуновын лекцээс орчуулж бэлдсэн: Балабхадра дас